Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ


6-р сарын 16
17 цаг 18 минут

       Прокурорын байгууллага 2025 оны 6 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54.140 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.

Дээрх хугацаанд 1157 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 621 хэрэг шинээр нээж, 183 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 73, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 47, Өмчлөх эрхийн эсрэг 37, Авлигын 7, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 3, Эдийн засгийн 2 хэрэг байна.  

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь гаалийн газарт ажиллаж байсан Х.Н нь Цагаан хад суурьшлын бүсэд улс хоорондын ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн нүүрс тээврийн үйл ажиллагааг гаалийн хяналт шалгалтаар саадгүй нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Баян-Өлгий аймаг дахь Монгол банкны салбарын албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй байж, шалгалтад тэнцсэн мэтээр гэрчилгээ гаргуулахаар бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх /-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

Иргэн Б.У нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчин ирэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрлийн зүйлийг тээшиндээ нуун улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ7 цаг 59 минутын өмнөАвто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна8 цаг 3 минутын өмнөХилийн боомтуудын наймдугаар сард ажиллах хуваарь8 цаг 7 минутын өмнөНийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна8 цаг 14 минутын өмнөТуулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна8 цаг 16 минутын өмнөИпотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ8 цаг 18 минутын өмнөЭнэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ8 цаг 24 минутын өмнө320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна8 цаг 29 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг: Монгол Улсын “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг хэвийн байдалд ороход нь анхаарч ажиллаж байна7 сар 31. 12:47Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана7 сар 31. 12:44Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төв хүртэлх явган хүний замыг шинэчилж байна7 сар 31. 10:13НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ7 сар 31. 10:08Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа7 сар 31. 9:56Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ7 сар 31. 9:53Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа7 сар 31. 9:50УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд үг хэллээ7 сар 31. 9:47Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ7 сар 30. 13:29Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв7 сар 30. 13:27Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраажээ7 сар 30. 13:25Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэв7 сар 30. 12:11Цунамигийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа7 сар 30. 12:08Т.Даваадалай: Нийтийн эзэмшлийн талбайг хувьдаа ашиглаж буй зөрчлүүдийг арилгаж, явган замыг стандартад нийцүүлж байна7 сар 30. 10:10Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал эхэллээ7 сар 30. 10:06Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна7 сар 29. 20:44ОХУ-ын автобензинийн экспортын түр хориг нь Монгол Улсад үйлчлэхгүй7 сар 29. 20:36Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ7 сар 29. 20:32Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна7 сар 29. 20:30“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад сурахаар боллоо7 сар 29. 20:29Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо7 сар 29. 20:25Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа7 сар 29. 20:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.