Хятадын гарт төвлөрсөн Монголын өр санхүүгийн тэнцвэрийн сорилт болох уу


6-р сарын 16
9 цаг 27 минут
          Сүүлийн жилүүдэд Монгол Улс эдийн засгийн өсөлтөө хадгалахыг зорьж буй ч гадаад өрийн хэмжээ огцом өсөж, төсөв, гадаад харилцаа, геополитикийн орчныг гүнзгий өөрчилж байна. Тэр дундаа Монголын хамгийн том хоёр талт зээлдүүлэгч болох БНХАУ-ын байр суурь өмнөхийн адил хөрөнгө оруулагч биш, харин өр нэхэгч чиглэлд шилжиж буй нь эдийн засгийн дарамтыг улам гүнзгийрүүлж байна.
Гадаад өрийн ачаалал нэмэгдсээр...
2024 оны эцсийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 37.1 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 157.4 хувийг эзэлсэн. Монголбанкнаас мэдээлснээр гадаад валютын нөөц 4.8–5 тэрбум ам.долларын түвшинд хадгалагдаж буй ч, өрийн эргэн төлөлт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна. 2025–2026 онд төлөх хуваарьтай өрүүдийн дийлэнх нь БНХАУ-ын зээлд хамаарч байгаа нь эдийн засгийн хамгийн эмзэг цэг болоод байна.
Хятад: Санхүүжүүлэгчээс өр нэхэгч болон хувирч байна
Хятадын гадаад зээлийн бодлого 2010-аад оны дунд үед огцом тэлсэн бөгөөд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Монгол, Пакистан, Казахстан зэрэг хөрш орнуудад их хэмжээний зээл олгосон. Гэвч 2025 онд дэлхийн хамгийн ядуу, эмзэг 75 улс Хятад руу нийт 22 тэрбум ам.долларын өрийн төлбөр хийхээр төлөвлөгдөж байна. Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд 2010-аад онд олгосон зээлүүдийн эргэн төлөлт шинэ зээлийн хэмжээг давах болсон тул Хятад хөгжиж буй орнуудын хувьд санхүүгийн дарамт үзүүлэгч болж хувирсны тод жишээ юм.
Монгол Улс 2 тэрбум ам.долларын своп хэлцлийг БНХАУ-ын Төв банктай байгуулан валютын нөөцөө хамгаалж ирсэн ч, 2026 онд уг хэлцлийн хугацаа дуусах тул өр төлбөрийн дарамт бодитоор нэмэгдэх эрсдэлтэй байна.
Хятад одоо ч Монгол зэрэг хөрш 9 улсын долоогийнх нь хамгийн том хоёр талт зээлдүүлэгч хэвээр байгаа бөгөөд 2019 оноос хойш ч зарим орнуудад шинэ зээлийн амлалт өгч байгааг анхаарах хэрэгтэй. Гэвч энэ зээлүүд богино хугацаатай, буцалтгүй тусламж бага, төлбөрийн хөнгөлөлт багатай тул 2020-аад оны дунд үед өрийн оргил дарамт үүсэх нь гарцаагүй болжээ.
Австралийн Lowy хүрээлэнгээс гаргасан судалгаагаар, 2025 оны байдлаар дэлхийн хамгийн ядуу, бага орлоготой 75 улс Хятадын Засгийн газар болон Төв банкинд нийт 35 тэрбум ам.долларын өртэй болох нь тогтоогджээ. Энэ нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн ачаалал хүндэрч буйг тодорхой харуулж байгаа төдийгүй, Бээжингийн нөлөө улам бүр гүнзгийрч байгааг илтгэж байна.
Lowy хүрээлэн судалгаандаа эдгээр 75 улсыг хоёр бүлэгт ангилжээ. Үүнд:
1. Стратегийн болон худалдааны өндөр хамаарал бүхий орнууд:
Энэ бүлэгт Хятадын хөрш бөгөөд геополитикийн хувьд чухал байрлалтай орнууд багтсан байна. Монгол Улс, Казахстан, Төв Азийн бусад орнууд, мөн Лаос зэрэг улс орнууд нь Бээжингийн хувьд аюулгүй байдал, худалдааны чухал гарц хэмээн үнэлэгддэг. Иймээс Хятад эдгээр орнуудад сүүлийн арван жилд ихээхэн хэмжээний зээл, хөрөнгө оруулалт олгож ирсэн ч, одоо эдгээр улс Хятадын өмнө томоохон өр төлбөрийн үүрэг хүлээгээд байна.
2. Газрын ховор элемент, эрдсийн худалдаагаар холбогдсон орнууд:
Нөгөө бүлэгт ховор металл, эрдэс баялгийн нөөцтэй улс орнууд оржээ. Үүнд Аргентин, Бразил, Индонези, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг орнууд багтах ба эдгээр улс Хятадын батерейны метал ба стратегийн нөөцийн хангамжид чухал үүрэгтэй. Хятад улс тэдгээр орнуудад зээл олгож, хариуд нь стратегийн ашигт малтмалын урт хугацааны нийлүүлэлтийг баталгаажуулж иржээ.
Дотоод дарамт ба бодлогын зааг
Монгол Улсын төсвийн бодлогод өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 60 хувьд барихаар зорьж байгаа ч бодит байдалд өрийн дарамт энэ түвшинг хэдийн давсан. Хятадын гадаад зээлтэй холбоотой дарамт нэмэгдэхийн зэрэгцээ олон улсын зээлдүүлэгчид ч өрөө буцаан авах шахалтаа нэмэгдүүлж буй нь Засгийн газрыг өрийн бүтцийг яаралтай шинэчлэхэд хүргэж байна.
Өрийн дарамт нь зөвхөн санхүүгийн биш, мөн геополитикийн бодлогын шахалт болж хувирч байгаа юм. Барууны хөрөнгө оруулалт хумигдаж, тусламжийн механизм сулрахын зэрэгцээ Хятадын зээл буурч буй нь хөгжиж буй орнуудад, тэр дундаа Монголд шинэ сорилт үүсгэж байна.
Бодлогын ухамсарт шилжилт хийх цаг
Монгол Улсын хувьд гадаад өр нь эдийн засгийн хязгаарлагдмал байдлыг бүрдүүлж, хөгжлийн стратегийг тодорхойлогч хүчин зүйл болон хувирч байна. Түүнчлэн Хятадын гадаад зээлийн бүтэц, байр суурь өөрчлөгдөж, Монгол Улс болон бусад хөгжиж буй орнуудын хувьд өрийн дарамтыг шинэ түвшинд авчирлаа.
Ийм нөхцөлд Монгол Улс зөвхөн өрийг удирдахад бус, эдийн засгийн бүтцийн шинэчлэл, экспортын орлогын төрөлжилт, санхүүгийн сахилга бат, олон талт түншлэлийн бодлогыг илүү бодитой хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тогтвортой хөгжил нь зөвхөн хөрөнгө оруулалт татахтай холбоотой биш, харин өмнөх зээлийн дарамтаас хэрхэн сэргийлэхэд чиглэсэн ухаалаг бодлогын үр дүн байх учиртай.
Эх сурвалж: Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?1 цаг 13 минутын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 52 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 цагийн өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо8 цаг 2 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв8 цаг 7 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ8 цаг 12 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов8 цаг 16 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов8 цаг 19 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх8 цаг 22 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана6 сар 9. 13:322025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ6 сар 9. 13:28Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа6 сар 9. 13:25“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 9. 13:22Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:192025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна6 сар 9. 13:02Булган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ6 сар 9. 12:59Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.