Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ


6-р сарын 21
20 цаг 18 минут

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Р.Батболд, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Б.Найдалаа, Н.Номтойбаяр, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Улсын Их Хурлын 11 Байнгын хороо хуульд заасан эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Байнгын хороодын тоо олон байгаагаас шалтгаалан хэлэлцэх асуудал харилцан адилгүй, ажлын ачаалал өөр өөр байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Байнгын хороо 25 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан ч өргөн мэдүүлсэн хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн санал дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй зарим Байнгын хороо 11-12 гишүүний бүрэлдэхүүнтэй буюу хуульд заасан тооны дээд хязгаар 50 хувьд ч хүрэхээргүй байна. Иймд Улсын Их Хурлын зохион байгуулалтыг цомхон, үйл ажиллагааг боловсронгуй болгон сайжруулах, бодлогын шийдвэрийг илүү мэргэшсэн байдлаар хэлэлцэн, уялдаа холбоотой, нэгдмэл гаргах, Байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог нэмэгдүүлэх хүрээнд зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэх, эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дэд хороонд харьяалуулах нь зүйтэй байна гэж хууль санаачлагчид танилцууллаа. Тиймээс иргэд, байгууллагаас Улсын Их Хуралд ирүүлсэн өргөдлийг судлах, шинжилгээ хийх, холбогдох санал бэлтгэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг эрхлэх Өргөдлийн байнгын хороог байгуулах, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус нэгтгэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Байнгын хороодын эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Бүсчилсэн хөгжлийн, Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Инновац цахим бодлогын хөгжлийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаар, орчны бохирдлын, Хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Шинжлэх ухааны, Соёл, спорт, залуучуудын дэд хороог тус тус байгуулахаар тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагаа, УИХ-ын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах, нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын саналыг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, тухайн 7 хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал, хууль тогтоомжийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хугацааг хэлэлцүүлгийн үе шат бүрээр тогтоох, УИХ-ын төсөв, УИХ-ын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх чиг үүрэг бүхий Зөвлөл ажиллахаар заажээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд орж байгаа дээрх өөрчлөлттэй холбоотойгоор Байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй, бусад Байнгын хорооны бүрэлдэхүүнд гурваас илүүгүй байх, хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн Ёс зүй дэгийн байнгын хорооны тогтоолоор батлах журмыг Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор батлахаар тусгасан талаар танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа6 сар 21. 21:01УИХ ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ6 сар 21. 20:54Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв6 сар 21. 20:46Олон улсын парламентын холбоотой хамтран НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна6 сар 21. 20:42Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн барив6 сар 21. 20:39Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:37“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа6 сар 21. 20:34Хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна6 сар 21. 20:29Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:27Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа6 сар 21. 20:25“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:20Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:18Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томиллоо6 сар 21. 20:14Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:11Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6 сар 21. 20:06Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив6 сар 21. 20:03Онцгой байдлынхан 45 мянга гаруй хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ6 сар 21. 20:00Академич хэргэм хүртээв6 сар 21. 19:54Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ6 сар 21. 19:50Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна6 сар 21. 19:43"Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана6 сар 21. 19:343х3 сагсанбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-29-нд Улаанбаатар хотод болно6 сар 21. 19:29“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно6 сар 21. 19:23Ховд-Улаангом чиглэлийн авто замыг барьж эхэллээ6 сар 21. 19:03Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.