Г.Занданшатар: "Онтрэ" компанийн асуудлаарх хөзрөө дэлгэхгүй


6-р сарын 12
18 цаг 21 минут

      УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас Оюутолгой төсөл болон "Онтрэ"-гийн лицензийн асуудлаар тодруулж, асуулт асуув. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 

-Монгол Улсын эдийн засагт хамгийн ач холбогдолтой төсөл бол Оюутолгойн төсөл. Нийт нөөцийн 32 хувь оршиж байгаа талбай дээр “Онтрэ” компанитай хийх хөрөнгө оруулалтын гэрээний асуудал тулж ирээд байна. Та “Онтрэ” дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх үү? Оюутолгой дээр зээлийн хүүгийн асуудал байна. Өнөөдөр 11.1 хувийн хүүтэй байна. Бид хүүгийн хүү төлж байгаа. Энэ хүүг дахин авч хэлэлцэх эрх бидэнд бий. 2025.12.31-нээр дуусгавар болж, үүлэн чөлөөний нар маань жаргана. Энэ зургаан сарын хугацаанд амжиж ахиц гаргах шаардлагатай байна. Үүнийг та анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” хоёр татварын маргаантай байсаар ирсэн. Би 2017 онд ЗГХЭГ-ын дарга байх үедээ хамгийн анх татварын маргааныг эхлүүлсэн юм. Дубайн гэрээгээр акт тавихгүй гээд тас хориглочихсон байсан. Үүний үр дүнд зарим татвар төлөгдсөн. “Рио Тинто”-гийн төлье гэсэн нь гэм буруугүйн болзолтой, ойлголцох зорилготой төлбөр гэж үздэг. Тийм учраас  Дубайн гэрээг хүчингүй болгох, татварын маргааныг үргэлжлүүлэх тогтоолыг баталж ажиллаж байсан. Энэ асуудлыг Их Британийн шүүхэд өгсөн, арбитрын шүүхээр орно гэх мэт асуудлууд байгаа. Харин гадаад дотоод ертөнц харж байгаа нөхцөлд “Онтрэ” дээр цээжний бангаар хариулахгүй. Хувь хүний хувьд тусдаа гэрээ хийсэн нь зөв гэж үздэг. Одоогоор хөзрөө дэлгээд байж болохгүй. Тодорхой шийдлээ гаргасны дараа үүнийг ярина гэв. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ж.Дамдинсүрэн: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн8 цаг 5 минутын өмнөГадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна8 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ8 цаг 11 минутын өмнөУнгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ8 цаг 14 минутын өмнөСэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна8 цаг 18 минутын өмнөСловенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 20 минутын өмнөДулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна8 цаг 22 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 25 минутын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ7 сар 18. 10:13Ховор автомашинуудын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ7 сар 18. 10:10НОЁН УУЛАА ХӨНДӨХГҮЙ7 сар 17. 19:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:21Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:19НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:17Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй7 сар 16. 18:32Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ7 сар 16. 14:28Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа7 сар 16. 14:26Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ7 сар 16. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 сар 16. 9:21Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:14Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:13Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:12Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:11Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:10Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:09Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:08Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:07Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:06Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.