Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. Тэрбээр “Нийслэлийн мега төслүүдийг ихэвчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа. Тэдгээрээс санхүүжилт, баталгааны асуудлыг шийдэх гурван төсөл байна. Тойрог замын ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийж дууссан. Метро, трамвай мөн дууссан. Энэ гурван төсөлд холимог байдлаар санхүүжилт шийдэхээр гадаад, дотоод уулзалтууд хийж байна. Туулын хурдны замын төслийг хот дангаараа дааж байна. Тойрог замын төслийн санхүүжилтийн 15 хувийг хот шийднэ, 85 хувь дээр 10-аас дээш жилийн хугацаатай “Экзим” банкны зээлд Засгийн газрын баталгаа шаардлагатай. Урт хугацаандаа Замын сангийн хөрөнгөөр эргэн төлөлтийг хийх боломжтой. Туулын хурдны зам, Тойрог замыг барьснаар 50 гаруй хувьтай түгжрэлийг бууруулах тооцоолол бий.
Улаанбаатар хот дотооддоо бонд босгож, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 2024-2025 онд шилжих өвөл эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 350 МВт болж өргөссөн. 2025 оны 12 дугаар сард Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад ороход энэ өвөл эрчим хүчний тал дээр асуудал үүсэхгүй. Мөн долоодугаар сард ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг нээнэ. Дулаан болон цахилгаан хангамжийн эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх амин чухал төсөл бол ТЭЦ-5. Одоогоор тендерт дөрвөн компани материалаа ирүүлээд байна” гэлээ.
Facebook
Twitter
Youtube


Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна
А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай
Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна
Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн.gif)

Сэтгэгдэл бичих