Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна


6-р сарын 13
10 цаг 44 минут

        Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын талбайн зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний угсралтын хяналт шалгалтын ажлыг үе шаттай хийж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, ГССҮТ-ийн замын эсрэг талд барилгын үйл ажиллагаа явуулж буй “Төгс хурц констракшн” ХХК-ийн барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах хугацаатай мэдэгдлийг хүргүүллээ.

Зөрчлийн талаар НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хотын стандартыг мөрдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах ажил үргэлжилж байна. Уг байршлын тухайд “Төгс хурц констракшн” ХХК нь барилгын хашааны нүүрэн хэсгийг бариагүй, хашааны гадна талд шороо асган, явган хүн зорчих боломжгүй болгосноос гадна орчны аюулгүй байдлыг хангаагүй. Иймээс долоон хоногийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлээд байна” гэлээ.  

Ташрамд, барилга угсралтын ажил хийж буй аж ахуйн нэгжүүд орчны аюулгүй байдлыг сайтар хангаж, багадаа гурван метр өндөртэй, цагаан, цагаан саарал өнгийн хашаа татах ёстой. Түүнчлэн явган зорчигч явах хэсэгтэй, 20 градусын налуу хамгаалалтын хэсэгтэй байх, барилгын ерөнхий мэдээллийг агуулсан самбар байршуулах, автомашин болон явган хүн нэвтрэх хаалгыг суурилуулахаас гадна эвдрэл гэмтэлгүй байх шаардлагыг тавьдаг. Мөн барилга, талбайн ажил нь явган хүний болон авто замын ойролцоо баригдаж байгаа тохиолдолд 2.1 метрээс багагүй өндөртэй явган хүний замын саравч барьсан байх шаардлагатай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна6 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн далбааг “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ6 цаг 16 минутын өмнөӨрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна6 цаг 26 минутын өмнөВ.Оюумаа: Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого 186 хувиар давж биелсэн6 сар 15. 13:08Гадаад улс орнуудын төрийн тэргүүн нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна6 сар 15. 10:44Сэлбэ хотын газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 14. 13:03Н.Учралд өсөрхсөн Л.Оюун-Эрдэнийн найзууд Ерөнхий сайд Г.Занданшатарын бүрэн эрхэд халдаж байна6 сар 13. 19:1110 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ6 сар 13. 18:01"ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ6 сар 13. 17:16Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа6 сар 13. 17:13Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална6 сар 13. 17:07Хананд нуусан байсан зоосны цуглуулга 3.5 саяар зарагджээ6 сар 13. 17:03Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ6 сар 13. 16:59“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна6 сар 13. 13:34Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо6 сар 13. 13:31Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг цалин, хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхэлнэ6 сар 13. 12:32Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, Финланд улсын жишгээр авто зам тавина6 сар 13. 12:21УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 13-ны өдрийн ирцийн мэдээ6 сар 13. 12:10Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна6 сар 13. 10:44Наадамд бэлтгэгдэж байсан Морьт харвааны 18 адууг хулгайлж, төхөөрчээ6 сар 13. 9:55Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна6 сар 13. 9:48Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа6 сар 13. 9:36УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 13. 9:33УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ6 сар 13. 9:30Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо6 сар 13. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан6 сар 13. 9:08"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ6 сар 12. 18:25Г.Занданшатар: "Онтрэ" компанийн асуудлаарх хөзрөө дэлгэхгүй6 сар 12. 18:21Х.Нямбаатарын бродюрны асуудлыг нам дарахаар ирсэн Б.Одбаяр гэгч хэн бэ?6 сар 12. 16:40Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ6 сар 12. 15:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.