ТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ


6-р сарын 25
19 цаг 18 минут

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.25/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг сонслоо. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Өвгөнхүүгийн Гэрэлт-Одыг дэвшүүлснийг тодотгоод, танилцуулгыг хийсэн. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/. Дараа нь сонсголын тайланг сонсгол даргалагчаар ажилласан УИХ-ын гишүүн Б.Заяабал танилцуулав.

Тэрбээр, Төсвийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулахтай холбогдуулан явуулсан ажиллагааг танилцуулаад, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигч Ө.Гэрэлт-Одыг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн гэлээ.

Сонсголын тайлантай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Ө.Гэрэлт-Одыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Мөн хуралдаанаар Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан батлах нь зүйтэй гэж санал гаргасны дагуу Төсвийн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Батжаргал ахлан ажилласан бөгөөд тогтоолын төслийн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Тогтоолын төсөлд хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурилын хангалт, аюулгүй байдлыг хангах үүднээс хүнсний улаан буудайн стратегийн нөөцөд шаардлагатай 100 мянган тонн улаан буудайг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх, баруун бүс нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Мөн гурил тэжээлийн үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг бий болгох төлөвлөгөө боловсруулж “Атрын IV аян”-ы хүрээнд хэрэгжүүлэх, гурил үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний улаан буудайн чанарыг итгэмжлэгдсэн лавлагаа лабораторийн сорилт үр дүнд үндэслэн баталгаажуулж байх асуудлыг тусгасан байна. “Атрын IV аян”-ыг хэрэгжүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, бүтээмжийг нэмэгдүүлэх, гурилын үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг сайжруулах замаар улаан буудайн гурил, үр тариаг татварын хөнгөлөлттэй таатай нөхцөлөөр экспортлогч орон болох эхлэлийг тавих ажлыг зохион байгуулах тухай зохицуулалтыг оруулсан байна. Түүнчлэн мал амьтны тэжээлийн нэмэлт улаан буудайн гурилын хангамж, нийлүүлэлт тасалдах, үндэслэлгүйгээр үнэ өссөнийг эрх бүхий байгууллагаас тогтоосныг үйлдвэрлэгчдэд мэдэгдэх, үйлдвэрлэгчдийн зүгээс холбогдох арга хэмжээ аваагүй бол Монгол Улсын Засгийн газраас гурил, малын тэжээлийн гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусган оруулсныг ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал онцолсон. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар улсын стратегийн нөөцөд шаардлагатай улаанбуудайн нөөцийн хэмжээ болон алслагдсан бус нутгийн гурил, тэжээлийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа тээврийн зардлыг хэрхэн бууруулах талаар асуулт асууж, хариулт авсан юм. Энэхүү тогтоолын төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 8 минутын өмнө10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина3 цаг 34 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 цаг 37 минутын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ3 цаг 40 минутын өмнөТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ3 цаг 44 минутын өмнөБ.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ4 цаг 15 минутын өмнөГ.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав4 цаг 48 минутын өмнөУзбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө6 цаг 10 минутын өмнөМаршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна6 цаг 15 минутын өмнөМАН дахь наяад оныхон П.Наранбаярыг онилж, Г.Занданшатарын танхим руу ээлжит довтолгоогоо хийж эхлэв6 цаг 26 минутын өмнөЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо7 цаг 26 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа7 цаг 31 минутын өмнөХ.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын чуулганд өнгөрсөн сард огт суугаагүй7 цаг 46 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа8 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа8 цаг 8 минутын өмнөХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав8 цаг 11 минутын өмнө"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа8 цаг 15 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна8 цаг 21 минутын өмнөТ.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана8 цаг 24 минутын өмнө"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна8 цаг 27 минутын өмнөМонгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.