Сэлбэ хотын газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна


6-р сарын 14
13 цаг 03 минут

            Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот”-ын эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, 4400 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. Нийслэлийн зүгээс газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн ч төслийг хэрэгжиж дуусах хүртэл төсөлд хамрагдсан иргэдтэй холбоотой байх үүднээс иргэдийг сонсох төвийг НЕБ-ын 35 дугаар сургуулийн ойролцоо байгуулсан. Мөн Улаанбаатар хотод анх удаа ийм том хэмжээний газар чөлөөлөлт явагдаж, 158 га талбайд хот босгох учраас анхнаас нь зөв менежментээр ажлыг уялдуулах хэрэгтэй гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэллээ.

Хотын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг нэг дороос үйлчилгээ, мэдээлэл авдаг байлгахаар тухайн төвийг байгуулсан. Сэлбэ хотын нийт талбайг зургаан хэсэгт хувааж, хэсэг тус бүрийг нэг албан хаагч хариуцаж, нэг албан хаагч тухайн хэсгийн иргэдтэй тууштай харилцаад явна гэдгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх нэгдүгээр хэлтсийн дарга Ч.Мөнхбаяр тайлбарлав. Үргэлжлүүлэн тэрбээр “Өнөөдөр Сэлбэ хотыг байгуулах ажилд газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд бичиг баримтын зөрчилтэй 200 гаруй айл газраа хараахан чөлөөлөөгүй” гэв. Бичиг баримтын зөрчил гэдэгт өмчийн маргаан, улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй зэрэг асуудал зонхилжээ. Анх Сэлбэ хотын газар чөлөөлөлт эхлэхэд 80 орчим иргэн дэмжээгүй байсан бол одоо тэдний тал хувь нь дэмжиж байгаа юм. Дэмжээгүй иргэд ихэвчлэн өөрсдийн газар дээрээ амьдардаггүй зэрэг шалтгаантай байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан хэллээ.

Төслийн талбайн 70-аас дээш хувь газар чөлөөлөлтөд өртсөн бол нийт газрыг чөлөөлж болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Гэсэн хэдий ч иргэдтэй тулж ажиллаж, газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг сонсдог, 100 хувьтай газар чөлөөлөлтийг дэмжүүлэхийн тулд ажиллаж буйг албаны хүмүүс онцолж байлаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах Сэлбэ хотын төслийг бүх иргэд дэмжиж, нийтийн эрх ашгийг хүндлэн хамтран ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уриаллаа. Тэрбээр https://selbecity.mn/ сайтаар дамжуулж Сэлбэ хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх бүтээн байгуулалтын 26 багц ажилд иргэн, аж ахуйн нэгжүүдээс санал авч байгааг дурдсан юм.

Эхний ээлжийн тендер зарласан нэг, хоёрдугаар багцын ажилд газар чөлөөлөлтийн асуудал харьцангуй бага. Геодезийн цэг байгуулах ажлууд эхэлсэн. Мэдээлэл харилцааны сүлжээний асуудлыг шийдвэрлэх ажил үргэлжилж байгааг “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн Төслийн удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн төслийн менежер Г.Ууганбаяр хэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ52 минут 14 секундын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно56 минут 46 секундын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.241 цаг 53 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цагийн өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ4 сар 17. 11:02УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 17. 10:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.