УИХ-ын чуулганы 2025 оны тавдугаар сарын 01-30-ны өдрүүдийн ирцийн мэдээллийг хүргэж байна. Энэхүү мэдээллээс харвал, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар чуулганы нэгдсэн хуралдаанд огт оролцоогүй буюу ажилдаа ирэхгүй байгаа аж. “Ерөнхийлөгч асан Х.Баттулга Замын-Үүдээр дамжин БНХАУ-ыг зорьж байна” гэх бичлэг цахим орчинд түгсэн бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн талаар зарим эх сурвалж “БНСУ-д амарч байгаа” гэх албан бус мэдээллийг өгсөн. Харин С.Амарсайхан, Б.Батцэцэг нарын “Давхар дээл”-тэй гишүүд, мөн Үндэсний эвслийн А.Ундраа, АН-ын гишүүн Ц.Мөнхбат нар хамгийн бага ирц бүртгүүлсэн байна.
Сэтгэгдэл бичих