УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга, гишүүд ИБУИНХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


6-р сарын 24
22 цаг 04 минут

Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Ч.Ундрам, тус бүлгийн гишүүдийн хамтаар өнөөдөр (2025.06.24) ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Ч.Ундрам төлөөлөгчидтэй Улаанбаатар хотноо дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсад тавтай зочлохыг урив. Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Линдзи Хойлын урилгаар Улсын Их Хурлын даргын Британи Улсад хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан болохоо Ч.Ундрам гишүүн дурдаад, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал байсныг тэмдэглэлээ. ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчдийг энэ удаагийн айлчлал ч хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаанд чухал үр нөлөөтэй хэмээв.

Ноён Фабиан Хамильтон, Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга, гишүүдийг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Уулзалтын үеэр хоёр талын боловсрол, соёл, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн голлох салбаруудын нэг хэмээн үзэж,  2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд манай улсад 30 хүртэл хоногоор зорчих гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлж, Британи Улсын бүх төрлийн паспорттай иргэд визгүй зорчих боломжтой болсныг тэмдэглэж байв. Мөн аялал жуулчлал, иргэд хоорондын солилцоо, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд 2024 онд шинэчилсэн болохыг дурдаж байв.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн гишүүн Д.Бум-Очир, М.Мандхай, М.Сарнай болон ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон, ​​Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн, Британийн парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн гишүүн Тан Деси, Фил Брикелл, Жэймс Уайлд, Британийн парламентын Лордын танхимын гишүүн, Британийн парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн гишүүн Баронэс Нортовер, Лорд Кромуэл​​, мөн албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 24. 22:22АҮББХ: Ажлын хэсгийн санал, дүгнэлт, хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа6 сар 24. 22:19УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ6 сар 24. 22:14ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ6 сар 24. 22:08УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга, гишүүд ИБУИНХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:04Д.Амгалан: Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулна6 сар 24. 22:00Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ6 сар 24. 21:57Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Бөмбөгөр, Саппоро, Энхтайваны гүүр орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна6 сар 24. 21:54Ханын материалд 12.6 га газарт 1800 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж эхэллээ6 сар 24. 21:51Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ6 сар 24. 21:46Нүхэн гарцын өндрийн самбарыг тавиагүй байсан учир автобус гацжээ6 сар 24. 20:59ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:29Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:21ТБХ: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 сар 23. 23:16Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 23. 23:13Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов6 сар 23. 23:10Мартин Чунгон: Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал6 сар 23. 23:05Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээлээ6 сар 23. 22:58Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо6 сар 23. 22:56Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ6 сар 23. 22:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.