Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна


6-р сарын 15
17 цаг 05 минут

        Улаанбаатар хотын эрчим хүчний систем 2023-2024 онд шилжих өвөл 200 МВт чадлын дутагдалд орсон. Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай I блок, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей станцыг Улаанбаатар хот анх удаа дотоодын бонд босгож, богино хугацаанд буюу өнгөрсөн 2024 онд ашиглалтад оруулснаар чадлын дутагдлыг нөхсөн билээ. Үргэлжлүүлэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бол тус блокийг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар 1000 орчим инженер, техникийн ажилтан ажиллаж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон албаны хүмүүс ажиллалаа.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлдэг. Өнөөдрийг хүртэл нийт 350 сая киловатт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, Улаанбаатар хотын төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд ихээхэн хувь нэмрээ оруулаад байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллах үеэр хотын дарга Х.Нямбаатар “Саяхан дулааны гуравдугаар цахилгаан станцад харамсалтай осол гарч, хэд хэдэн турбин генераторд гэмтэл үүссэн. Мөн Эрдэнэтийн ДЦС-ын 12 МВт зогссон гэсэн мэдээлэл аваад байна. Ирэх өвөл дахин эрчим хүчний чадлын дутагдалд орох эрсдэлтэй. Тиймээс дутагдлыг нөхөх, эрчим хүчний салбарын үйл ажиллагааг дэмжихэд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок болох 150 МВт станц чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ бол Улаанбаатар хот 2024 онд анх удаа дотоодын зах зээлд бонд гаргаж, эрчим хүчний салбарт 350 МВт станц барихад хөрөнгө оруулалт хийсний үр дүн юм. Мөн үргэлжлүүлэн Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай III, IV блокийг барих тухайд хэлэлцээр хийж байна. Өнөөдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нийслэл Улаанбаатар хотын 100 хувийн өмчлөлийн батарей станц мөн бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Энэ жил эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоог хангаж, Хүннү хотод 300 МВт нарны станц, 90 МВт батарей станц хосолсон сэргээгдэх эрчим хүчний төслийн тендер сонгон шалгаруулалтыг зарласан. Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн Улаанбаатар хотын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг шатааж, 34 МВт эрчим хүч гаргаж авах төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотын бохирын үнэрийг шийдэх зорилгоор төв цэвэрлэх байгууламжийн лагийг шатааж 10 МВт эрчим хүч үйлдвэрлэх төслийн хөрөнгө оруулалтыг босгож байна. Долоодугаар сарын эхээр ТЭЦ-5 төслийн тендер сонгон шалгаруулалт дуусна” гэв.

Улаанбаатар хотын эрчим хүчний үйлдвэрлэлийг бодитоор нэмэгдүүлж, иргэд, ААНБ-ын ажиллаж, амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах суурь шалтгааныг шийдэж өгөх нь нэн тэргүүний ажил бөгөөд цаашид ч Эрчим хүчний яамтай хамтран Улаанбаатар хотын төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах эх үүсвэрүүдийг барьж байгуулахад төслүүдийг амжилттай хэрэгжүүлнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар тодотголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа9 цаг 13 минутын өмнөЭнэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна9 цаг 18 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна9 цаг 22 минутын өмнө"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна9 цаг 27 минутын өмнө“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ9 цаг 29 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна9 цаг 31 минутын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 13. 14:10“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна5 сар 13. 14:06Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив5 сар 13. 14:01Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна5 сар 13. 12:47Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой5 сар 13. 12:43ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 13. 10:06Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ5 сар 13. 10:03Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 9:59ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 сар 13. 9:53Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна5 сар 13. 9:49Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна5 сар 13. 9:46Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа5 сар 13. 9:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 13. 8:54Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна5 сар 12. 16:25Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо5 сар 12. 16:18Шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 12. 14:29Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна5 сар 12. 14:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ5 сар 12. 14:22390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна5 сар 12. 13:02Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо5 сар 12. 12:55Ираны тал ДАШТ-ий үеэр аюулгүй байдлын баталгаа шаарджээ5 сар 12. 12:52Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ5 сар 12. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.