Онцгой байдлынхан 45 мянга гаруй хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ


6-р сарын 21
20 цаг 00 минут

        Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо. Тэрбээр,  төр, засаг, түмэн олныхоо өмнө хүлээсэн нэр хүндтэй бөгөөд  хариуцлагатай үүргээ чин шударгаар биелүүлж байгаа алба хаагчид болон гэр бүл, үр хүүхдүүдэд төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Гамшиг осол, аюул, эрсдэлээс ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, амь биеэ үл хайрлан хүчин зүтгэдэг алба хаагчдад Монголын ард түмэн ямагт талархаж, бахархан хүндэтгэдэг гэдгийг тодотголоо. Аюул осол, сорилт бэрхшээл, байгалийн гамшиг тулгарахад нийтээрээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, улс үндэстнээрээ нэгдэн нягтарч, хүндрэл, бэрхшээлийг даван туулах, сөрөн тэсвэрлэх чадавхтай байх зорилгоор “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж байгаа юм. Энэ стратегийг батлуулан хэрэгжүүлэхэд Онцгой байдлын байгууллагын манлайлал, хүчин чармайлт чухал болохыг тэмдэглэлээ. Манай оронд тохиолдсон нийт аюулт үзэгдэл, ослын 80 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс хамааралтай байгаа гэсэн судалгаа байдаг. Иймээс ард иргэдээ соён гэгээрүүлэх, аливаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бэлэн байлгах, иргэний үүргээ биелүүлэхэд нь туслах шаардлагатайг хэллээ. Хиймэл оюун, дижитал харилцаа, тоон өгөгдөл, сансрын болон орон зайн мэдээллийн технологи ашиглах, эрэн хайх, аврах ажиллагаанд гал унтраагч робот, нисгэгчгүй нисэх төхөөрөмж нэвтрүүлж, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх, амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь чухал гэдгийг онцоллоо.

Онцгой байдлын албаны алба хаагчид 21 жилийн хугацаанд 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Албаны хэмжээнд өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 8.8 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөг зарцууулжээ. Хувцасны хангалт 19.6 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 29.4 хувиар нэмэгдсэнээр тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрчээ. Гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалт 63 хувьтай байна.  Офицер бүрэлдэхүүний цалин 103 хувь, ахлагч бүрэлдэхүүний цалин 117 хувь нэмэгдсэн. 2025-2028 онд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85, гал унтраах автомашин 65, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80 хувьд хүргэх юм. Онцгой байдлын байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд   2030 он хүртэл 10 сая мод тарьж ургуулах зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: president.mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа6 сар 21. 21:01УИХ ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ6 сар 21. 20:54Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв6 сар 21. 20:46Олон улсын парламентын холбоотой хамтран НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна6 сар 21. 20:42Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн барив6 сар 21. 20:39Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:37“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа6 сар 21. 20:34Хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна6 сар 21. 20:29Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:27Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа6 сар 21. 20:25“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:20Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:18Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томиллоо6 сар 21. 20:14Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:11Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6 сар 21. 20:06Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив6 сар 21. 20:03Онцгой байдлынхан 45 мянга гаруй хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ6 сар 21. 20:00Академич хэргэм хүртээв6 сар 21. 19:54Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ6 сар 21. 19:50Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна6 сар 21. 19:43"Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана6 сар 21. 19:343х3 сагсанбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-29-нд Улаанбаатар хотод болно6 сар 21. 19:29“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно6 сар 21. 19:23Ховд-Улаангом чиглэлийн авто замыг барьж эхэллээ6 сар 21. 19:03Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.