Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ


6-р сарын 24
23 цаг 07 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийн, өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Узбекистантай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан айлчлал хийж байгаа нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж буйдаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт эрчимжиж буйг онцоллоо. Өнгөрсөн онд Ташкент хотноо харилцан тохирсон зүйлс бодит ажил хэрэг болж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Хоёр орны найрсаг харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэж, харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ үеийг эхлүүлэх гэж байгаа нь онцгой үйл явдал, харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэнэ гэдэгт санал нэгдэв.

Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Монгол Улс нь бүс нутаг дахь тус улсын чухал түнш болохыг тэмдэглэж, цаашид ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн, харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ. Төрийн тэргүүн нар харилцааны эрх зүйн орчныг улам бэхжүүлэх, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарт хамтран ажиллахаар Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурах болсныг сайшаалаа.

“Монгол-Узбекистаны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс”, “Автотээврийн хамтарсан хороо” байгуулан, анхдугаар хуралдааныг өнгөрсөн хоёрдугаар сард Ташкент хотноо зохион байгуулсныг онцоллоо. Ташкент-Бишкек-Урумчи-Улаанбаатар чиглэлийн авто коридор нээж, туршилтын авто цуваа амжилттай болсныг өндөр үнэллээ. Монголын агаарын тээврийн компани энэ оны хоёрдугаар хагасаас  Улаанбаатар-Ташкент-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэх болсныг тэмдэглэлээ. Хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд “Узбекистаны худалдааны төв”-ийг Улаанбаатар хотноо нээснийг сайшаав. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, 100 мянган толгой хонь, ямааг Узбекистан Улсад нийлүүлэхээр тохирсны дагуу уг ажил 2024 оноос  хэрэгжиж буйг онцоллоо. Их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг дэмжих, монгол, узбекистаны оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Хоёр улсын өсвөрийн боксын болон хүндийн өргөлтийн шигшээ баг, тамирчдын хамтарсан нөхөрсөг бэлтгэл сургуулилтыг Монгол Улсад хийхээр боллоо. Айлчлалын хүрээнд “Аялал жуулчлалын форум”, “Монгол-Узбекистаны бизнес форум”, “Узбекистаны соёлын тоглолт”, фото зургийн үзэсгэлэн болон узбек үндэсний хоолны өдөрлөг зохион байгуулсныг өндөр үнэлэв. Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг харилцан дэмжих, олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотоллоо. “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Узбекистан Улс нэгдэхээр болсонд манай улс талархал илэрхийлж, цаашид далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй саад, бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлого боловсруулах, харилцан туршлага солилцох чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.

Эх сурвалж: president.mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 24. 22:22АҮББХ: Ажлын хэсгийн санал, дүгнэлт, хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа6 сар 24. 22:19УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ6 сар 24. 22:14ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ6 сар 24. 22:08УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга, гишүүд ИБУИНХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:04Д.Амгалан: Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулна6 сар 24. 22:00Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ6 сар 24. 21:57Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Бөмбөгөр, Саппоро, Энхтайваны гүүр орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна6 сар 24. 21:54Ханын материалд 12.6 га газарт 1800 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж эхэллээ6 сар 24. 21:51Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ6 сар 24. 21:46Нүхэн гарцын өндрийн самбарыг тавиагүй байсан учир автобус гацжээ6 сар 24. 20:59ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:29Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:21ТБХ: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 сар 23. 23:16Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 23. 23:13Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов6 сар 23. 23:10Мартин Чунгон: Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал6 сар 23. 23:05Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээлээ6 сар 23. 22:58Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо6 сар 23. 22:56Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ6 сар 23. 22:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.