Г.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав


6-р сарын 25
18 цаг 14 минут

Улс төрд үнэн байх идеологийг тунхагласан Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны улсын төсөвт тодотгол хийж, 2.3 их наяд төгрөг хэмнэх тухайгаа мэдэгдсэн. Сайд асан Ч.Номингийн ШБОС болох 18 тэрбум төгрөгийн кино ваучераас эхлээд олны шүүмжлэлд өртөж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьж байсан төсвийг ийнхүү дахин танахаар болов. УИХ төсвийн тодотголыг ойрын үед хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Ерөнхий сайд Г.Занданшатарын хэрэгжүүлэх дараагийн реформ нь ДАРГА АНГИ-ийг халах явдал юм. ДАРГА АНГИ гэх дабл стандарт нийгэмд хэдийнэ үүсэж, жирийн иргэдийн бухимдлыг байнга төрүүлдэг болсон нь үнэн. Тиймээс Г.Занданшатар ДАРГА АНГИ-ийг халах реформоо танхимаасаа эхлүүлэхээр болсон. Тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон сайдыг өчиггүйгээр огцруулахаа мэдэгдсэн бол өнөөдөр (2025.06.25) хүнд суртлыг багасгаж, шат дамжлагыг цөөлж, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах зорилгоор яамдын газар, хэлтсүүдийг нэгтгэх, чиг үүрэг давхардсан нэгжүүдийг хасах зэргээр нэгжүүдийн тоог 31 хувиар бууруулахаар шийдвэрлэв. Үүний үр дүнд удирдах албан тушаалтны тоо 31 хувиар буурах аж. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт “Манай яаманд газар, хэлтсийн 28 дарга бий. Энэ тоор арваар бууруулна” гэж мэдэгдсэн. Н.Учрал сайдын мэдээллээс анхаарал татсан нь “Жирийн албан хаагчдаас өндөр цалин авдаг дарга нартай 28 хороо, Үндэсний зөвлөлийг татан буулгана. Яамгүй гурван сайдын ажлын албадыг татан буулгаж, чиг үүргийг нь салбар хариуцсан сайд нарын мэдэлд шилжүүлнэ. “20 минутын хот”-ыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хороог Сангийн сайд хариуцна гэсэн үг. Тухайн яамны орон тоо 100-аас дээш бол долоон газартай, 100-аас бага бол таван газартай байхаар ярьсан” гэж мэдэгдсэн юм. Г.Занданшатарын танхимынхны зүгээс “14400 төрийн албан хаагчийг цомхотгоно” гэж буйн цаад зорилго нь ДАРГА АНГИ-ийг халах явдал аж. Өөрөөр хэлбэл, нам, дарга дагаж ДАРГА АНГИ-ийн эгнээнд багтсан намчид, цүнхчидийн армид хүндхэн цохилт өгч, арын хаалганыхан, шахааныхныг төрийн албанаас шахаж гаргана гэсэн үг. ДАРГА АНГИ-тай дайн зарласан Ерөнхий сайд Г.Занданшатар хүний, өөрийн намынхны эсэргүүцэлтэй ихээхэн тулгарах нь тодорхой биз ээ.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 минут 11 секундын өмнө10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина2 цаг 29 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа2 цаг 32 минутын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ2 цаг 35 минутын өмнөТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ2 цаг 40 минутын өмнөБ.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ3 цаг 10 минутын өмнөГ.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав3 цаг 44 минутын өмнөУзбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө5 цаг 5 минутын өмнөМаршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна5 цаг 10 минутын өмнөМАН дахь наяад оныхон П.Наранбаярыг онилж, Г.Занданшатарын танхим руу ээлжит довтолгоогоо хийж эхлэв5 цаг 21 минутын өмнөЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо6 цаг 21 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа6 цаг 27 минутын өмнөХ.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын чуулганд өнгөрсөн сард огт суугаагүй6 цаг 42 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа7 цаг 1 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа7 цаг 3 минутын өмнөХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав7 цаг 7 минутын өмнө"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа7 цаг 11 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна7 цаг 17 минутын өмнөТ.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана7 цаг 19 минутын өмнө"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна7 цаг 23 минутын өмнөМонгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.