МАН дахь наяад оныхон П.Наранбаярыг онилж, Г.Занданшатарын танхим руу ээлжит довтолгоогоо хийж эхлэв


6-р сарын 25
16 цаг 36 минут

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа бүрдүүлээд удаагүй байна. Түүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүн болмогц улс төрд урвагчид ба гомдогсдын бүлэг үүсэж, эрх баригч хүчнийхэн нэг нэгнээ медиа ажиллагаагаар намнасан. Үүний үр дүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын хооронд хов зөөсөн хар муужгай” нэр зүүсэн. Харин Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан нарын олигархи сайд нар “Урвагч” хочтой болсон. Тиймээс Х.Баттулгын фракцийнхан энэ Засгийн газрыг “Урвагчдын Засгийн газар” гэж нэрлэв. Л.Оюун-Эрдэнэ бэрийнхээ цүнхний дуулианыг дарж чадахгүй, МАН-ын Бага хурлыг хуралдуулж байдал эвгүйтмэгц АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийг намынхнаараа гаргуулсан. Тэрбээр ийнхүү өөрийг нь хэвлэлийнхний өмнө эцсээ хүртэл хамгаалсан АН-ын дарга Л.Гантөмөрийг хамгийн түрүүнд золионд гаргаж, Г.Занданшатарын өмнө УИХ-д 42 суудалтай АН хэмээх том сөрөг хүчин буюу улс төрийн “нүх”-ийг ухаж үлдээсэн. Албан тушаал, эрх мэдлийн амтыг дөнгөж мэдэрч эхэлж байх үедээ экс Ерөнхий сайдад тонгоруулсан АН-ынхан ууртай байгаа. Тэд Г.Занданшатарыг зүгээр суулгана гэж үү! Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлын үеэр Л.Гантөмөрийг АН-аас томилогдсон сайд нартай нь хөөх шийдвэр гаргуулсанд цочирдсон ХҮН намын дарга Т.Доржханд тухайн үед “Манай намыг урьчихаад засгаас гаргавал бид төсөөлшгүй хүчтэй сөрөг хүчин байх болно” гэж мэдэгдсэн. Аргагүй шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулж, 2028 он хүртэл эрх мэдлээ хадгалахын тулд ХҮН намын дарга Т.Доржхандад худалдан авах ажиллагаа хариуцсан Шадар сайд гэдэг Монголын хамаг том тендерүүдийг мэддэг албан тушаалыг бэлэглэсэн. Тэгэхээр Т.Доржханд тэвдэж, МАН-ынхан руу хатуу үг чулуудсаныг ойлгож болно. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ дахь хамгийн том сөрөг хүчин болох АН-ыг хаалганыхаа гадна үлдээж, ХҮН нам, ИЗНН-тэй эвссэн нь МАН дахь наяад оныхонд олз болсон байж ч мэдэх. ХҮН нам гэдэг МАН-ын охин нам, ИЗНН ч бас өнгөрсөн сонгуулиар эрх баригч хүчнийхний тоглоомын дүрмийн дагуу УИХ-д суудалтай болсон гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Тэгвэл Г.Занданшатар руу “захидал” илгээсэн мөнөөх 30 гишүүний төлөөлөл болох УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Батсүмбэрэл, Б.Баярбаатар, П.Сайнзориг нар өнөөдөр (2025.06.25) Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах санал өргөн барихаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Боловсролын сайдын суудлаа хадгалж үлдсэн П.Наранбаярыг онилж, Г.Занданшатарын танхим руу ээлжит довтолгоогоо хийж буй нь энэ. Далимд нь элсэлтийн ерөнхий шалгалтыг маапаантай асуултуудаар дүүрэн, муу зохион байгуулсан гэх хэл амны бай болж буй П.Наранбаяраар улстөржиж, шинэ гишүүдийн зүгээс олонд танигдах тактик хэрэглэж байна. МАН-ын охин нам болон өндийж, эрх мэдэлд хүрсэн ХҮН намынхан ч нийгэмд үнэн төрхөө харуулж байгаа нь үнэн. Боловсролтой, олон нийтийн хүсэн хүлээж буй шинэ цагийн лидерүүдийн төрхөөр халхавчилсан тэд үнэн хэрэгтээ эв түнжин муутай, эрх мэдэл зохихгүй хэсэг хүмүүсийн ашиг сонирхлын нэгдэл гэдэг нь ч өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудаас тодорхой харагдана. ХҮН намын дарга асан, өдгөө УИХ-ын гишүүн Б.Найдалаа П.Наранбаярт гар хүрч, Л.Оюун-Эрдэнэд УИХ итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцсэн тэр шөнө Б.Мөнхсоёл намынхаа талаар цочир мэдэгдэл хийсэн бол элсэлтийн шалгалтыг хэл амтай зохион байгуулж, сайд П.Наранбаярыг улалзуулсан Боловсролын үнэлгээний төвийн дарга Г.Гантуяа өнгөрсөн сард “Номадик контент” ХХК-ийнхаа нэр дээр Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлахад зориулж 790 сая төгрөгийн тендерт шалгарсан тухай мэдээлэл сошиалд ил боллоо. Г.Гантуяагийн хувьд, ХҮН намаас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшиж байсан. Юутай ч МАН дахь 80-аад оныхон элсэлтийн ерөнхий шалгалтын дуулианд дөрөөлж Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах акциа эхлүүллээ. Хоёр ч Засгийн газар дамжин сайдын квотоо хадгалж байгаа ХҮН намынхан энэ удаад АН-ыг Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраас хөөх шийдвэр гаргуулсан гунигт түүхийг давтах эсэхийг харах л үлдлээ. УИХ-ын өнөөдрийн (2025.06.25) ирцийн мэдээллээр, ХҮН намын дарга Т.Доржханд гадаадад томилолтоор явсан аж. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын шидсэн өндгөнд оногдоогүй П.Наранбаяр энэ удаад МАН дахь наяад оныхны “чулуу”-нд оногдох болов уу.   

Г.Анар

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина27 минут 37 секундын өмнөХотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа30 минут 28 секундын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ33 минут 30 секундын өмнөТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ38 минут 25 секундын өмнөБ.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ1 цаг 9 минутын өмнөГ.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав1 цаг 43 минутын өмнөУзбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө3 цаг 4 минутын өмнөМаршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна3 цаг 9 минутын өмнөМАН дахь наяад оныхон П.Наранбаярыг онилж, Г.Занданшатарын танхим руу ээлжит довтолгоогоо хийж эхлэв3 цаг 20 минутын өмнөЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо4 цаг 20 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа4 цаг 26 минутын өмнөХ.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын чуулганд өнгөрсөн сард огт суугаагүй4 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа5 цагийн өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа5 цаг 2 минутын өмнөХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав5 цаг 6 минутын өмнө"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа5 цаг 10 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна5 цаг 16 минутын өмнөТ.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана5 цаг 18 минутын өмнө"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна5 цаг 22 минутын өмнөМонгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 24. 22:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.