Ханын материалд 12.6 га газарт 1800 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж эхэллээ


6-р сарын 24
21 цаг 51 минут

Улаанбаатар хотыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын 12.6 га газарт 1800 айлын орон сууц барина. Тухайн байршилд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон холбогдох албаныхан ажиллалаа. Ханын материал орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 3000 айлын орон сууц барих ажил нийслэлийн 24 мега төсөлд багтсан. Үүнээс эхний ээлжийн 1800 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах хугацааг өнөөдрөөс эхлүүлж байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэллээ. Сонгон шалгаруулалтыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмыг тус тус үндэслэн явуулах бөгөөд төслийн саналыг наймдугаар сарын 7-ны 11:00 цаг хүртэл компаниудаас авахаар боллоо.

Өнөөдрийн байдлаар 1800 айлын төслийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлт 82 хувьтай, дэд бүтцийн ажлуудыг нийслэлээс шийдэж өгсөн. Долоодугаар сардаа багтаад үлдсэн газрыг чөлөөлснөөр газар чөлөөлөлтийг бүрэн дуусгахаар төлөвлөж байгааг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцууллаа.

Төсөл сонгон шалгаруулалтад оролцох компаниудын хувьд хэн хамгийн өндөр хувьтай үр дүнг санал болгох, санхүү хөрөнгө, барилга барих чадамжаараа өрсөлдөнө. Өмнө нь гэр хорооллыг дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэхдээ газар чөлөөлөлтийг улсаас шийдэж өгөөгүй, дэд бүтцийн асуудал хүндрэлтэй, төсөл сонгон шалгаруулахдаа нэгдүгээрт барилга барих тусгай зөвшөөрлийг шалгуур болгож, бусад хүчин зүйлсэд түрүүнд ач холбогдол өгөөгүй зэрэг шалтгаанаас төсөл удаашрах, зогсох, улмаар иргэд хохирдог тохиолдол цөөнгүй байсан. Улаанбаатар хотоос шинээр хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах төслүүдийн хувьд өөр зохион байгуулалттай. Газар чөлөөлөлт, дэд бүтцийн гол асуудлуудыг шийдэж, зураг төслийг ерөнхий байдлаар гаргасан. Өөрөөр хэлбэл, орон сууцаа барих л үлдсэн. Тиймээс одоо гагцхүү төслийг саадгүй явуулж чадах компаниудыг төсөлд оролцохыг урьж байгаа юм.

Улаанбаатар хотод шинээр хэрэгжүүлж байгаа орон сууцны төслүүдийн хувьд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг цогц байдлаар орон сууцжуулах “20 минутын хот” төлөвлөлттэй уялдсан орчин үеийн хороолол болно.

Энэ талаар “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Ханын материалын 1800 айлын орон сууцжуулах төслийн зураг төслийг хүнийг хамгийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байдлаар нарийн боловсруулж, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, кино театр, үзвэр үйлчилгээний төвүүд, оффисын барилга зэргийг цогцоор нь шийдэж өгсөн. Энэ төслийн хувьд гурвалжин хэлбэртэй, гурвалжны үзүүр хэсэгтээ орчин үеийн хийцлэлтэй оффисын барилгыг төлөвлөсөн. Барилга хамгийн өндөр нь 12 давхар, доош шаталсан хэлбэрээр 9 болон 7 давхар барилгууд мөн байгаа. Орон сууцныхаа голд ногоон байгууламж бүхий тоглоомын талбайг шийдсэн. Улаанбаатар хотдоо жишиг болохуйц төлөвлөлттэй шинэ орон сууцны хороолол босно. Энэ ерөнхий төлөвлөлтүүд дээр сонгон шалгаруулалтад шалгарсан компани өөрөө хөгжүүлэлт хийгээд явах боломжтой” гэсэн юм.

Улаанбаатар хотод өмнө нь 2013-2023 онд буюу 10 жилийн хугацаанд 3200 нэгж талбарыг чөлөөлж байсан бол сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд 2584 нэгж талбарт газрыг чөлөөлж, түүхэндээ байгаагүй газар чөлөөлөлт, орон сууцжуулах ажлыг эхлүүлээд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 24. 22:22АҮББХ: Ажлын хэсгийн санал, дүгнэлт, хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа6 сар 24. 22:19УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ6 сар 24. 22:14ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ6 сар 24. 22:08УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга, гишүүд ИБУИНХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:04Д.Амгалан: Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулна6 сар 24. 22:00Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ6 сар 24. 21:57Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Бөмбөгөр, Саппоро, Энхтайваны гүүр орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна6 сар 24. 21:54Ханын материалд 12.6 га газарт 1800 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж эхэллээ6 сар 24. 21:51Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ6 сар 24. 21:46Нүхэн гарцын өндрийн самбарыг тавиагүй байсан учир автобус гацжээ6 сар 24. 20:59ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:29Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:21ТБХ: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 сар 23. 23:16Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 23. 23:13Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов6 сар 23. 23:10Мартин Чунгон: Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал6 сар 23. 23:05Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээлээ6 сар 23. 22:58Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо6 сар 23. 22:56Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ6 сар 23. 22:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.