Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа


6-р сарын 25
15 цаг 31 минут

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр /2025.06.25/ Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал даргалан явуулсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлж УИХ-аас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно” гэж заасны дагуу Төсвийн байнгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас олонхын саналаар нэр дэвшүүлсэн Ө.Гэрэлт-Одтой нэр дэвшигчийн сонсгол хийх гэж байгааг танилцуулсан. Сонсголд иргэн Б.Ганбаяр оролцогчоор, Ё.Чимидцогзол, С.Ариунаа, Л.Оюунцэцэг М.Эрдэнэбат нар ажиглагчаар оролцож буйг мэдээлээд, сонсголоор нэр дэвшигчийн тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх болон мэдлэг мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаарх мэдээлэл авах зорилготойг тодотгосон юм.

Тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж, сонсголд нээлттэй оролцохыг урьсан.

Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээллийг parliament.mn буюу Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулсан. Сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг байршуулсан зарыг Улсын Их Хурлын цахим хуудсаар олон нийтэд хүргүүлсэн гэлээ. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Ө.Гэрэлт-Одын талаар танилцуулсан.

Өвгөнхүүгийн Гэрэлт-Од нь 1970 онд төрсөн 55 настай. 1978-1988 онд Төв аймгийн Зуунмод сумын ерөнхий боловсролын 1 дүгээр арван жилийн сургууль, 1988-1993 онд Монгол Улсын Үндэсний Их сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн удирдлагын магистр, докторын зэрэгтэй юм байна.

Тэрбээр 1993-1994 онд Ардын банкны Сүхбаатар салбарт эдийн засагч, 1994-1996 онд 33 дугаар тооцооны төвийн захирал, 1996-1999 онд Хадгаламжийн банкны тооцооны 29 дүгээр төв захирал, 1997-1998 онд Хадгаламжийн банкны тооцооны 2 дугаар нягтлан бодогч, 2000-2009 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, 2009-2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Бизнес консалтинг төвийн захирал, Санхүүгийн тэнхимийн багш, 2013-2019 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, 2019-2024 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвийн захирал Санхүүгийн тэнхимийн дэд профессор, 2024 оноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй юм байна.   

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6 дахь хэсэгт заасан эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, төрийн улс төрийн албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдэд ажиллаж байгаа этгээд, санхүүгийн үйлчилгээ явуулж байгаа хуулийн этгээдийн энгийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч биш байх шаардлагыг хангаж байна гэж үзэн Ө.Гэрэлт-Одыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж байна гэлээ. /Нэр дэвшигчийн танилцуулгатай эндээс танилцана уу/ Дараа нь нэр дэвшигч Ө.Гэрэлт-Од тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж буй талаараа мэдээлэл танилцуулав.

Тэрбээр Санхүүгийн зохицуулалтын орчныг сайжруулахын тулд гурван үндсэн чиглэлд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Санхүүгийн зэх зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах зохицуулалтын чадамжийг сайжруулахын тулд ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээгээд, санхүүгийн зах зээлд оролцогч талууд нэг хэлээр ярьдаг ойлголцдог байх нь зохицуулалтын чадамж, оролцогч талуудын санхүүгийн боловсролоос хамаарах бөгөөд энэ нь зохицуулалтын үндсэн чиглэл гэдгийг онцолсон. Мөн тогтвортой, хүртээмжтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг дэмжих бодлого хэрэгжүүлэх хүрээнд үндэсний санхүүгийн байгууллагуудыг гадаад зах зээлд гарч хөрөнгө татах, гадны хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллагуудын ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллана хэмээсэн. Түүнчлэн орон тооны бус гишүүний хувьд хараат бус, олон нийтийн эрх ашгийг дээдлэн ажиллаж, Удирдах зөвлөлийн шийдвэр гаргалтад оролцохдоо зөвхөн байгууллагын бус, эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн итгэл, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах зарчмыг баримтлана гэлээ. Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд, сонсголд оролцогч иргэн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал сонсголд оролцогч иргэн Б.Ганбаяр нэр дэвшигчээс хувийн байгууллагад ажиллаж байсан туршлага бий эсэхийг лавласан. Мөн банк болон банк бус байгууллагын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, хөрөнгийн зах зээл дээрх хөрвөх чадварыг юу гэж ойлгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чухал үзүүлэлт гэж үздэг эсэхийг нь тодруулсан. Түүнчлэн  мэргэшсэн үнэлгээчдийн нийгэмлэгийн гишүүний хувьд хувьцаат компаниудын хөрөнгийн дахин үнэлгээ хийгдэхгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуультай зөрчилдөж буй эсэхэд хариулт өгөхийг хүссэн.

Нэр дэвшигч Ө.Гэрэлт-Од, Төрийн өмчийн оролцоотой Ард болон Хадгаламжийн банкуудад ажиллаж байсан. 2017 оноос бизнесийн байгууллагуудад богино хугацаагаар зөвлөхөөр ажиллаж байсан туршлага бий хэмээн хариулсан.

Өнөөдөр манай улсын хөрөнгийн зах зээл дээр банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, банкнуудын тоо тогтвортой өсөж байгаа ч хувьцаат компаниудын тоо буурах хандлагатай байгаа. Үүнд компаниудын санхүүгийн соёл, хөрөнгийн зах зээлд оролцогчдын санхүүгийн боловсролын дутагдалтай байдал нөлөөлж байна гээд, томоохон хувьцаат компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг үл огоорон компанийнхаа статусыг нээлттэй хувьцаат хэлбэрийн бус хаалттай ХХК хэлбэр рүү шилжүүлэн ажиллаж байгаа нь дээрх тоо цөөрөх нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр, Санхүүгийн зах зээл дээр бүртгэлтэй компаниудын хөрөнгийн үнэлгээний асуудал маш түвэгтэй. Тухайлбал, төрийн өмчийн компаниуд байгуулагдаад олон жил болсон, үнэлгээ нь тухай бүрдээ хийгдэж байгаагүй учраас хөрөнгийн үнэлгээ нь хэт бага байдаг. Тиймээс дахин үнэлгээ хийж, санхүүгийн тайланд зөв тусгах ажлыг бодлогын зохицуулалтын хүрээнд хийхэд нөлөөлж ажиллаж чадна гэж бодож байна гэсэн хариулт өгсөн юм. Дараа нь УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэнээр сонсгол өндөрлөж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголын тайланг гаргахаар хаалттай хуралдав. Тайланд сонсголын дүнд үндэслэн нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгах бөгөөд мөн тайланг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, санал дүгнэлт гаргаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн томилох шийдвэр гаргах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина49 минут 30 секундын өмнөХотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа52 минут 21 секундын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ55 минут 23 секундын өмнөТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ1 цаг 1 минутын өмнөБ.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ1 цаг 31 минутын өмнөГ.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав2 цаг 5 минутын өмнөУзбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө3 цаг 26 минутын өмнөМаршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна3 цаг 31 минутын өмнөМАН дахь наяад оныхон П.Наранбаярыг онилж, Г.Занданшатарын танхим руу ээлжит довтолгоогоо хийж эхлэв3 цаг 42 минутын өмнөЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо4 цаг 42 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа4 цаг 48 минутын өмнөХ.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын чуулганд өнгөрсөн сард огт суугаагүй5 цаг 3 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа5 цаг 22 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа5 цаг 24 минутын өмнөХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав5 цаг 28 минутын өмнө"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа5 цаг 32 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна5 цаг 38 минутын өмнөТ.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана5 цаг 40 минутын өмнө"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна5 цаг 44 минутын өмнөМонгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 24. 22:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.