ТБХ: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


6-р сарын 23
23 цаг 16 минут

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.23) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Засгийн газраас 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Улсын Их Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн, улаан буудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлж, тоо, хэмжээ болон хугацааны хязгаарлалтгүй импортлохоор эцэслэн баталсан. Хууль тухайн хүндрэлтэй цаг үедээ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн хэдий ч дэмжигдээгүйг дурдсан. Энэ хуулийн үйлчлэл зөвхөн улаан буудайн гурил үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд бус хөдөө аж ахуйн салбарын суурь үйлдвэрлэл болох газар тариалан, мал аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрлэл, түншлэл нь техник, тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордооны ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа зэрэг хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд тогтворгүй нөхцөл байдлыг үүсгэхээр байгаа аж.

Хүнсний тухай хуулиар монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг “стратегийн хүнс” гэж тодорхойлсон бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлийн 51.1-д зааснаар “Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд хүргүүлж, тус Үндэсний зөвлөлөөс Монгол Улсын тухайн жилд экспортлох, импортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоодог.  Мөн салбарын дунд хугацааны бодлогын хэрэгжилттэй уялдахгүй, хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд сөргөөр нөлөөлж, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч, малчид, тариаланчдыг өрийн дарамтад оруулах, хөдөөд ажлын байрыг бууруулах, хот сууринд шилжих, хүн амын нягтралыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлэхээр байгааг төслийн танилцуулгад дурдав.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын харилцаа, эдийн засгийн ээдрээтэй бөгөөд таамаглашгүй нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлээс олон эрсдэл учирдаг болохыг Ж.Энхбаяр сайд танилцуулав. Ковид 19 цар тахлын сорилтууд нь улс орнуудад бие даасан, тогтвортой, тэсвэртэй, даван туулах хүч чадалтай байх сургамжийг өгсөн болохыг тодотгов.

2025 оны хаврын тариалалт энэ сарын 19-ний өдрийн байдлаар 470 мянган га буюу 73.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд тариалалтын технологит хугацаа дууссан энэ үед улаан буудай 264 мянган га буюу 85.3 хувийн гүйцэтгэлтэй гарч байгаа гэв. Гадаад улс орны геополитикийн нөхцөл, улс төрийн хурцадмал байдал, ОХУ-аас баримталж буй төрийн бодлого шийдвэрийн хүрээнд тодорхойгүй хугацаагаар улаан буудай, малын тэжээлийн экспортыг хязгаарласан, валютын ханшийн өөрчлөлт зэргээс шалтгаалан импортын гурилын үнэ өсөх нөхцөл үүсээд байгаа гэв. Иймээс хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит байдалд үндэслэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан гэв.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, З.Мэндсайхан, Р.Батболд, Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, Ж.Энхбаяр сайдаас хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их хурлын 18 гишүүний 77.8 хувь нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээлэнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Дараа нь “Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төсвийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 6 сарын 25-ны өдөр зохион байгуулахаар товлож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг томилсон. Сонсгол даргалагчаар томилогдсон гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу төслийг боловсруулсан бөгөөд тус сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалыг томилох өөрчлөлтийг хийхээр төсөлд тусгажээ. Ц.Даваасүрэн даргын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 11 нь дэмжсэнээр “Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдав. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:29Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:21ТБХ: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 сар 23. 23:16Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 23. 23:13Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов6 сар 23. 23:10Мартин Чунгон: Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал6 сар 23. 23:05Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээлээ6 сар 23. 22:58Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо6 сар 23. 22:56Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ6 сар 23. 22:53НЕБ-ын сургууль, цэцэрлэгүүдэд индексийн урамшуулал, багш, ажилтанд түрээслээд өмчлөх орон сууцны эрх олголоо6 сар 23. 22:50Д.Батсүх: 1639 оноос хойш уламжлал болсон Даншиг наадмыг энэ жил зургаадугаар сарын 28-29-нд зохион байгуулна6 сар 23. 22:47БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил 60 хувьтай байна6 сар 23. 22:43Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо6 сар 23. 22:39Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ6 сар 23. 22:35Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх үүрэг өглөө6 сар 23. 22:33Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ6 сар 22. 19:03Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 75 хувьтай үргэлжилж байна6 сар 22. 19:00Х.Нямбаатар: The Mongolz, Vitality багийн цомын төлөөх тэмцээнийг “Happy park”-т шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэж байна6 сар 22. 18:53Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа6 сар 21. 21:01УИХ ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ6 сар 21. 20:54Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв6 сар 21. 20:46Олон улсын парламентын холбоотой хамтран НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна6 сар 21. 20:42Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн барив6 сар 21. 20:39Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:37“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа6 сар 21. 20:34Хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна6 сар 21. 20:29Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:27Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа6 сар 21. 20:25“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:20Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.