Олон улсын парламентын холбоотой хамтран НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна


6-р сарын 21
20 цаг 42 минут

Монгол Улсын Их Хурлаас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийг энэ сарын 23,24-ний даваа, мягмар гарагт зохион байгуулна. Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын конвенцийн хорооны (CEDAW) хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх арга зам, шийдлийг тодорхойлох зорилготой энэхүү нэгдсэн хэлэлцүүлгээр НҮБ-ын хүний эрхийн тогтолцоо болон парламентын үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны асуудлыг иж бүрнээр авч хэлэлцэх юм.

Нэгдсэн хэлэлцүүлгийн эхний өдөр Монгол Улс ба НҮБ-ын хүний эрхийн төлөв байдал, хяналтын байгууллагууд, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, уг конвенцийн хороо, конвенцийн хэрэгжилт, бодит байдлын талаарх дөрвөн хэсгийн хэлэлцүүлэг явагдана. Эдгээрээр НҮБ-ын хүний эрхийн гэрээ, механизмууд, мөн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн механизм, Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэл, түүнийг хэлэлцүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ. Мөн Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, түүний нэмэлт протокол, үүнд нэгдэн орсны ач холбогдол, зорилт, уг конвенцийн хороо ба парламентын хамтын ажиллагаа, Монгол Улсаас 2022 онд хэлэлцүүлсэн 10 дахь тайлан, түүний хэрэгжилт, уг тайланг хэлэлцүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих парламентын үүрэг, парламентын гишүүдэд зориулсан энэ талаарх гарын авлага, Бүгд Найрамдах Узбекистан Улсын жишээ, Хүний эрхийн төлөв байдлын 2020 оны ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд гарсан ахиц, дэвшил, цаашид сайжруулах чиглэлүүд, энэ асуудлаарх парламентын механизм зэрэг илтгэл, сэдвүүдийг хэлэлцэж, дүгнэлт хийн, эн тэргүүнд анхаарах асуудлуудыг тодорхойлно.

Ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны ерөнхийлөгч болон гишүүн асан, Олон Улсын Парламентын Холбооны Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн асуудлаарх шинжээч, Бүгд Найрамдах Гана Улсын Хуулийн хүрээлэнгийн ректор Хилари Гбедемах, Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн шинжээч Бутайна Ламхарзи, Олон улсын парламентын холбооны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Т.Амгалан, “Хүний эрх хөгжил төв” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Уранцоож нар илтгэл тавих юм. Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламент Олий Мажилисын хууль тогтоох танхимын гишүүн, Узбекистаны Хүний эрхийн үндэсний төвийн захирал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооны гишүүн Саидов Акмал Холматович цахимаар оролцож, илтгэл танилцуулга хийнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа6 сар 21. 21:01УИХ ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ6 сар 21. 20:54Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв6 сар 21. 20:46Олон улсын парламентын холбоотой хамтран НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна6 сар 21. 20:42Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн барив6 сар 21. 20:39Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:37“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа6 сар 21. 20:34Хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна6 сар 21. 20:29Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:27Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа6 сар 21. 20:25“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:20Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:18Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томиллоо6 сар 21. 20:14Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:11Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6 сар 21. 20:06Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив6 сар 21. 20:03Онцгой байдлынхан 45 мянга гаруй хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ6 сар 21. 20:00Академич хэргэм хүртээв6 сар 21. 19:54Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ6 сар 21. 19:50Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна6 сар 21. 19:43"Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана6 сар 21. 19:343х3 сагсанбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-29-нд Улаанбаатар хотод болно6 сар 21. 19:29“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно6 сар 21. 19:23Ховд-Улаангом чиглэлийн авто замыг барьж эхэллээ6 сар 21. 19:03Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.