АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай


6-р сарын 16
14 цаг 41 минут

       АН-ын бүлэг хуралдаж дууссаны дараа мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатарт гурван агуулга бүхий бодлогын шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Өнөөдөр зарим асуудлаар хуралдаж, шийдвэр гаргасан. Оны эхний таван сарын байдлаар эдийн засаг нийгмийн үзүүлэлтүүд таатай биш байна. Иргэдийн бодит орлого буурсан байна. Эрчим хүчний асуудалтай холбоотой мэдээлэл авах байсан боловч авч чадсангүй. Ардчилсан намын бүлгээс шинээр томилогдож байгаа Ерөнхий сайдад бүтцээ оруулж ирэхээс өмнө бодлогын шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан: Ардчилсан нам бол хүний эрх, эрх чөлөөг хангах, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах хүрээнд тодорхой бодлого шийдвэр гаргаж, ажиллаж ирсэн. Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар Баасан гаригт Засгийн газрын бүтцээ оруулж ирнэ, Даваа гаригаас төсвийн тодотголыг оруулж ирнэ гэж Пүрэв гаригийн нэгдсэн чуулганд мэдээлэл өгсөн. Одоогоор МАН-ын бүлэг хуралдаагүй, Засгийн газрын шинэ бүтцээ өргөн мэдүүлээгүй байна.

Монгол Улсад тулгамдсан маш олон асуудал байна.  Эрчим хүчний асуудал зэрэг нь хямралын нөхцөл рүү явж байна. Цаг алдалгүй Засгийн газрын бүтэц бүрэллдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлж, бодлогын асуудал дээр яаралтай шийдвэрээ гаргаж ажиллах шаардлага байна. Тийм учраас Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад тодорхой шаардлага хүргүүлж байна.

Монгол Удсын хувьд авлига засаглалын тулгамдсан асуудал болсон. Бүх асуудлын үндэс суурь болж байна. Авлигын эх үндэс болж байгаа зүйл нь эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр байгаа явдал байна.

Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20 хувиар бууруулах, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх нөхцлийг хангаж,  ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох.

Төрийн өмчит аж ахуй нэгжийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, орон тоог хоёр дахин буруулж, үр өгөөж бүтээмжийг  эрс нэмэгдүлэх.

Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар төрийн хүнд суртал, хяналт шалгалт татварын дарамтаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж, хувийн өмч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах. Хувийн хэвшилд ногдох татварын дарамтыг 20 хувиар бууруулах.

2025 онд 20 мянган ажлын байр шинээр бий болгох.  2025 оны улсын нэгдсэн төсвийг тодотгож улсын урсгал зардлыг 20 хувиар танах, төсвийн худалдан авалт, хөрөнгө орлуулалтын бодлогоо үндэсний аж ахуй нэгжийг дэмжих буюу тендерийг зөвхөн үндэсний компаниудын дунд зарлах, мега төслүүдийг эрэмбэлэх зэрэг болно. Үр ашиггүй төслүүдийг хасах шаардлагыг хүргүүлж байна.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв20 минут 5 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно26 минут 43 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 38 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 43 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 39 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 45 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.