ТББХ: Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ


6-р сарын 12
14 цаг 46 минут

        Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулж байна.

Гомбожавын Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр 4 хүүхэдтэй. 1987 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. Г.Занданшатар нь ажлын гараагаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаар эхлүүлж, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-2000 онд Монголбанкны сургалтын төвийн менежер,  Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, 2000-2003 онд “Хаан” банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,  2005-2010 онд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч,  2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2024 онд УИХ-ын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2019-2024 онд УИХ-ын дарга, 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Г.Занданшатар нь 1992 оноос хойш эрдэм шинжилгээ, судалгаа, эдийн засаг, гадаад харилцааны чиглэлээр болон төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай иргэд, олон нийтийн итгэл, улс төрийн манлайлал, бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар санал болгож байна хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Баярбаатар, Б.Батбаатар, Н.Номтойбаяр, Э.Болормаа, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа, Ж.Золжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Алтангэрэл, О.Номинчимэг, Ц.Сандаг-Очир, нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Зулпхар Төрийн албаны шинэчлэлийг ямар чиглэлээр үргэлжлүүлэхийг тодруулсан бол УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, эдийн засаг хүндэрч буйг онцлоод, амаргүй байгаа хөдөө аж ахуйн салбар, боловсрол, эрүүл мэндийн салбарт гүйцэтгэх засаглалын бодлого шаардлагатай байгааг тодотгож, төрийн алба, тэр дундаа төрийн өмчит компаниуд данхайсан асуудлыг эдийн засгийн талаас нь анхаарч шийдвэр гаргахыг хүссэн.

УИХ-ын гишүүн Э.Болормаа Засгийн газраа бүрдүүлэхдээ ямар өөрчлөлтийг хийх талаар тодруулсан.

Нэр дэвшигч Г.Занданшатар, УИХ Ерөнхий сайдаар томилвол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана. Гэхдээ Засгийн газрын бүрэлдэхүүнд орсноороо хамтардаг юм биш. Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн намууд, УИХ-ын гишүүд улсынхаа төлөө нэгдэж хамтарч ажиллаж, буруу зүйлийг шүүмжилдэг байх ёстой гэлээ. Мөн тэрбээр төрийн алба цомхон, чадварлаг, давхардал, хийдэлгүй байх шинэчлэлийг бүхэлд нь хэрэгжүүлэх зорилт тавин ажиллана. Төрийн албанд үр ашгийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээгээд, энэ нь улс төрийн болон нийгэм, эдийн засгийн зорилт, чиглэл хандлагатай нийцэх ёстой гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, экспорт буурч, төсвийн зарлага нэмэгдсэн, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн байгаа энэ үед шинэчлэл хийх сайн боловсон хүчнийг сонгож ажиллахыг чухалчилж буйгаа илэрхийлсэн. Мөн иргэдэд дарамт болж буй татварын тогтолцоог шинэчилж, иргэдийн амьдралд ээлтэй, эдийн бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг хүссэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, нийгэм, эдийн засгийн системийн өөрчлөлтийг төрийн өмчит компаниудын өөрчлөлтөөр эхлүүлэх нь зүйтэй гэсэн бол, УИХ-ын гишүүн Э.Болормаа, төрийн албаны шинэчлэлийг Засгийн газрын бүрэлдэхүүнээс эхлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.  

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ7 минут 58 секундын өмнөТүрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа10 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална16 минут 47 секундын өмнөХананд нуусан байсан зоосны цуглуулга 3.5 саяар зарагджээ20 минут 58 секундын өмнөХот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ23 минут 59 секундын өмнө“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна3 цаг 50 минутын өмнөАлтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо3 цаг 53 минутын өмнөБ.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг цалин, хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхэлнэ4 цаг 52 минутын өмнөӨнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, Финланд улсын жишгээр авто зам тавина5 цаг 3 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 13-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 14 минутын өмнөНаадамд бэлтгэгдэж байсан Морьт харвааны 18 адууг хулгайлж, төхөөрчээ7 цаг 29 минутын өмнөБарилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна7 цаг 36 минутын өмнөМонгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа7 цаг 48 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 51 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ7 цаг 54 минутын өмнөМонгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо8 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 цаг 16 минутын өмнө"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ6 сар 12. 18:25Г.Занданшатар: "Онтрэ" компанийн асуудлаарх хөзрөө дэлгэхгүй6 сар 12. 18:21Х.Нямбаатарын бродюрны асуудлыг нам дарахаар ирсэн Б.Одбаяр гэгч хэн бэ?6 сар 12. 16:40Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ6 сар 12. 15:44ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо6 сар 12. 15:26Г.Занданшатар: Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барина6 сар 12. 15:09УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ6 сар 12. 14:59“Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй” сургалт боллоо6 сар 12. 14:51ТББХ: Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ6 сар 12. 14:46ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, 99 лангуу, GS дэлгүүрийн эрх санал болголоо6 сар 12. 12:50Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ6 сар 12. 11:51Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 12. 11:20Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна6 сар 12. 9:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.