АТГ-ын дарга З.Дашдаваа! Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлуулж чадахгүй бол огцроорой


6-р сарын 16
18 цаг 39 минут

             З.Дашдавааг АТГ-ын даргаар улираан томилсноос хойш хоёр сар өнгөрлөө. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй нэг нутгийн, цагдаагийн байгууллагаас АТГ-т буйр сэлгэсэн түүнийг “Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штабын менежер байсан” гэлцдэг. АТГ-ын даргаар ажиллах зургаан жил нь дуусахын алдад “З.Дашдаваа дарга маш сайн ажилласан. “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулсан БНСУ-ын “Taihan cable and Solution” компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг улсад буцаан төлүүлжээ” гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарч байв. “Цахим эрүүл мэнд” төсөлд Япон, БНСУ-ын хөрөнгө оруулалттай гэх хоёр компанийн туслан гүйцэтгэгчээр “Аксис системс” гэдэг монгол компанийг шалгаруулсан. Энэ компани нь С.Энхболдын хамаарал бүхий хүмүүстэй холбоотой. Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг энэ асуудлаар шалгаж, яллагдагчаар татсан гэдгийг ч сэтгүүлчид мэдээлж байсан. Гэвч эл дуулиан замхарч, С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилсон. Угтаа З.Дашдаваа АТГ-ын даргаар сайн ажилласан уу, улстөрчдийн нөлөөнд автаж сонирхлын зөрчил гаргасан уу гэдгийг С.Энхболдын кейс дээр УИХ-ын гишүүд асууж, түүнийг улираан томилох эсэхээ шийдвэрлэх учиртай байсан юм. Гэвч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ З.Дашдавааг АТГ-ын даргад санал болгосны дагуу УИХ-ын гишүүдийн олонхи дэмжиж албан тушаалд нь хэвээр үлдээсэн. Харин одоо АТГ-ын дарга З.Дашдаваагаас хариуцлага нэхэх цаг. Учир нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрийн тансаглал нийгэмд дуулиан тарьсан. Luxury brand худалдан авалт, нисдэг тэрэг хөлөглөн тансаг амралтын газарт сүй тавьсан, экс Ерөнхий сайдын хүү, бэр хоёрын тансаглалын эх үүсвэр нь юу вэ гэх мэт асуултыг иргэд өдгөө ч асууж, Л.Оюун-Эрдэнэ ба түүний гэр бүлийг орлогоо нотлохыг шаардсаар байгаа. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ тансаглалын талаар “Миний хүү контент бүтээдэг” гэхээс өөр тоймтой хариулт өгөөгүй. Тэгвэл түүний хүү О.Тэмүүлэн 2025 оны тавдугаар сарын 23-нд АТГ-ын хаалгаар орж буй гэрэл зураг сайтуудад гарсан. Харин АТГ-аас өнгөрсөн сарын 15-нд “Л.Оюун-Эрдэнэ, О.Тэмүүлэн, бэрийнх нь аав, ээж болох Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын ХОМ-ийг шалгаж байгаа” гэдэг товч мэдээлэл өгсөн. Үнэн хэрэгтээ АТГ-ын энэхүү мэдээлэл ач холбогдол багатай, олон нийтийн зүгээс шаардаж буй шаардлагад бодитой хариулт өгөхөд эргэлзээтэй юм. Учир нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2023 онд буюу хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ-тээ өөрийн орлого 243 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 15 сая төгрөг, 364 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, өр, зээл, авлагагүй, “Хэро энтертайнмент групп” ХХК-ийн 50 хувь, “Хүлэг контент” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэдгээ дурдчихсан. АТГ төрийн албан тушаалтны ХОМ-ийг хүлээж авмагцаа үнэн, зөв мэдүүлсэн эсэхийг нягталж, худал мэдүүлсэн бол хуулийн хариуцлага тооцдог. Тэгэхээр дээр дурдсанчлан АТГ-ын комиссарууд Л.Оюун-Эрдэнийн 2023 онд мэдүүлсэн ХОМ-ийг шалгаж байна гэдэгт итгэхэд бэрх юм. Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн гадаадаас ирж, АТГ-ын хаалгаар орох гэж буй гэрэл зураг хэвлэлүүдэд гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр тансаглалынхаа эх үүсвэрийн талаар ямар тайлбар мэдүүлэг өгсөн нь тодорхойгүй. Х.Баттулга, Ж.Мөнхбат тэргүүтэй улстөрчид АТГ-ын үүдэнд зогсож сэтгүүлчдэд ярилцлага өгч, гэрэл зургаа сошиалд байршуулдаг болсон. Гэвч зураг үлдэж, дуулиант хэргүүд замхардаг. АТГ-ын хаалгаар ороод “алга болсон” хэрэг болон эрх мэдэлтнүүд ч цөөнгүй. Шүүхээс ял сонсож, хэцүү нэртэд хоригдож байсан экс Ерөнхий сайд С.Баяр АТГ-ын байранд Х.Энхжаргал гэдэг даргаар нь дайлуулж буй бичлэг ч ил болж байв. Тэгэхээр З.Дашдаваа дарга аа, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний гэр бүлийнхний тансаглалын эх үүсвэр юу вэ. Тэднээр орлогыг нь нотлуулж чадсан уу, аль эсвэл айгаад хөдөлж чадахгүй сууна уу. АТГ-ынхан ард түмэнд таалагдах спорт загасчлал хийхдээ уг нь сайнсан. “Барилаа, харууллаа, тавилаа” гээд... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хорхойтой араанд зуугдсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон түүний гэр бүлийнхнийг танай комиссарууд “Хоёрхон өдөрт багтааж орлогоо нотол” гэж чангалсан байсан. Л.Оюун-Эрдэнэ болон түүний гэр бүлийнхэн дээр ингэж удаж буйн учир юу вэ. Ард иргэд өнөөдөр өөр болсон. Албан тушаалтнуудад тавих шаардлага нь өндөрссөн. Тэд “Л.Оюун-Эрдэнээр орлогыг нь заавал нотлуулах юм шүү. Мартаж болохгүй сэдэв” гэлцэж буй энэ үед АТГ-ын дарга З.Дашдаваа та ч бас хариуцлагаас бултах учиргүй. АТГ-ын дарга гэдэг өндөр цалин, үе үе гадаад руу томилолтоор явдаг зөөлөн суудал... Ийм албан тушаалд улираан томилуулсных нь хариуг барьж, экс Ерөнхий сайдын орлогыг нотолж чадахгүй өнөөдрийг хүрсэн бол З.Дашдаваа өөрөө хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох ёстой бус уу. Монгол Улс авлигын индексээр огцом ухарч, авлигачдын булайг иргэд өдөр бүр шахам дэлгэдэг болсон энэ цагт АТГ-ын дарга З.Дашдаваа албан тушаалдаа улирдаг нь ч шударга бус томилгоо байсан...  

                                                                                                                                                       Г.Анар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.