WIKILEAKS Х.Тэмүүжинг АНУ-ын ЭСЯ-нд “Хов яригч”-аар нэрлэж байсан бол THE TIMES-ийн нийтлэлийн захиалагч нь Х.Баттулга уу, Л.Оюун-Эрдэнэ үү


6-р сарын 16
17 цаг 08 минут

            Л.Оюун-Эрдэнийг огцруулж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон энэ үед улс төрд “Урвагч, хов зөөгч” гэдэг үг трэнд болоод байна. Х.Баттулгын талынхан бүтэц, бүрэлдэхүүн нь хараахан тодорхой болоогүй Засгийн газрыг “Урвагчдын Засгийн газар” гэж шоглож буй бол зарим хэвлэлд “У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын хооронд хов зөөсөн “Хар муужгай” нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг” хэмээжээ. Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцэх үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы танхимд “Ард түмнийхээ өмнө нүдний булай болохоо боль” гэсэн бол Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа “Яг үнэндээ Ерөнхий сайд хүссэн хүнээ томилоод байж чаддаггүй юм. Кабинетийн итгэл үнэмшил алдагдаж, кабинет дотроос энэ бүхэн анх үүссэн. Бүлгийн нөлөө бүхий гишүүд очиж нэгдсэн. Мэдээж хэрэг, олон нийтийн асуудал болсон. Надад Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон” гэж байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын чуулганы танхимд ийнхүү харилцан battle хийснээс хойш 14 хоног өнгөрлөө. Тэгвэл энэ сарын 11-нд буюу өнгөрсөн лхагва гарагт Английн The Times сайтад “Путиний талыг баримтлагч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаа гүтгэн доромжилж огцруулав” гэсэн утгатай нийтлэл гарсан нь Монголын улс төр дэх хагарал талцал тогооноосоо хальсныг харуулав. Тэрхүү нийтлэлд “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Путинтэй уулзсаныхаа дараа төрийн эргэлт хийлээ. Төрийн эргэлтийн золиос нь Л.Оюун-Эрдэнэ боллоо” гэж эх сурвалжууд мэдээлсэн. Л.Оюун-Эрдэнэ “Таймс” сайтад өгсөн ярилцлагадаа “Би яагаад харамсаж байна вэ гэвэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр байхгүй, алсын хараа тодорхойгүй байхад төрийн эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэлдэж байгаа тэдгээр хүмүүс улсын хөгжилд сөргөөр нөлөөлж, хөгжлийг ухраана гэдгээс болгоомжилж байна” гэж хэлэв. ОХУ-ын газрын тос, байгалийн хийн импортын хамааралтай. Хятад руу нүүрс, ашигт малтмал, ноолуур экспортолдог. Англи, Австралийн хамтарсан том компани “Рио Тинто”-оор зэс олборлуулдаг нь төр ардчилсан байх зарчмыг хүчгүйдүүлж байна. Монголын зэвсэгт хүчин жижиг, том хөршийнхөө довтолгоог саармагжуулж чадахгүй. Зүүн Азийн хуурай газраар тусгаарлагдсан тус улс Украин шиг цэргийн дэмжлэгийг бодитойгоор авах боломжгүй” гэж Монголын улс төр, эдийн засаг, тэр дундаа цэрэг, зэвсэгтэй холбоотой мэдээллийг дурдсан нь анхаарал татаж байгаа юм. The Times сайтад ийнхүү мэдээлэл өгч, нийтлэх захиалга өгсөн улстөрч хэн бэ... Улс төрийн хүрээнд трэнд үг болж байгаачлан The Times-т хов хүргэсэн улстөрчийн эрэлд дээр, дооргүй гараад байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ талаар “The Times сайтад эш татсан сурвалжууд нь улс төрийн эрх мэдэл, байр сууриа алдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн бусармаг үйлдлээ ямар ч үнээр хамаагүй хаацайлах гэсэн этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Тэдний үйлдэл, өөрсдийн эрх ашгийг хамгаалах өчүүхэн сонирхлын дор улс орны нэр хүндийг олон улсын тавцанд унагаж буй нь эх орноосоо урвасан үйлдэл гэж үзэхэд хүргэж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Гэвч Монголын улстөрчид, улс төрийн нөхцөл байдлын талаар гадаадын хэвлэлд гарсан нь анхны тохиолдол биш. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас С.Баярцогт оффшор бүсэд компани байгуулсан, Сү.Батболд уул уурхайгаас орж ирсэн хууль бус хөрөнгөөр Нью-Йорк хотноо хоёр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь тодорхой болсныг АНУ-ын прокурорууд шалгаж байгаа талаар BBC, Bloomberg, Reuters агентлаг мэдээлж байв. Үүнээс гадна Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад буюу 2014 онд Жулиан Ассанжийн Wikileaks сайтад “Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн болсныхоо дараахан АНУ-ын Элчин сайд яамаар ойр ойрхон зочилж, Монголын хууль тогтоомжийн талаар яриа өрнүүлдэг байжээ. Тухайлбал, “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөх чадваргүй, Ерөнхийлөгч энэ тал дээр алдаа гаргасан” гэх мэтээр ярьж байсныг дэлгэж байв. Wikileaks-т гарсан энэхүү мэдээллийн талаар хэвлэлүүд “Иймэрхүү төрлийн уулзалтыг америкчууд “Флоп уулзалт” гэдэг бөгөөд АНУ-ын Төрийн департамент, Холбооны мөрдөх товчоо, CIA буюу Тагнуулын төв газар болон бусад байгууллагад шууд мэдээлэл болон тусгай сүлжээгээр илгээгддэг гэдгийг эх сурвалж онцоллоо. Дээрх мэдээллийг Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны сайтаас Жулиан Ассанж өөрийнхөө сайтуудад байршуулжээ” гэж мэдээлж байв. Х.Тэмүүжинтэй холбоотой энэхүү дуулиан багагүй өндрийг авч, “УИХ-ын гишүүнээс сайн дураараа түдгэлз” хэмээн олон нийт шаардаж байсан юм. Харин одоо Б.Батцэцэг сайдын зүгээс “Эх орноосоо урвасан үйлдэл” гэж үзэхэд хүргэсэн гол захиалагч хэн бэ. Тодруулбал, The times-т хэн хов дамжуулав. Улстөрчид хийгээд иргэдийн зүгээс хардаж байгаачлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн үү, аль эсвэл Х.Баттулга уу, бүр цаашилбал “Тамгагүй төр” жүжгээ Лондонд тоглуулсан экс Ерөнхий сайдын ПР-чид уу... Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байсан бол өдгөө УИХ-ын гишүүн. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, одоо УИХ-ын гишүүн. Энэ хоёр хүний хувьд, аль аль нь төрийн нууц мэдээлэл хадгалах үүрэгтэй, УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Тэгэхээр хил дамнан хов зөөж, нийтлэл гаргуулсан эзэд нь мөн, биш эсэхээ Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр олон нийтийн өмнө мэдэгдэх учиртай. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “УИХ итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцсэний дараа Монголын сэтгүүлчдэд ярилцлага өгнө” гэх мэдээлэл гарсан ч тэгсхийгээд замхарсан...

                                                                                                                             С.Тулга       



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа18 минут 24 секундын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа1 цаг 11 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 17 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов2 цаг 24 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна2 цаг 30 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 22 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна3 цаг 25 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.173 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 цаг 2 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.