“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө


6-р сарын 24
22 цаг 28 минут

Монгол Улсын Их Хурлаас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран зохион байгуулсан Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх олон улсын уулзалт-хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр (2025.06.24) өндөрлөлөө.

“Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх нь: Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хороо” сэдэвт энэхүү уулзалт-хэлэлцүүлэг нь нийт таван хэсгийн хүрээнд хоёр өдөр (2025.06.23-24) Төрийн ордонд үргэлжилсэн юм. Эхний өдөр Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг; Монгол Улс, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах хороо; Парламент, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц; Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц бодит байдал дээр зэрэг дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хоёр дахь өдрийн уулзалт-хэлэлцүүлэг “Парламентын оролцоо болон оролцогч талуудын хамтын ажиллагаа” ерөнхий сэдвийн хүрээнд үргэлжилж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг чиглүүлэгчээр ажиллав.

Эхлээд тэрбээр өмнөх өдрийн дөрвөн сэдвийн хүрээн дэх илтгэлүүд, хэлэлцүүлгийн үр дүнд гарсан санал, зөвлөмжийг танилцуулсан. Монгол Улсын парламент хүний эрхийн механизмд стратегийн үүрэгтэй оролцогч гэдгийг бататгаж, тайлан илтгэл боловсруулах, хяналт тавих, олон нийтийн оролцоог хангах чиглэлд оролцоогоо нэмэгдүүлэх, Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR) мөн Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хороо (CEDAW)-ны зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хууль, бодлогын шинэчлэлд хүний эрхийн үнэлгээ хийх тогтолцоо бүрдүүлэхийг зөвлөмждөө тусгасан байна.

Түүнчлэн бусад улс орны парламентын сайн туршлагыг нутагшуулах, тухайлбал Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR)-ийг парламентаар хэлэлцэх, Хүний эрхийн дэд хороо, Жендэрийн хороо, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцох механизм бий болгох шаардлагатай гэжээ. Парламентын хяналт-шалгалтын чадавхыг сайжруулах, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, аудитын дүн шинжилгээ, жендэрт суурилсан тоо баримтад тулгуурласан хяналтын тогтолцоог боловсронгуй болгохыг санал болгожээ. Олон улсын хүний эрхийн гэрээ, механизмын нэр томьёо, орчуулгын нийцлийг хангах, үндэсний хууль тогтоомжтой уялдуулах талаар Засгийн газарт чиглэл өгөхийг; Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлал, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх шатанд парламент, Байнгын хороодын оролцоог системтэй болгохыг; Иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах, түншлэлд суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг зөвлөмжид тусгасан байна. Ийнхүү “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах нь” сэдэвт тав дахь хэсэг эхлэв. Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар “Хүний эрхийн төлөв байдлын илтгэл болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн тайланг хэлэлцүүлэх, хяналтыг бэхжүүлэхэд парламентын гүйцэтгэх үүргийн талаарх хэлэлцүүлэг” сэдэвт илтгэл танилцуулсан. Тэрбээр хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлд суурилсан шүүхийн шинэ тогтолцоо нэвтрүүлэх, шүүхийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг ахицтай хөтөлбөрүүдийг онцолсон бөгөөд авлигын хэргийг шийдвэрлэх, прокурор шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлд анхаарах шаардлагатайг дурдлаа. Дараа нь “Иргэний нийгэм, хүний эрхийн байгууллагууд болон бусад төрийн байгууллагын оролцоог хангах нь” сэдэвт илтгэлийг Хүний эрхийн форумын төлөөлөл, “Хүний эрх хөгжил төв” ТББ-ын тэргүүн Г.Уранцоож танилцуулав. НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулсан сургалтын үр дүнд 2010 онд 40 гаруй  төрийн бус байгууллага нэгдэн Хүний эрхийн форумыг байгуулжээ. Тэр үеэс хойш тус нэгдэл Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, хөхиүлэн дэмжих, зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR) хэмээх цоо шинэ механизмыг Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахад үр дүнтэй ашиглахыг эрмэлзэж тус нэгдэл байгуулагдсан бол одоо хүний эрхийн асуудлаар үр дүнтэй хамтран ажилладаг, Засгийн газарт хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, биелүүлэх үүргийг сануулдаг, НҮБ-ын хүний эрхийн бусад механизмыг ч үр дүнтэй ашиглахыг зорьж буй, хүний эрхийн хамгийн олон төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, хүний эрхийн өргөн хүрээний асуудлаар ажилладаг сайн дурын холбоо болж өргөжсөн байна.  Илтгэгч Г.Уранцоож, Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо нь Хүний эрхийн форумтай сар бүр тогтмол уулзалт хийдэг болсон сайн туршлагаа танилцууллаа. Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Т.Амгалан “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын зөвлөмжүүдийг үр дүнтэй хянах хамтын ажиллагааны хэлбэрүүд” сэдэвт илтгэл тавьж, жендэрт суурилсан хүчирхийлэл, нийгмийн халамж, даатгалын хууль тогтоомжийн уялдаа холбоо, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн эрх зүйн зохицуулалтын талаар санал дэвшүүлэв. Ийнхүү уулзалт-хэлэлцүүлгийн тав дахь хэсгийн үндсэн илтгэлүүдийн дараа оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэгчдээс асуулт асууж, хариулт авав. “Сэтгэл зүйн мэдрэмж” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Сэмжидмаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, санхүүжилтийн өөрчлөлтийн талаарх нарийвчилсан судалгааны шаардлага, жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэгслийн хүртээмжтэй холбоотой хүний эрхийн асуудлыг хөндлөө. Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Энхбаяр жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг хэрэгжүүлж буй сайн туршлага, хууль тогтоомж дахь жендэрийн заалт, парламентын хяналтын шинэ зохицуулалтын талаар танилцуулсан юм. Хүний эрхийн Үндэсний Комиссын Иргэний зөвлөлийн гишүүн, судлаач С.Амарсанаа жендэрийн хэвшмэл ойлголт нь ялгаварлан гадуурхалтын үндэс гэдгийг онцолж, холбогдох ажлын хэсэг гүнзгийрүүлсэн судалгаа хийж, илүү нарийвчилсан дүн шинжилгээг үндэсний бодлогод тусгахыг санал болгож байв. ОУПХ-ны Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын асуудлаарх шинжээч Хилари Гбедемах, тус холбооны Хүний эрхийн хорооны ахлах зөвлөх Паулина Налесник нар Монгол Улсын парламентын хүний эрхийн хэрэгжилт дэх оролцоо, олон улсын сайн туршлагыг нутагшуулах чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн. Парламентын гишүүдийн хяналт, тайлагнал, илтгэл боловсруулах үйл ажиллагаа нь хүний эрхийн хэрэгжилтийн чухал нөхцөл болохыг тэмдэглэж байлаа. Парламент, иргэний нийгмийн байгууллага, Жендэрийн үндэсний хорооны төлөөллийн илтгэлүүд, тэдгээртэй холбогдуулан өрнөсөн хэлэлцүүлэг, оролцогчдын байрыг суурийг ийнхүү сонссоны дараа хэлэлцүүлэг өндөрлөж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг үг хэлэв. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх сэдвийн хүрээнд хоёр өдрийн турш төр, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллөөс сонссон мэдээлэл, зөвлөмжүүд нь хүний эрхийн хамгаалал, хяналт шалгалтад парламентын гүйцэтгэх үүргийг тодотгосон чухал арга хэмжээ болсныг онцлов. Тэрбээр, Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээ, механизмыг хэрэгжүүлэх өндөр эрмэлзэлтэй хэдий ч сайжруулах шаардлагатай олон асуудал байгааг дурдаад, Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR) болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW)-ын ээлжит тайлан боловсруулах үйл явц дахь парламентын оролцооны тогтолцоог бүрдүүлэх, Хүний эрхийн дэд хороо болон Улсын Их Хурлын Байнгын хороод хамтран ажиллах механизмтай болох шаардлагатайг тэмдэглэв. Мөн Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд “Хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн парламент” байх зорилт тусгагдсаныг дурдан, хууль тогтоомжийн шинжилгээнд хүний эрхийн дүн шинжилгээ хийж, хууль санаачлагч бүр өргөн мэдүүлэх аливаа төсөлдөө энэ үнэлгээг хавсаргах шаардлагыг Хууль тогтоомжийн тухай хуульд тусгах ажлууд үргэлжилж буйг мэдээллээ. Түүнчлэн олон улсын гэрээ, конвенцын нэр томьёо, орчуулгын нийцлийг хангах, Үндсэн хууль болон холбогдох хуультай нийцүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөх, хэрэгжилтийг хянах зохицуулалтыг ч зайлшгүй хэрэгжүүлэх ёстойг онцолж байв. О.Номинчимэг гишүүн төгсгөлд нь “Уулзалт-хэлэлцүүлгийн үр дүнд гарсан бүх дүгнэлт, зөвлөмжийг нэгтгэн нэгдсэн тайлан боловсруулж, Олон улсын парламентын холбоо болон оролцогч талуудад хүргүүлэх болно” хэмээгээд хоёр өдрийн турш уулзалт-хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон бүх зочдод талархал илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 24. 22:22АҮББХ: Ажлын хэсгийн санал, дүгнэлт, хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа6 сар 24. 22:19УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ6 сар 24. 22:14ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ6 сар 24. 22:08УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга, гишүүд ИБУИНХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:04Д.Амгалан: Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулна6 сар 24. 22:00Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ6 сар 24. 21:57Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Бөмбөгөр, Саппоро, Энхтайваны гүүр орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна6 сар 24. 21:54Ханын материалд 12.6 га газарт 1800 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж эхэллээ6 сар 24. 21:51Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ6 сар 24. 21:46Нүхэн гарцын өндрийн самбарыг тавиагүй байсан учир автобус гацжээ6 сар 24. 20:59ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:29Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:21ТБХ: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 сар 23. 23:16Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 23. 23:13Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов6 сар 23. 23:10Мартин Чунгон: Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал6 сар 23. 23:05Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээлээ6 сар 23. 22:58Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо6 сар 23. 22:56Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ6 сар 23. 22:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.