Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ


6-р сарын 23
23 цаг 13 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.23) Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ж.Золжаргал, Ш.Бямбасүрэн, Р.Батболд, С.Лүндэг, Ж.Алдаржавхлан нар нэр бүхий 40 гишүүний санаачлан боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр зүйлд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэснийг “Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардын хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна. Хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар зарлигаар Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг  тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч хуульд тусгайлан заагаагүй. Түүнчлэн, Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгож, монгол төрийг сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг дурсвал зохих түүхэн үйл явдал мөн гэж үзжээ. Мөн 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улсад олон намын тогтолцоо үүсэж, өнөөгийн ардчилсан Үндсэн хууль батлагдсан бөгөөд иргэдийн эрх, эрх чөлөө, ил тод засаглалыг бататгахыг зорьсон тайван, хүчирхийллээс ангид эрс өөрчлөлтийн үйл ажиллагаа байсан гэдгийг тодотгов. Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, эх орондоо иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн эрхэм зорилгоо болгосон байдаг учир Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхдээ эдгээр үйл явдлыг санан дурсаж, ухамсраа сэргээж байх нь зүй ёсны хэрэг хэмээн танилцууллаа. Их Монгол Улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ойн баяр наадамтай хамт Тулгар төр байгуулагдсаны ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойг Үндэсний их баяр наадмын тухай хуульд албан ёсоор заах нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, уламжлалыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмын агуулгыг бүрэн илэрхийлэх болно гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:29Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:21ТБХ: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 сар 23. 23:16Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 23. 23:13Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов6 сар 23. 23:10Мартин Чунгон: Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал6 сар 23. 23:05Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээлээ6 сар 23. 22:58Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо6 сар 23. 22:56Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ6 сар 23. 22:53НЕБ-ын сургууль, цэцэрлэгүүдэд индексийн урамшуулал, багш, ажилтанд түрээслээд өмчлөх орон сууцны эрх олголоо6 сар 23. 22:50Д.Батсүх: 1639 оноос хойш уламжлал болсон Даншиг наадмыг энэ жил зургаадугаар сарын 28-29-нд зохион байгуулна6 сар 23. 22:47БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил 60 хувьтай байна6 сар 23. 22:43Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо6 сар 23. 22:39Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ6 сар 23. 22:35Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх үүрэг өглөө6 сар 23. 22:33Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ6 сар 22. 19:03Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 75 хувьтай үргэлжилж байна6 сар 22. 19:00Х.Нямбаатар: The Mongolz, Vitality багийн цомын төлөөх тэмцээнийг “Happy park”-т шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэж байна6 сар 22. 18:53Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа6 сар 21. 21:01УИХ ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ6 сар 21. 20:54Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв6 сар 21. 20:46Олон улсын парламентын холбоотой хамтран НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна6 сар 21. 20:42Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн барив6 сар 21. 20:39Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:37“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа6 сар 21. 20:34Хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна6 сар 21. 20:29Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:27Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа6 сар 21. 20:25“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:20Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.