"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа


6-р сарын 25
14 цаг 47 минут

Олон улсын парламентын холбоо (ОУПХ) байгуулагдсан өдрийг 2018 оноос дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж байна. Жил бүрийн зургадугаар сарын 30-нд тохиодог энэ өдрийг угтан Монгол Улсын Их Хурал, Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүлэг, ОУПХ-ны ажлын албаны гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. “Жендэрийн тэгш байдал” сэдвийн дор болсон гурван талт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Их Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн дарга, ноён Фабиан Хамильтон тэргүүтэй тус бүлгийн төлөөлөгчид, ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн асуудлаарх шинжээч Хилари Гбедемах, Хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан Бутайна Ламхарзи нар оролцов.

Гурван талт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа удирдан явуулж, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр 2024 онд шинээр бүрэлдсэн парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүдийн 26.4 хувьд хүрсэн нь Ази тивдээ тэргүүлэгч орнуудын нэг болсныг онцлон, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах талаар гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлт, хүрсэн үр дүнгийн тухай товч дурдав. Тэрбээр, Олон улсын парламентын өдрийг 2025 онд “Achieving gender equality, action by action” буюу “Алхам бүрээр жендэрийн тэгш байдлыг хангая” сэдвийн дор тэмдэглэж байгаа нь энэ асуудал дэлхий дахинд онцгой чухлаар тавигдаж буй хэрэг болохыг дурдаж, Монгол Улсын Их Хурал хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулах зорилго бүхий стратеги төлөвлөгөөнийхөө хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн баталгаажуулах зорилтын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг гол болгон дэвшүүлж, энэ талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг танилцуулав. Хэлэлцүүлгийн талууд эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, олон нийтийн болон гэр бүлийн харилцаан дахь тэгш эрх, хүртээмжтэй боломжийг хангах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх нь улс орон, ард түмнүүдийн амьдралд олон талын эерэг үр нөлөөг дагуулдгийг ярилцаж, энэ асуудалд парламентуудын манлайллыг хэрэгжүүлж ажиллах нь бодитой үр дүн гаргахад чухал хувь нэмэртэйг илэрхийлэв. Мөн хүний эрхийн талаарх НҮБ-ын механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх талаар хэлэлцсэн Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны хамтран зохион байгуулсан уулзалт-хэлэлцүүлэг амжилттай болсныг цохон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина11 минут 32 секундын өмнөХотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа14 минут 23 секундын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ17 минут 25 секундын өмнөТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ22 минут 20 секундын өмнөБ.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ52 минут 24 секундын өмнөГ.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав1 цаг 27 минутын өмнөУзбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө2 цаг 48 минутын өмнөМаршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна2 цаг 53 минутын өмнөМАН дахь наяад оныхон П.Наранбаярыг онилж, Г.Занданшатарын танхим руу ээлжит довтолгоогоо хийж эхлэв3 цаг 4 минутын өмнөЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо4 цаг 4 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа4 цаг 10 минутын өмнөХ.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын чуулганд өнгөрсөн сард огт суугаагүй4 цаг 25 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа4 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа4 цаг 46 минутын өмнөХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав4 цаг 50 минутын өмнө"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа4 цаг 54 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна5 цагийн өмнөТ.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана5 цаг 2 минутын өмнө"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна5 цаг 6 минутын өмнөМонгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 24. 22:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.