Явган хүний замыг шинэчлэхдээ суурийн үе, холбоос хэсгүүдийг чанаржуулахыг үүрэг болголоо


6-р сарын 16
9 цаг 23 минут

         Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, чанарын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал, энэ онд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гол гудамж, замын 15 байршилд 29 км буюу 186.8 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд явган хүний замын ажил гүйцэтгэж байгаа “Сант-Өндөр” ХХК-ийн ажлын нөхцөл байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Энэ үеэр “Сант-Өндөр” ХХК-ийн инженер Т.Батдэлгэр “Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл нийт 13 мянга орчим ам.метр талбайд тавдугаар сарын сүүлээс эхлэн явган хүний замын ажил гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ам.метр талбайд байгалийн чулуун зам тавьсан. Цахилгаан, гадна холбооны ажилтайгаа нийлээд өдөрт 16-21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.

Энэ онд шинэчилж буй байгалийн чулуун хавтан бол өмнөх замын хавтангаас эрс ялгаатай. Үйлдвэрт хийсэн өмнөх хавтангууд нь насжилт буюу нягт багатай. Хүний болон автомашины хөдөлгөөн, бороо, цасанд амархан бутарч элэгддэг. Ойрхон засвар, шинэчлэл хийх шаардлагатай болдог. Түүнчлэн явган хүний замыг халтирдаг гантиг чулуугаар хийснээр явган зорчигчид гэмтэж бэртэх нөхцөл болдог. Дэлхийн олон орны туршлагаас харахад явган хүний замаа байгалийн чулуу буюу боржин чулуугаар хийсэн байдаг. Учир нь байгалийн чулуу нь өөрөө өндөр нягттай, эвдэрч бутардаггүй, хамгийн багадаа 30 жил, цаашлаад 100 хүртэлх жилийн насжилттай. Бороо, цас, усанд тэсвэртэй буюу өөрөө хатдаг. Хотын гол, гудамж замуудыг ийнхүү байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр тогтмол сөхөгддөг явган замын асуудал шийдэгдэх бүрэн боломжтой гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцолж тайлбарлав.

Байгалийн чулуу нь барзгар гадаргуутай учраас халтирч гулсдаггүй нь маш том онцлог юм. Хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай шинэ явган замын ажилтай танилцаж, явган замын норм стандарт, ажлын зургийг илүү нарийвчилж, явган замын холбоос хэсгүүд болон суурийн үеийг чанаржуулах хэрэгтэй төдийгүй тэдгээрийг зураг төсөлд нарийвчлан тусгах заавар чиглэл өглөө. Ер нь хотын гол, гудамж замуудын явган хүний зам хэсэгчилж ихээр эвдэрсэн байдаг. Тийм хэмжээний эвдрэлийг хэсэгчилж засах боломжгүй. Бүрэн хуулж авч шинэчлэх шаардлагатайг инженерүүд тайлбарлав.

Байгалийн чулуун хавтангаар явган хүний замын ажил гүйцэтгэж байгаа “Сант-Өндөр” ХХК-ийн зүгээс явган замын ажил гүйцэтгэхэд хийцлэлийн хувьд хүндрэлтэй зүйл байхгүй. Зургийн ажилд нарийвчилсан тайлбар, заавар оруулах зүйлс бий. Оройн 22:00 цагаас хойш хотын төв рүү том машин оруулахыг зөвшөөрдөг учраас шөнийн цагаар ажилчдаа ажиллуулж, шөнийн цагаар л хогоо ачуулж байгааг олон нийт ойлгож хүлээж аваасай гэсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа15 минут 5 секундын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа1 цаг 8 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов2 цаг 21 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна2 цаг 26 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 19 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна3 цаг 22 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.173 цаг 53 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 цаг 59 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.