УИХ-ын Тамгын газрын албан хаагчдад зориулсан Ёс зүйн сургалт боллоо


6-р сарын 26
14 цаг 36 минут

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар албан хаагчдадаа зориулсан Ёс зүйн сургалтыг өнөөдөр /2025.06.26/ зохион байгууллаа. Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Монгол Улсын Их Хурлаас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 онд баталсан бөгөөд тус хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоож, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шийдвэрлэх, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсныг сургалтыг нээж үг хэлэхдээ тодотгосон. Тэрбээр,  Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчдын саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 1146 дугаар захирамжаар 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй “Ёс зүйн дэд хороо”-г байгуулсан гээд тус дэд хорооны дарга, гишүүдийг танилцуулав.

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлэхээр хуульд заасан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-т “төрийн албан хаагч ёс зүйтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх, ёс зүйтэй, шударга ажиллах талаар ойлголт, хандлага, соёлын өөрчлөлт бий болгоход чиглэсэн ажлын байран дахь сургалтыг тогтмолжуулах”-аар туссан гэдгийг Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур дурдаад, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Дэвшилтэт, шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэх стратегийн зорилт, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулсан уг сургалтад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс оролцож, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр илтгэл танилцуулсан юм. Мөн Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, Доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул “Парламентын ажлын албаны ажилтны ёс зүйн олон улсын нийтлэг жишиг” сэдвээр мэдээлэл өгсөн. Сургалтын үеэр төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага, түүнийг сайжруулах судалгаа, практик мэдээлэл, энэ талаарх эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 цаг 7 минутын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 цаг 10 минутын өмнөЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 14 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчдад зориулсан Ёс зүйн сургалт боллоо6 цаг 17 минутын өмнө"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна6 цаг 20 минутын өмнөНийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина6 цаг 22 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно6 цаг 25 минутын өмнөМонгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 25. 21:5410 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина6 сар 25. 19:29Хотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 25. 19:26Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 25. 19:23ТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ6 сар 25. 19:18Б.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ6 сар 25. 18:48Г.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав6 сар 25. 18:14Узбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 25. 16:52Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна6 сар 25. 16:47МАН дахь наяад оныхон П.Наранбаярыг онилж, Г.Занданшатарын танхим руу ээлжит довтолгоогоо хийж эхлэв6 сар 25. 16:36ЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо6 сар 25. 15:36Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа6 сар 25. 15:31Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын чуулганд өнгөрсөн сард огт суугаагүй6 сар 25. 15:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа6 сар 25. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа6 сар 25. 14:54ХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав6 сар 25. 14:51"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа6 сар 25. 14:47“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна6 сар 25. 14:41Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана6 сар 25. 14:38"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна6 сар 25. 14:35Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.