БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов


6-р сарын 24
22 цаг 48 минут

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.24/ хамтарсан хуралдаанаар  нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийн сонсохоор төлөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу эхний хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа танилцууллаа. Тэрбээр, ажлын хэсэг энэ хугацаанд 3 удаа хуралдаж, “Тавантолгой түлш” ХХК-аас ирүүлсэн үйлдвэрлэл, технологитой холбоотой 23 багц материал, 5 стандарт, 6 боть санхүүгийн мэдээлэл, дэмжих бүлгийн ажлын явцын тайлан мэдээллүүдтэй танилцаж ажилласан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан гээд ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг онцоллоо. Тухайлбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн “Сайжруулсан шахмал түлш”-ний одоо мөрдөж байгаа MNS 5679:2022 стандарт нь ахуйн хэрэглээний шахмал түлшний олон улсын нийтлэг жишгийг хангахгүй байгаа тул “Ахуйн хэрэглээний шахмал түлш: Техникийн шаардлага” нэршлээр шинэ стандарт нэн даруй боловсруулж батлан, хэрэглээнд нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүд энэхүү стандартын дагуу зах зээлийн зарчмаар чөлөөтэй өрсөлдөх боломж бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас эргэн төлөгдөх нөхцөлтэй, зээлээр санхүүжүүлсэн 1.5 их наяд төгрөгийг эргүүлэн төлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хохирол, алдагдлыг барагдуулах арга хэмжээ авахыг “Тавантолгой түлш” ХХК-д үүрэг болгох, Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогдсон зорилтот үр дүндээ хүрээгүй, цаашид хүрэх эсэх нь тодорхойгүй, 905.8 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, санхүүгийн болон үйлдвэрлэл технологийн чадваргүй, энэ байдлаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй “Тавантолгой түлш” ХХК-ийн өмчлөл, бүтэц, менежментийн оновчтой хувилбарыг судалж, олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгож өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгах хувилбаруудаас аль үр дүнтэйг сонгон шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгох,  улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой Нүүрс баяжуулах үйлдвэр, Хагас коксын үйлдвэр, Нунтаг кокс бэлтгэн нийлүүлэх төсөл гэх мэтээр санхүүжүүлсэн нийт хөрөнгийн зарцуулалтыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, улс, байгууллагад эд хөрөнгө, санхүүгийн аливаа хохирол, алдагдал, өр төлбөр учруулсан нь тогтоогдвол буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авах зэрэг санал, дүгнэлт гаргасан байна. Мөн тэрбээр ажлын хэсгийн гишүүдийн гаргасан саналыг нэг бүрчлэн танилцуулсан юм. Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Байнгын хороодын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ нар ирэх өвөл нийслэлчүүд юу түлэх вэ, хөх нүүрсийг урд хөршөөс авах асуудал ямар шийдэлтэй байгаа талаар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, одоо мөрдөгдөж буй түлшний стандарт олон улсын шаардлагыг хангахгүй байгаа учир шалтгаан юу байна гэж асуугаад ямар түлш хэрэглэх талаарх нэгдсэн шийдэл, бодлогод яаралтай хүрэх хэрэгтэй байна гэсэн санал хэллээ. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, шахмал түлш руу шилжилт хийж, тодорхой үр дүнд хүрсэн. Тухайн үед түүхий нүүрсийг хот руу оруулахгүй байх төрийн хяналт маш сайн байсан. Харин сүүлийн хоёр жил түүхий нүүрсний хэрэглээ өсч, нийслэлийн утаа ихэссэн. Өнөөгийн нөхцөл байдалд  нэг шат ахиж, түлшний чанарыг сайжруулахын тулд хагас коксжсон нүүрсэд шилжих эрдэмтэдийн дүгнэлт гарсан. Энэ нүүрсийг БНХАУ-аас импортлох судалгаа хийх талаар холбогдох байгууллагаас үүрэг өгсөн байгаа. Өнөөдрийн байдлаар урд хөршөөс хөх нүүрс буюу хагас коксжсон нүүрс авч, ирэх өвөл нийслэлчүүдийг түлшний хэрэгцээг хангана гэсэн шийдвэр гарсан. Үйлдвэрлэлийн технологи энгийн буюу үндсэн түүхий эд 95 хувь, 5 хувь нь барьцалдуулагч шаарддаг. Түүхий эд хангалтгүй учраас түлшинд үр дүн гарах боломжгүй байна. УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, технологийн алдаанаас болж 779 хүн нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс энэ үйлдвэрийг цаашид ажиллуулах боломжгүй юм гээд “Таван толгой түлш” компанид 1,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг эргэн төлөгдөх нөхцөлөөр хийсэн. Үүнийг хэрхэн төлж барагдуулах вэ, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, “Таван толгой түлш” компанид өнөөдөр хичнээн хүн ажиллаж байгаа талаар зөвхөн төрийн өмчит компаниар бус хувийн хэвшлийнхнээр түлш үйлдвэрлүүлэх боломж буй талаар асуулаа. Ажлын хэсгээс хариулахдаа,  УИХ-ын  тогтоолоор  2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл өрийг барагдуулах үүрэг өгсөн. Хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай  “Ян сарьдаг” компани энэ жилдээ 10-20 тонн үйлдвэрлэх бол ирэх жилээс 100-150 тонн үйлдвэрлэх боломжтой. Бид үндэсний үйлдвэрлэлээ нэн тэргүүнд дэмжиж байгаа. “Таван толгой түлш” компанид 1000 орчим ажилтан ажиллаж байна. Өнөөдөр завсар үйлчилгээ хийгээд ажилтнуудаа амраасан гэх зэргээр хариулав. Байнгын хорооны гишүүд “Таван толгой түлш” компанийн байгуулсан дэд бүтцийг ашиглаж, дараагийн алхам руу шилжих нь зүйтэй, тус компанийн харьяаллыг тодорхой болгох талаар болон ирэх өвөл утаагүй өвөлжье гэвэл яаралтай технологийн шийдлээ гаргах хэрэгтэй гэх зэргээр санал хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 24. 22:22АҮББХ: Ажлын хэсгийн санал, дүгнэлт, хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа6 сар 24. 22:19УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ6 сар 24. 22:14ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ6 сар 24. 22:08УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга, гишүүд ИБУИНХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:04Д.Амгалан: Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулна6 сар 24. 22:00Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ6 сар 24. 21:57Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Бөмбөгөр, Саппоро, Энхтайваны гүүр орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна6 сар 24. 21:54Ханын материалд 12.6 га газарт 1800 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж эхэллээ6 сар 24. 21:51Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ6 сар 24. 21:46Нүхэн гарцын өндрийн самбарыг тавиагүй байсан учир автобус гацжээ6 сар 24. 20:59ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:29Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:21ТБХ: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 сар 23. 23:16Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 23. 23:13Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов6 сар 23. 23:10Мартин Чунгон: Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал6 сар 23. 23:05Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээлээ6 сар 23. 22:58Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо6 сар 23. 22:56Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ6 сар 23. 22:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.