Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ТҮЦ-ийг нүүлгээд байна. Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр, зах худалдааны төвд лангуу санал болгож, 24 иргэнийг ажлын байраар хангаад байна.
Энэ хүрээнд өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ТҮЦ эрхлэгчидтэй уулзав. ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, худалдааны төвд 99 лангуу, GS дэлгүүрийн франчайзинг эрх авахад дэмжлэг үзүүлэх зэргийг санал болголоо. Тодруулбал, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, зах худалдааны төвүүдэд лангуу гаргаж өгөх, ингэхдээ тодорхой шалгуураар 6-12 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөх юм.
ТҮЦ эрхлэгчид энэхүү саналыг хэлэлцэж, ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр НЗДТГ-ын төлөөлөлтэй дахин уулзахаар боллоо.



Facebook
Twitter
Youtube


Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Сэтгэгдэл бичих