Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо


6-р сарын 23
22 цаг 39 минут

Нийслэлийн Онцгой комиссын II хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хотын 7, 8 дугаар сарын цаг агаарын төлөв байдал болон бусад цаг үеийн асуудлын талаар хэлэлцэв. Хурлын эхэнд НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүй улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүй “Нийт хавьтал болсон 54.360 хүүхдээс УГУ бүрэн тунд 14.924 хүүхэд хамрагдсан байна. Дархлаажуулалтын бүрэн тунгаа аваагүй 39.436 хүүхэд байсан. Үүнээс 32.042 хүүхдийг дархлаажуулалтад хамруулаад байна. Түүнчлэн дархлаажуулалтаас хоцорсон нөхөн дархлаажуулах шаардлагатай 10-14 насны 42.505 хүүхэд байна” гэлээ. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын 7, 8 дугаар сарын цаг агаарын төлөв байдлыг Улаанбаатар хотын ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Н.Идэрчулуун танилцууллаа.

Агаарын дундаж температур 2025 оны зургаадугаар сарын дунд арав хоногийн байдлаар 14.8 хэм дулаан буюу ОЖД-ийн орчим байв. Харин хур тунадасны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувиар бага байна. Түүнчлэн зургаадугаар сарын 26, 27 болон долоодугаар сарын 1-ний өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Зургаадугаар сарын 23, 24, 25-нд шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 2 хүртэл сэрүүсэж шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Улаанбаатар хотын ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Н.Идэрчулуун “Хөрс маш их хуурай байгаа үед ус ихтэй аадар бороо ороход хөрсний шингээх чадвар эрс багасдаг тул үер болох магадлал өндөр байна.  Хэт хуурай, гандуу байгаа учраас үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан хийх шаардлагатай” гэлээ. Энэ үеэр НОК-ын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг хангуулах, эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөц, эм тарианы нөөцийн судалгааг гаргуулан эм, эмнэлгийн хэрэгслийн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх,
  • Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслан, асрамжийн төв, халамжийн газар, хүүхдийн сувиллуудад хяналт, шалгалтыг зохион байгуулж, вакцинжуулалтад хамруулах, халдвар тархах эрсдэлээс сэргийлэх,
  • Товлолт дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлэх, дархлаажуулалтыг ирэх сарын 10-ны өдрөөс өмнө 95 хувьд хүргэх,
  • Үерийн далан сувгийн хяналт шалгалтыг зохион байгуулж, хог хаягдлыг цэвэрлэн, ус нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлж хэвийн ажиллагааг хангуулах,
  • Цаг агаарын халалтын улмаас хуурайшилттай энэ үед ногоон бүсэд иргэд олноор амарч, аялах тохиолдол их байгаатай холбогдуулан ой хээрийн гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ12 сар 11. 16:01Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо12 сар 11. 14:12АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 11. 14:06Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ12 сар 11. 14:02Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү12 сар 11. 12:112025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ12 сар 11. 12:0634 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ12 сар 11. 10:52УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа12 сар 11. 9:47Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө12 сар 11. 9:37“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”12 сар 11. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.