Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 73 хувьтай үргэлжилж байна. Нийт 3.9 км тус авто зам нь Содон хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол болон Саппорогийн уулзвар руу нийлэх бөгөөд хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Өнөөдрийн байдлаар эхний 2.6 км замын өнгөн хучилт дууссан. Үлдсэн зам болон Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбогдох хэсгийн гурван ажил хийгдэж байна.

Нэгдүгээрт, Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын зам руу нийлэх далангийн түшиц хана. Хоёрдугаарт, эсрэг урсгалын 31.1 метр урттай гүүрэн гарц нь Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөнтэй огтлолцохгүйгээр хойд чиглэл рүү нийлэх байдлаар төлөвлөгдсөн. Гуравдугаарт, Толгойтын авто замаас урагш чиглэл рүү буюу Саппорогийн уулзварт нийлэх хэсгийн ухмалын ажил тус, тус үргэлжилж байна.
Эдгээрээс гадна 3.9 км авто замын ус зайлуулах байгууламж болон газар чөлөөлөлтийн ажлыг өдөр бүр гүйцэтгэж байна. Нийт ажлын явц 73 хувьтай байна. Тус замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ” гэв.









Facebook
Twitter
Youtube


Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна
Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна
Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Сэтгэгдэл бичих