Гадаад улс орнуудын төрийн тэргүүн нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна


6-р сарын 15
10 цаг 44 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн өдрийг тохиолдуулан гадаадын орнуудын төрийн тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлсээр байна.

БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН: Хятад, Монгол хоёр улс уул, усаар холбогдсон сайн хөрш, сайн түнш билээ. Та Хятад, Монголын Иж бүрэн бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд түлхэц үзүүлж, найрсаг хамтын ажиллагаанд урт хугацааны турш анхаарч, дэмжиж ирсэн. Миний бие Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхийг чухалчилдаг бөгөөд Тантай хамтран улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүтээн байгуулалтыг харилцан дэмжиж, хоёр улсын ард түмэнд үр шимийг нь хүртээх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВ:

Таны манлайлагч чанар, удирдлага дор Монгол Улсын нийгэм, эдийн засаг хөгжиж, олон улсын тавцанд нэр хүндээ бэхжүүлж байна. Манай хоёр оны найрамдал, харилцан хүндлэл, Стратегийн түншлэлд суурилсан харилцаа, хамтын ажиллагаа цаашид эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Танд болон Монголын ард түмэнд хөгжил, дэвшил, цэцэглэлт хүсэн ерөөе.

БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВ:

Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Таны хэрэгжүүлж байгаа тууштай бодлого, шинэчлэлийн дүнд Монгол Улс хөгжин дэвжиж, олон улсын тавцанд нэр хүнд, нөлөө өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн онд манай улсад хийсэн таны төрийн айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлс бидний хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал түлхэц болсныг онцлон тэмдэглэе. Удахгүй танай сайхан оронд хийх төрийн айлчлалын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай, химийн үйлдвэрлэл, эм зүй, цахилгаан техник, тээвэр, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна. Танд болон Монголын найрсаг ард түмэнд энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе.

ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН ДЕПУТАТ С.М.МИРОНОВ:

Та өнгөрсөн хугацаанд “Баялагтаа эзэн Монгол” уриа дэвшүүлж, бодит үр дүн гарган, хамгийн ойрын түнш ОХУ-тай харилцан ашигтай, олон талт, найрсаг харилцааг хөгжүүлж байна. Манай хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа хоёр орны ард түмнүүдийн тусын тулд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Танд болон Монголын ард түмэнд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлэв5 сар 8. 16:51Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 16:45Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа5 сар 8. 16:42Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ5 сар 8. 16:21Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэхээр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана5 сар 8. 16:13Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа5 сар 8. 16:03Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ5 сар 8. 14:58Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна5 сар 8. 14:50Ц.Ганзориг: Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай дүгнэлт гаргаагүй5 сар 8. 14:17Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов5 сар 8. 14:02Г.Занданшатарын урилгаар дэлхийн шатрын лидер тэрбумтнууд Монголд ирнэ5 сар 8. 13:49Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина5 сар 8. 13:42Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо5 сар 8. 12:53Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5 сар 8. 12:29УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:24Б.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ5 сар 8. 10:06Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа5 сар 8. 10:02ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 8. 9:59Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ5 сар 8. 9:54Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа5 сар 8. 9:46Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна5 сар 8. 9:43Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна5 сар 8. 9:41Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ5 сар 8. 9:37Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа5 сар 8. 8:51УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 8. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.