Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв


6-р сарын 21
20 цаг 46 минут

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.06.20) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-т “Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ” гэсний дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснийг танилцуулав. Ингээд дээрх хууль тогтоолын төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжих, эсэхээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас дэвшүүлсэн нэг улс, нэгдсэн стандарт, шинэ хөгжил, шинэ боломж зорилтын гол цөм нь дотоодын үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих, экспортын өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдал, чанартай хэрэглээг хангах явдал юм. Үүний тулд бид бодлогын суурь тогтолцоог шинэ түвшинд гаргаж өөрчлөлт, шинэчлэлтийг энэ салбарт зайлшгүй хийх нөхцөлтэй нүүр тулж байгааг дурдсан. Мөн 2017 онд батлагдсан хуульд стандартыг сонгон хэрэглэх зарчмыг баримталж ирсэн. Гэвч амьдрал дээр энэхүү зохицуулалт нь иргэн, аж ахуйн нэгж, төрийн хяналт зэрэг давхардсан олон ойлгомжгүй нөхцөл байдлыг иргэд, нийгмийн дунд бий болгож, ойлголтын зөрүү үүсгэж, хэрэгжилтийн тодорхойгүй байдлыг үүсгэж, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд бодит эрсдэл үүсгэсээр байна гэв.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Стандарт хэмжил зүйн газраас 2020 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 6733 стандарт байгаа бөгөөд үүний 80 орчим хувь нь хэрэгжих боломжгүй, зайлшгүй шинэчлэх шаардлагатай, нийгмийн бүхий л салбарт өөрчлөх анхаарах зайлшгүй асуудал байгаа нь тодорхой болсон. Үүнээс зөвхөн 20 орчим хувь нь шинэчлэгдсэн. Жишээ нь, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 400 орчим лабораториос ердөө 35 нь стандартын шаардлага хангасан, олон улсын итгэмжлэлийн нөхцөл байдлыг хангасан, хүнсний лабораторийн 35 хувь нь л итгэмжлэгдсэн байна. Хяналт баталгаажуулалтын тогтолцоо нэг мөр биш, олон эх сурвалжтай, давхардсан бүтэцтэй, эрх зүйн зөрчилтэй хэвээр байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт 686 стандарт хэрэгжиж байгаа бөгөөд үүний 479-ийг шинэчлэх шаардлагатай бөгөөд эмчилгээ, оношилгооны чиглэлээр эмнэлгийн аюулгүй байдал, иргэдийн үйлчилгээний чанарыг хангах боломж нөхцөл бүрдээгүй байгааг Шадар сайд танилцуулгадаа онцлоод иймд өнөөдрийн байдлыг өөрчлөх, суурь шинэчлэл хийх, олон улсын түвшний тогтолцоонд шилжих шаардлагатай хэмээн үзэж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараах зарчимд тулгуурлан боловсруулсан гэлээ. Нэгдүгээрт, Энэхүү хуулийн төсөл нь стандартыг сонголт биш, заавал мөрдөх, сонгосон бол хэрэгжүүлдэг байх, чанар, стандарт, аюулгүй байдлыг хангадаг байх, үйлдвэрлэгч, бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн хариуцлага, хэрэглэгчийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалт, итгэмжлэлийн тогтолцоог боловсронгуй болгох боломж нөхцөл бүрдэнэ. Үүний зэрэгцээ үндсэн болон олон улсын стандарт техникийн зохицуулалтыг уялдуулан хэрэглэх нөхцөлийг ч бүрдүүлэх юм. Цахим шилжилт, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ үеийн стандартын үйлчилгээний үндэс суурийг тавьж, импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг мэдээлэл, технологи, хиймэл оюун ухаанд суурилан хүний оролцоогүйгээр хянаж, шаардлагатай арга хэмжээг авах тогтсон нэгдсэн бүтцийг бий болгох боломжмийг бүрдүүлнэ гэлээ.

Хоёрдугаарт, Хуулийн төсөлд туссан гол шинэчлэлүүд нь стандартыг дагаж мөрдөх зохицуулалтыг хуульчилж, хэрэгжилт, хяналтыг эрх бүхий байгууллагаар дамжуулан баталгаажуулахаас гадна мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар хэрэгжүүлэх ажлуудын нэр, заалт, салбар, хэм хэмжээ тодорхой болох боломж бүрдэх юм. Стандартыг улсын хэмжээнд нэг мөр болгох, мөрдөх, давхардалгүй нэгдсэн тогтолцоог ч бий болгоно. Стандарт тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож, орон нутаг, бүсийн түвшинд хэрэгжилтийг хариуцах бүтэц, хяналт, оролцоог нэмэгдүүлнэ. Олон улсын итгэмжлэл магадлан итгэмжлэлийн байгууллагуудтай харилцан хүлээн зөвшөөрөгдөх эрх зүйн үндэс бий болно. Техникийн шаардлагыг ч  олон улсын стандарт хөгжлийн түвшинд хүргэх боломжийг бий болгоно гэж байлаа.

Гуравдугаарт, Энэхүү шинэчлэлийг хийснээр иргэдийн хэрэглээний чанар, аюулгүй байдал, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал баталгаатай болно. Дотоодын үйлдвэрлэл, экспорт, хилийн хяналтын нэвтрэлт сайжирч, гаднын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Үндэсний үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийг ч бий болгоно. Авлигын эрсдэл буурч, төрийн хяналтын ил, тод байдал, үйлчилгээний хүртээмж илүү сайжирна. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрийн стандарт шалгуур зохицуулалт ил тод, ойлгомжтой, нэг бүр хэрэгжих боломж бүрдэхээс гадна зах зээлийн зарчмаар нь иргэд хяналтаа тавьж, аж ахуйн нэгж байгууллагууд хэрэгжүүлж, төр өөрөө ил тод, хүнд сурталгүй, авлигагүй системийг бий болгоход стандарт өөрөө асар өндөр ач холбогдолтой гэдгийг Шадар сайд онцолсон.

Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцуулав.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа6 сар 21. 21:01УИХ ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ6 сар 21. 20:54Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв6 сар 21. 20:46Олон улсын парламентын холбоотой хамтран НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна6 сар 21. 20:42Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн барив6 сар 21. 20:39Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:37“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа6 сар 21. 20:34Хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна6 сар 21. 20:29Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:27Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа6 сар 21. 20:25“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:20Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:18Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томиллоо6 сар 21. 20:14Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:11Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6 сар 21. 20:06Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив6 сар 21. 20:03Онцгой байдлынхан 45 мянга гаруй хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ6 сар 21. 20:00Академич хэргэм хүртээв6 сар 21. 19:54Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ6 сар 21. 19:50Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна6 сар 21. 19:43"Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана6 сар 21. 19:343х3 сагсанбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-29-нд Улаанбаатар хотод болно6 сар 21. 19:29“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно6 сар 21. 19:23Ховд-Улаангом чиглэлийн авто замыг барьж эхэллээ6 сар 21. 19:03Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.