Н.Учралд өсөрхсөн Л.Оюун-Эрдэнийн найзууд Ерөнхий сайд Г.Занданшатарын бүрэн эрхэд халдаж байна


6-р сарын 13
19 цаг 11 минут

            Улс төрийн улаан тэргэл сартай шөнө өнгөрч, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын ажлын эхний өдөр өнөөдөр тохиов. УИХ-ын 117 гишүүний 110 нь буюу 94 хувь нь түүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилохыг дэмжсэн. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ хэрхэн тодорхойлж, ямар баг бүрдүүлэх нь нийгэмд хүлээлт үүсгэлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Г.Занданшатар үнэмлэхүй эрх мэдэлтэй Ерөнхий сайд. Танхимынхаа сайд нарыг томилж, чөлөөлөх нь түүний бүрэн эрх. Гэвч түүний ажлын эхний өдөр МАН дахь Л.Оюун-Эрдэнийн найзууд буюу “1 А”-ийнхны шантаажаар эхэллээ. УИХ-ын гишүүн Э.Болормаа “1 А” ангийнхнаа уриалж, хамтарсан Засгийн газарт сайдаар ажиллаж байсан хүмүүсийг шинэ Засгийн газарт орж ажиллахыг эсэргүүцсэн бичиг үйлдэж, Ч.Номин, Ч.Анар, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, М.Ганхүлэг, М.Мандхай, Б.Уянга нарын 30 гишүүн гарын үсэг зуржээ. МАН-ын Бага хурал дээр уйлж, Ерөнхий сайдын суудлаас тун дургүй огцорсон Л.Оюун-Эрдэнийн найзууд яг мөн л дөө. Ч.Номингийн хувьд, Л.Оюун-Эрдэнэ, “Хэро” Б.Баатар нартай ашиг сонирхол нэгт найзууд, Ч.Анар гишүүн өнгөрсөн онд твиттер хуудаснаа “Уучлалт гуйхаар ирсэн жолоочийг Л.Оюун-Эрдэнэ бид хоёр шалны алчуураар боож унагаж байсан” гэх ноцтой хэргийнхээ тухай бичсэн, А.Ариунзаяа өнгөрсөн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн “Улаан хамгаалагч”-ийн дүрд тоглож УИХ-ын чуулган дээр “Та минь яасан удаан ирэв дээ” гэдэг алдарт зусар үгээ экс Ерөнхий сайдад хандаж хэлсэн, О.Батнайрамдал Э.Болормаагийн нэгэн адил найз Л.Оюун-Эрдэнийнхээ дэмжлэгээр УИХ-ын гишүүн болж дэвшсэн, Ховдын хүүхнүүдийг коммунист улаан өнгөөр ижилсүүлж, сонгуулиар “Тооноор ордог хулгайч уу” гэж эгдүүцмээр хачин этгээд сурталчилгаа хийсэн Э.Болормаа, Л.Оюун-Эрдэнийн нутаг нэгт дүү М.Ганхүлэг, МАН-аас жагсаалтаар орж ирсэн М.Мандхай, “Хийн хоолойн төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулах шаардлагатай” гэж өнгөрсөн онд мэдэгдэхдээ сошиалынхнаас “Оросыг дэмжигч” гэдэг нэр зүүсэн Б.Уянга гээд улс төрд дөнгөж хөл тавьмагцаа нэр хоч зүүж, намтар түүхээ зузаатгасан “1 А” ангийнхан ордны шантааж хийж эхэллээ. “Хуучин сайд нарыг дахин томилохыг эсэргүүцэж байна” гэх тэдний акцийг хөшигний цаанаас Л.Оюун-Эрдэнэ, бүр цаашилбал Х.Баттулга найруулж байгаа гэх хардлага улс төрийн хүрээнд хэдийнэ үүсчээ. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийхээ зургийг хэрхэн гаргаж, хэнийг сайдаар томилохоо хараахан танилцуулаагүй байгаа. Тийм атал Э.Болормаа тэргүүтэй “1 А” ангийнхан Ерөнхий сайд Г.Занданшатарт хаяглаж, ордны улс төрөө идэвхжүүлсний цаад шалтгаан юу вэ. Л.Оюун-Эрдэнэ огцрох сургаар эрх баригч хүчинд “Дараагийн ээлжнийхэн хоолондоо” гэдэг хөдөлгөөн өрнөж эхэлсэн нь нууц биш. Хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан сайд нараас С.Бямбацогт, Б.Батцэцэг, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал нар хөрөнгө мөнгөөрөө уралдаж, сайдын суудал тийш дахин зүтгэж яваа гэх мэдээлэл Төрийн ордонд бий. Шинэ Ерөнхий сайдын нэр ч тодроогүй байхад сайдын марафон эхэлж, сошиалд “Хэн нь өөрийгөө хамгийн гоёор магтуулах вэ” гэдэг уралдаан болсон. Тэдний тэргүүн эгнээнд Б.Батцэцэг тэргүүтэн яваа нь нууц биш. Л.Оюун-Эрдэнийн найзууд Ерөнхий сайд Г.Занданшатарын үүдэнд бөөгнөрч, камерын улс төр хийж буйн цаана “Бид ч бас сайд болмоор байна” гэдэг хүсэл нуугдаж байгаа нь ч тодорхой. Үнэн хэрэгтээ тэд Л.Оюун-Эрдэнийг огцруулах амархан гэдгийг огт тооцоолоогүй. Өнгөрсөн таван жилд Үндсэн хуулиар үнэмлэхүй эрх мэдэлтэй Ерөнхий сайд байсан Л.Оюун-Эрдэнийн эрх мэдэл, мөнгөний хүчинд тэд хэтэрхий найдсан. “Л.Оюун-Эрдэнийн эсрэг хөдөлсөн улстөрчдийг ах Б.Баатарынх нь оффисолдог “15 давхар”-аас онилоод унагачихна” гэдэгт Л.Оюун-Эрдэнэ ба түүний найзууд эрдэж бардаж байсан ч биз. Гэвч улс төрд “Хэний ч хөнжлийг сөхсөн нэг “юм” гарч ирж л таардаг” гэдэг үг Л.Оюун-Эрдэнийг тойрсонгүй. “Огцрох амархан” жагсаалын цаад эзнээр MCS-ийнхнийг тодруулж байсан ч экс Ерөнхий сайд дэргэдээсээ дайснаа олсон нь Н.Учрал... “Бэрийн цүнхний дуулиан эрчээ авсаар Л.Оюун-Эрдэнийг онож огцруулсны цаана Н.Учрал байсан” гэж экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний багийнхан хардаж байгаа тухай Төрийн ордныхон жиг жуг гэлцдэг. Л.Оюун-Эрдэнийг огцруулсны дараа “Шинэ Ерөнхий сайд болон түүний танхимд ажиллах сайд нар хэн хэн байх вэ” гэдэг таамгийн хамгийн эхэнд “Н.Учрал, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нарын хуучин сайд нар дахин томилогдож магадгүй” гэх мэдээлэл гарсан. Тиймээс өөрийнх нь хэлсэнчлэн ордны хуйвалдаанд шархдаж огцорсон Л.Оюун-Эрдэнэ ба түүний найзууд Н.Учралаас хариугаа авч, түүнийг шинэ Засгийн газарт оруулахгүйн төлөө дажин зарлаж буй нь энэ аж. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнийнхэнтэй ойр ажилладаг зарим хэвлэлд “Л.Оюун-Эрдэнийг “Түгжилдсэн” хүн бол Н.Учрал” гэж ил цагаан зарласан нь ч ийм учиртай. Н.Учралд өсөрхсөн Л.Оюун-Эрдэнэ ба түүний найзуудын “Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулж болохгүй” гэх олон нийтэд таалагдахуйц акцийн цаана ийм атгаг санаа нуугдаж байгааг учир мэдэх хүмүүс ярьж байна. Н.Учралаас өс хонзонгоо авах далимдаа “1 А” ангийнхнаасаа сайдад зүтгүүлчих санаа ч бас бий. Тэд ийнхүү ордны шантааж хийж, Ерөнхий сайд Г.Занданшатарын бүрэн эрхэд халдаж байна. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Э.Болормаа тэргүүтэй “1 А”-ийнхны атгаг санаархлыг анзаарсан уу, “Сайд нараа өөрөө томилж, чөлөөлөх Ерөнхий сайдын бүрэн эрхэд УИХ-ын гишүүд халдаж байгаа нь зохисгүй. Би энэ шаардлагад нэгдэхгүй” хэмээн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдлээ.   

                                                                                                                                   С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна6 сар 11. 18:09Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 11. 17:29Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана6 сар 11. 17:26Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ6 сар 11. 16:26Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 15:51Монголд өсвөрийн шатарчдын дэлхийн цом болон ДАШТ болно6 сар 11. 13:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.