Х.Нямбаатарын бродюрны асуудлыг нам дарахаар ирсэн Б.Одбаяр гэгч хэн бэ?


6-р сарын 12
16 цаг 40 минут

            Хэдхэн хоногийн өмнө чуулганы танхимд УИХ-ын гишүүдийг том дуугаар загнаж, ард иргэдийг автобусаар явах бус машинаар илүү их явж байна, иймд татварыг нэмэх ёстой хэмээн амьдралаас хол тасархай зүйл ярьсан хүн бол Америкт боловсрол эзэмшсэн гэх арвин зузаан намтартай Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр гэгч юм. Тэрээр өнгөрсөн жил Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар томилогдсон хэдий ч Х.Нямбаатарын бродюрны асуудлыг л нам дарах зорилготой ирсэн хүн гэмээр бродюрноос өөр сэдэв, санал ярьдаггүй. Үүнээс харахад Х.Нямбаатар  Б.Одбаярыг цээжээрээ хамгаалж байна гэж хардахаас өөр аргагүй. Учир нь Х.Нямбаатар өмнөх дарга Г.Баярсайханыг “Бродюрны асуудлыг ард иргэдэд хангалттай мэдээлж чадаагүй учир өөрийн эрх мэдлийн хүрээнд ажлаас чөлөөлж байна” гэж мэдэгдээд, яаран сандран Б.Одбаярыг томилсон. Харин түүний намтраас харахад худал хуурмаг хүн болохыг төвөггүй харж болно. Тэрээр 2011-2014 онд Америкийн Калифорни мужийн Дэйвис хотын Дэйвисийн их сургуульд иргэний ба автозамын барилгын инженер мэргэжлээр суралцжээ. Хамгийн гайхалтай нь  2011-2014 онд их сургуульд сурч байсан гэх атлаа Сакраменто хотын “Стантек” компанид гүүрийн барилгын суурийн тооцоолол болон хөрсний суурийн тооцооллын инженер мэргэжлээр ажиллаж байсан гэж намтартаа бичжээ. Америкт дээд боловсрол эзэмшинэ гэдэг амар хялбар ажил биш. Тэгээд ч инженерийн боловсрол эзэмшээгүй хүүхдээр бүхэл бүтэн компани инженерээр, тэр тусмаа нарийн мэргэжлийн инженерээр ажиллуулах ямар ч боломжгүй. Гэтэл түүний худал ярих үүгээр дуусаагүй. Дэйвисийн их сургуульдаа 2016-2018 онд геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр  хамгаалжээ. Гэтэл бас л суралцаж байгаа атлаа 2017-2018 онд Оакланд хотын “Брозамер энд Уолл” компанид  хурдны замын төслийн инженерээр ажилласан гэж намтартаа бичжээ. Бүхий л салбартаа стандартыг яс барьж хэвшүүлдэг Америк улсад хэдийдээ суралцаад аль завандаа ажил хийсэн байж таарах вэ? Инженерийн боловсролоо ч бүрэн гүйцэд эзэмшээгүй байгаа оюутнаар бүхэл бүтэн компани инженерийн орон тоо гаргаж өгөөд, ажлын байраар хангаад байж байна гэдэгт хэн ч итгэхгүй.  Дадлага хийх журмаар дээрх компаниудад цагийн ажил хийсэн байж болох ч инженерээр бүтэн цагаар ажилласан гэх нь үнэнд нийцэхгүй. Дээхэн үед Монголд “газар товчилдог хүн” хэмээн домог мэт яригддаг хурдан хүмүүс байсан. Харин орчин цагийн  “газар товчилдог хүн”-ээр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр өрсөлдөгчгүй тодорч байгаа бололтой. Тэр тусмаа Америкийн өөр өөр хотуудад нэгэн зэрэг суралцаад, ажиллаад байна гэдэг ёстой гайхалтай “газар товчилсон” хэрэг болно. Ийнхүү худал хуурмагаар ажил амьдралын гараагаа эхэлсэн тэрээр өөрийгөө ч хуурамч хүмүүсээр тойрон хүрээлүүлдэг. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг нь хуурамч дипломтой болох нь батлагдсаар байхад Б.Одбаяр удаа дараа хамгаалж, хаацайлж авч үлддэг. Мөн тэрээр ахлах нягтлан бодогч Г.Энх-Амгалантай үгсэн Яармагийн гүүрийн авто замын ажлыг бүтээн байгуулах ажлын явцад гүүрийн хойт урд талд буюу эхлэл төгсгөлд хийгдэх 36,5 мянган куб.метр газар шорооны ажлын санхүүжилт болох 741,7 сая төгрөгийг “Мотор сервис” ХХК-д давхардуулан олгож, Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчжээ. Гэвч өнөөдрийг хүртэл “Мотор сервис” ХХК илүү мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрсөн ч 741,7 сая төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлөөгүй байна. Энэ зөрчлийг Нийслэлийн дотоод аудитын холбооноос илрүүлж, төсвийн мөнгийг эргүүлж төлүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл биелүүлсэнгүй. Харин энэхүү зөрчлийг илрүүлсэн аудиторыг албан тушаал бууруулж  шийтгэсэн нь гайхалтай.  Угтаа төсвийн мөнгөнд хяналт тавиагүй, зам гүүрийн ажилдаа хайнга хандсан үндэслэлээр Б.Одбаяр хариуцлага хүлээх ёстой атал өнөөдрийг хүртэл  албан тушаалдаа шигдэж, сүүлдээ бүр чуулганы танхимд УИХ-ын гишүүдийг зандарч байгаа нь ёс зүйн хувьд төрийн албанд ажиллах чадамжтай хүн эсэхэд замын салбарынхан санаа зовниж сууна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ж.Дамдинсүрэн: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн9 цаг 5 минутын өмнөГадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна9 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ9 цаг 11 минутын өмнөУнгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ9 цаг 14 минутын өмнөСэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна9 цаг 18 минутын өмнөСловенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ9 цаг 20 минутын өмнөДулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна9 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ9 цаг 25 минутын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ7 сар 18. 10:13Ховор автомашинуудын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ7 сар 18. 10:10НОЁН УУЛАА ХӨНДӨХГҮЙ7 сар 17. 19:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:21Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:19НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:17Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй7 сар 16. 18:32Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ7 сар 16. 14:28Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа7 сар 16. 14:26Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ7 сар 16. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 сар 16. 9:21Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:14Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:13Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:12Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:11Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:10Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:09Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:08Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:07Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:06Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.