УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


6-р сарын 24
22 цаг 51 минут

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр /2025.06.25/ Олон улсын парламентын холбооны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан хатагтай Мариана Дуарте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо хамтран “НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулсан уулзалт-хэлэлцүүлгийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Их Хурал Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны гишүүнээр 1962 онд элссэн түүхтэй. Үүнээс хойш 2022 оноос эхлэн парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламентын үйл ажиллагааг хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангуулах чиглэлээр хамтрахаар Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлсэн юм. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж төлөөлөгчдөд Олон улсын парламентын холбоо үүсэн байгуулагдсаны 136 жил, Олон улсын парламентын өдрийн мэндийг хувиасаа болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын нийт албан хаагчдын нэрийн өмнөөс дэвшүүлээд, бидний хамтран зохион байгуулсан хоёр өдрийн уулзалт-хэлэлцүүлэг хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр зорьсон Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий сэдвийн хүрээнд өрнөснийг онцлов. Үргэлжлүүлэн тэрбээр, “НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хорооны талаарх бие даасан хоёр асуудлыг 4 хэсгийн хүрээнд хөндөж парламентын хүлээх үүрэг, оролцооны талаарх хэлэлцүүлэг үр дүнтэй болсныг сайшаав. Хатагтай Мариана Дуарте, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс уулзалт-хэлэлцүүлгийн бэлтгэлийг сайн базааж, олон талын оролцоог хангасанд талархал илэрхийлэв. Монгол Улсын Их Хурлын Олон улсын парламентын холбоотой хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллаж буй хүчин чармайлт, улс төрийн манлайлал, санал санаачилгыг онцлоод, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мартин Чунгон Монгол Улсын Их Хурлаас хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, парламентат ёсыг төлөвшүүлэхэд бодит үр дүн бүхий зорилтот ажлуудыг хэрэгжүүлж буйг сайшаан тэмдэглэсэн мэндчилгээ дэвшүүлсэнд талархаж байгаагаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлээд, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой энэ намар тохиож буйтай холбогдуулан ноён Мартин Чунгоныг Монгол Улсад хүрэлцэн ирэх урьж буйг уламжлахыг төлөөлөгчдөөс хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 24. 22:22АҮББХ: Ажлын хэсгийн санал, дүгнэлт, хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа6 сар 24. 22:19УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ6 сар 24. 22:14ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ6 сар 24. 22:08УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга, гишүүд ИБУИНХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:04Д.Амгалан: Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулна6 сар 24. 22:00Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ6 сар 24. 21:57Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Бөмбөгөр, Саппоро, Энхтайваны гүүр орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна6 сар 24. 21:54Ханын материалд 12.6 га газарт 1800 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж эхэллээ6 сар 24. 21:51Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ6 сар 24. 21:46Нүхэн гарцын өндрийн самбарыг тавиагүй байсан учир автобус гацжээ6 сар 24. 20:59ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:29Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:21ТБХ: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 сар 23. 23:16Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 23. 23:13Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов6 сар 23. 23:10Мартин Чунгон: Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал6 сар 23. 23:05Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээлээ6 сар 23. 22:58Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо6 сар 23. 22:56Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ6 сар 23. 22:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.