Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа


6-р сарын 21
21 цаг 01 минут

Төрийн банкны Бизнес инкубатор төв МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парктай хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх, технологи, инновац шингэсэн шинэ санаа, бизнесийг хөгжүүлэх, туршлага хуваалцах зорилго бүхий энэхүү чуулга уулзалтад нийслэл, орон нутгийн 100 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.

Чуулга уулзалтын эхний илтгэлийг “Ember cyber service“ ХХК-ийн ерөнхий захирал, Доктор (Ph.D) Б.Жавзандорж танилцууллаа. Тэрээр “Бизнесийн орчин дахь хиймэл оюун ухааны зохистой хэрэглээ, кибер аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд хиймэл оюуныг ажил, бизнестээ ашиглах боломжийн талаар танилцуулсан нь онцлог байв. Өгөгдөлд суурилсан хиймэл оюуны технологи хөгжихийн хэрээр аюулгүй байдал нь дэлхий нийтийн анхаарлыг татах болсныг тэрбээр хэлж байсан. Харин “Urgana” брэндийн үүсгэн байгуулагч “Юргана индастри“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам уламжлал-технологийн ололт амжилтаас төрсөн “Urgana” брэндийнхээ түүхэн замнал, брэнд бүтээсэн туршлагаас хуваалцав. Арга хэмжээний төгсгөлд “Science cafe” хэмээх нэрээр олонд танигдсан “Сапиожен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Анар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт, түүнийг шийдвэрлэх арга зам, шинэ санааг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэх арга туршлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь чуулганд оролцогч эмэгтэйчүүдэд шийдэл санал болгосон хөтөлбөрийн онцлох хэсгүүдийн нэг байв. Энэ сарын 19-ний өдөр зохион байгуулсан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь Төрийн банк, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн хамтран зохион байгуулсан “Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” бойжуулах хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаатай давхацсанаараа мөн онцлог байлаа.

Төрийн банкнаас санаачлан хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй таван хөтөлбөрийн  гурав дахь хөтөлбөр болох “Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан бойжуулах хөтөлбөрт 30 гаруй бизнес эрхлэгч хамрагдаж, тэд чуулга уулзалтын үеэр сертификатаа гардаж авсан.

Төрийн банкны Бизнес инкубатор төвийн хувьд, тогтвортой, ногоон ирээдүйг цогцлоох зорилтын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл шийдлүүдийг хэрэгжүүлэн ажилласаар байна. Өнгөрсөн онд гэхэд, Бизнес инкубатор төвийн сургалтад 32,500 гаруй бизнес эрхлэгч хамрагдсанаас 30 орчим хувь нь бойжуулах хөтөлбөрт хамрагдаад байна. Мөн СЭЗИС-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгч, тусгай хэрэгцээт иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролд зориулж, 10 цахим хичээл бэлтгэн, банкны веб сайтад байршуулаад байна. Хэрэв та хичээлүүдийг үзэх бол энд дарна уу.

Итгэл төгс – Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Трамп, Путин нар Аляскад ирэх долоо хоногт уулзана8 сар 9. 11:45Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ8 сар 9. 11:42СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна8 сар 9. 11:33Энэ намар баруун болон зүүн бүсийн нутгуудаар сэрүүхэн, олон жилийн дунджаас хүйтэн байна8 сар 9. 11:27С.Хулан: Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдэдээ “Сурагч боллоо, том болсон шүү” гэж хэлэх нь түгшүүр, айдас төрүүлдэг8 сар 8. 12:18Хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас худалдаалж байгаа байршлууд8 сар 8. 12:11Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов8 сар 8. 12:08“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа эхэлжээ8 сар 8. 10:19Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ8 сар 8. 10:14Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна8 сар 8. 9:27Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна8 сар 8. 9:18Дэлхийн спортын наадам Чэндү хотноо эхэллээ8 сар 8. 9:14Ноён солиотын “салхитай намтар”8 сар 8. 9:07УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 8. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 8. 8:442026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа8 сар 1. 12:05Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ7 сар 31. 18:43Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна7 сар 31. 18:39Хилийн боомтуудын наймдугаар сард ажиллах хуваарь7 сар 31. 18:35Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна7 сар 31. 18:28Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 31. 18:26Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ7 сар 31. 18:24Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ7 сар 31. 18:18320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 31. 18:13БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг: Монгол Улсын “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг хэвийн байдалд ороход нь анхаарч ажиллаж байна7 сар 31. 12:47Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана7 сар 31. 12:44Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төв хүртэлх явган хүний замыг шинэчилж байна7 сар 31. 10:13НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ7 сар 31. 10:08Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа7 сар 31. 9:56Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ7 сар 31. 9:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.