Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа


6-р сарын 13
17 цаг 13 минут

           2025-2026 оны хичээлийн жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэхээр НЗДТГ-аас ажиллаж байна. Ялангуяа шинэ суурьшлын бүс, сургууль, цэцэрлэг цөөхөн байршлуудад энэ үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. Тодруулбал, долоон байршилд санхүүгийн түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх хэлцлийг зарлаж, хоёр иргэн, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагаас санал хүлээн авсан. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан тэдгээр санал ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжтай танилцлаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан “Түрээсийн гэрээ байгуулан төрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжтой сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн мэдээлэл, санхүүгийн түрээсийн саналыг хүлээн авсан. Ингэхдээ ирэх хичээлийн жилд цэцэрлэг, сургууль хамгийн их хэрэгтэй байгаа долоон байршлыг сонгосон. Өнөөдөр эдгээр байршилд санал ирүүлсэн барилга байгууламжтай танилцаж байна. Эдгээр барилга, байгууламж стандартад нийцэж байвал хичээлийн жил эхлэхээс өмнө цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 950 цэцэрлэгийн насны хүүхэдтэй. Өнөөдрийн байдлаар 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг 400 орчим хүүхдийг хүлээн авч үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус хороонд 240 ортой хүүхдийн цэцэрлэг барьж байгаа боловч бидэнд дахин 320 орчим хүүхдийн цэцэрлэгийг шийдэх шаардлага үүсэж байна. Энэ хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барьсан барилга байгууламжийг судалж байна” гэв.

Дараах долоон байршилд хэлцлийг зарлаж, 2025 оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 6-ны өдрийн 10:00 цаг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас саналыг авсан.

Тодруулбал,

Цэцэрлэгийн барилгын байршил:

  1. Баянгол дүүрэг, 5 дугаар хороо
  2. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо
  3. Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо
  4. Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо
  5. Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо
  6. Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо

Сургуулийн барилгын байршил: 

  1. Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороонд тус тус хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барьсан барилга байгууламжийг түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэхээр судалж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ж.Дамдинсүрэн: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн8 цаг 36 минутын өмнөГадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна8 цаг 40 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ8 цаг 42 минутын өмнөУнгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ8 цаг 45 минутын өмнөСэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна8 цаг 48 минутын өмнөСловенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 51 минутын өмнөДулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна8 цаг 53 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 56 минутын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ7 сар 18. 10:13Ховор автомашинуудын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ7 сар 18. 10:10НОЁН УУЛАА ХӨНДӨХГҮЙ7 сар 17. 19:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:21Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:19НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:17Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй7 сар 16. 18:32Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ7 сар 16. 14:28Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа7 сар 16. 14:26Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ7 сар 16. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 сар 16. 9:21Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:14Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:13Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:12Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:11Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:10Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:09Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:08Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:07Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:06Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.