Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна


6-р сарын 25
16 цаг 47 минут

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, чанарын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчилж буй. Уг хэсгийн явган хүний замын ажлыг ирэх 8 дугаар сард дуусгана.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн хэмжээнд явган хүний замыг зориулалтын, халтирдаггүй байгалийн чулуугаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Ингэхдээ өвлийн хотуудад зориулагдсан барзгар гадаргуутай, 30х60 см хэмжээтэй байгалийн чулууг ашиглаж байна. Маршалын гүүрнээс Цэнтрал тауэр хүртэлх явган хүний замын засвар, шинэчлэлтийн гүйцэтгэгч компаниар “Эс Эл Сити” ХХК ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 30 хувьтай байна” гэлээ.

"Эс Эл Сити" ХХК-ийн ерөнхий инженер С.Шижирбаатар “Нийт 9450 мкв талбай бүхий явган хүний замыг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 2500 орчим мкв замыг шинэчлээд байна. Тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хуучин замыг хуулж, байгалийн чулуугаар солих ажил эхэлсэн. Манай компанийн хувьд өмнө нь хөдөө, орон нутагт чулуун хавтангаар явган хүний зам хийж байсан туршлагатай. Өнөөдрийн байдлаар 15 хүн 5 техниктэйгээр ажиллаж байна. Буулгалтын ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж, далан суурь болон хавтан цохих ажлыг өдрийн цагаар хийж байна. Төлөвлөгөөнөөс харвал наймдугаар сарын дунд гэхэд дуусгах боломжтой” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина47 минут 8 секундын өмнөХотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа49 минут 59 секундын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ53 минут 1 секундын өмнөТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ57 минут 56 секундын өмнөБ.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ1 цаг 28 минутын өмнөГ.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав2 цаг 2 минутын өмнөУзбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө3 цаг 24 минутын өмнөМаршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна3 цаг 29 минутын өмнөМАН дахь наяад оныхон П.Наранбаярыг онилж, Г.Занданшатарын танхим руу ээлжит довтолгоогоо хийж эхлэв3 цаг 40 минутын өмнөЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо4 цаг 40 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа4 цаг 45 минутын өмнөХ.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын чуулганд өнгөрсөн сард огт суугаагүй5 цагийн өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа5 цаг 20 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа5 цаг 22 минутын өмнөХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав5 цаг 25 минутын өмнө"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа5 цаг 29 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна5 цаг 35 минутын өмнөТ.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана5 цаг 38 минутын өмнө"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна5 цаг 41 минутын өмнөМонгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 24. 22:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.