Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулгаж, байршил дээр нь 15-20 төслийг хэрэгжүүлэхээр үе шаттай сонгон шалгаруулалтыг зарласан. Өнөөдөр дотоодын гурван компанид нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө нар батламж гардууллаа.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө “Энэ жил ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 15-20 төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төслөөр 3-5000 янданг буулгана” гэв.
Батламж гардан авсан компаниуд:
- Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 6 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийг "Хөх бүрдний эх" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбабазар,
- Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийг "Гартаам агат" ХХК-ийн ерөнхий захирал Ё.Батцоож,
- Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 22 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийг "Хан хөгшин Стэйт" ХХК-ийн төслийн менежер Д.Бямбасүрэн нар тус тус хэрэгжүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл бичих