Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


6-р сарын 26
14 цаг 38 минут

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.06.26) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд заасны дагуу Монгол Улс нь өвөрмөц онцлогтоо нийцсэн олон хэвшил бүхий эдийн засгийг бий болгохын зэрэгцээ эрчим хүчний салбарт өсөлт, либералчлал хийх асуудлыг тусгасан. Энэ хүрээнд эрчим хүчний томоохон төслүүдийг эхлүүлж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох шаардлага бий болж байгаа ч эдгээр төслийг эхлүүлэх худалдан авалт, хөрөнгө оруулалтын найдвартай эх үүсвэрийг бий болгох зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүссэн болохыг С.Бямбацогт сайд танилцуулав.

Эрчим хүчний тухай хуульд эрчим хүчний төслийг сонгон шалгаруулах нөхцөлийг тодорхой зааж, эрчим хүч нийлүүлэх үнэ, хэмжээ, эрчим хүчний эх үүсвэрийг барих, өмчлөлийг төрд шилжүүлэхтэй холбоотой харилцааг шалгуур үзүүлэлт болгон тогтоох замаар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх шаардлагатай байгаа гэлээ. Иймд эрчим хүчийг либералчлах бодлогыг нэвтрүүлж, эрчим хүчний томоохон төслүүдийг яаралтай эхлүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагын хүрээнд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй уялдуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар эрчим хүчийг либералчлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ба эрчим хүчний төслийг эрчим хүч нийлүүлэх үнэ, эрчим хүчний эх үүсвэрийг төрд нийлүүлэх хугацаа, нийлүүлэх хэмжээ зэргээс хамаарч сонгон шалгаруулах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн төсөл сонгон шалгаруулалтыг санхүүгийн хувьд бүрэн бололцоотой оролцогчдыг үнэлэх замаар хэрэгжүүлэх тул эрчим хүчний гацсан олон төслийг хөдөлгөх бодитой нөлөөлөл үзүүлэх аж. Улмаар Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийг хөдөлгөх суурь нөхцөл болж, цаашид улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх ба үүнийг дагаа ажлыг байр нэмэгдэх, иргэдийн ая тухтай амьдрал хангагдах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 цаг 24 минутын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 цаг 27 минутын өмнөЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 31 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчдад зориулсан Ёс зүйн сургалт боллоо6 цаг 34 минутын өмнө"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна6 цаг 37 минутын өмнөНийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина6 цаг 40 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно6 цаг 42 минутын өмнөМонгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 25. 21:5410 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина6 сар 25. 19:29Хотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 25. 19:26Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 25. 19:23ТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ6 сар 25. 19:18Б.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ6 сар 25. 18:48Г.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав6 сар 25. 18:14Узбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 25. 16:52Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна6 сар 25. 16:47МАН дахь наяад оныхон П.Наранбаярыг онилж, Г.Занданшатарын танхим руу ээлжит довтолгоогоо хийж эхлэв6 сар 25. 16:36ЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо6 сар 25. 15:36Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа6 сар 25. 15:31Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын чуулганд өнгөрсөн сард огт суугаагүй6 сар 25. 15:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа6 сар 25. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа6 сар 25. 14:54ХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав6 сар 25. 14:51"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа6 сар 25. 14:47“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна6 сар 25. 14:41Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана6 сар 25. 14:38"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна6 сар 25. 14:35Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.