Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах 129 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус цэцэрлэгийн өргөтгөл 1521 ам.метр талбай бүхий хоёр давхар барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй. Одоогоор дотор засал болон сантехникийн шугам угсралтын ажлууд хийж байна. Тус өргөтгөлийн барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар “Баярсконстракшн” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
Сэтгэгдэл бичих