Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


6-р сарын 26
14 цаг 43 минут

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.06.26)  нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүдийн 57.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 05 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр товлов.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцууллаа. Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Төсвийн байнгын хороонд хуваариллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нарын 16 гишүүнээс энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 67.5 хувь дэмжлээ.

Дараа нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал энэ сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгатай холбогдуулан ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авчээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасныг баримтлан гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсэг хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй таван санал, найруулгын гурван санал, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтыг баримтлан анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн болон гүйцээн боловсруулах чиглэл авсан нэг зарчмын зөрүүтэй саналыг боловсруулж Байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн хэмээн О.Номинчимэг гишүүн танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл нар өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэний дагуу танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, О.Номинчимэг гишүүнээс хариулт, тайлбар авав. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заалтыг үндэслэн Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү санал хураалт явуулж дууссаны дараа тухайн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Чуулганы нэгдсэн хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хууль зүйн байнгын хорооны төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж,нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн гэв. Үүний зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын хэсгээс “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсэн болохыг П.Сайнзориг гишүүн танилцуулав. Тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын тогтоолын тус төслийг дэмжсэн юм. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заалтыг үндэслэн Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулсны дараа тухайн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан нарын 40 гишүүний 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Б.Жаргалан гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны холбогдох дүгнэлтийг Б.Баярбаатар гишүүн танилцуулав.

Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардын хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзэж төслийг боловсруулжээ.

Монгол үндэстний бусдаас ондооших гол ялгарал, түүх, соёлын илэрхийллийн нэг бол үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн уламжлалт баяр хэмээн хууль санаачлагч илтгэлдээ тодотгож байв. Монголчуудын ухамсарт гүн нөлөөтэй чухал үнэт зүйл, арга хэмжээ учраас 5 намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй энэхүү парламент Үндэсний их баяр наадмын тухай хуульд үзэл санааны өөрчлөлт оруулах нь чухал гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Монгол Улсын түүхэнд нэн чухал ач холбогдол бүхий Тулгар төр байгуулагдсаны ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг Их Монгол Улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ой, улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэх талаар хуульчлах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ. Монгол Улсын төрт ёсны түүхэнд ач холбогдол бүхий дээрх ойн баяруудыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэхийг хуульчлах санаачилгыг Улсын Их Хуралд суудалтай 5 намын төлөөлөл бүхий 40 гишүүн санаачилсныг танилцуулсан.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувийн саналаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэж Б.Баярбаатар гишүүн танилцууллаа.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан намын бүлэг, бүлэгт харьяалагддаггүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авав. С.Зулпхар гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, Б.Жаргалан гишүүнээс тайлбар, тодруулга авсан бол Г.Очирбат гишүүн парламентад суудалтай 5 намын төлөөлөл дэмжиж байгаа төсөл гэдгийг онцолсон. Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр суурьтай бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин үг хэлсэн юм. Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэх харилцааг зохицуулахын зэрэгцээ бөхийн барилдаан, сурын харваа, үндэсний хурдан морины уралдаан, шагайн харваа зэрэг үндэсний спортын харилцааны зохицуулалт хамт хийгддэг нь оновчгүй хэмээх байр сууриа илэрхийлсэн. Иймд цаашид үндэсний спортын харилцааг тусгайлан зохицуулах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх нэршил, тодотголыг хуульчлах энэхүү төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Гишүүн хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан ийн үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 90 гишүүний 58 нь буюу 64.4 хувийн саналаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймээс төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 цаг 22 минутын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 цаг 25 минутын өмнөЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 30 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчдад зориулсан Ёс зүйн сургалт боллоо6 цаг 32 минутын өмнө"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна6 цаг 35 минутын өмнөНийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина6 цаг 38 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно6 цаг 40 минутын өмнөМонгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 25. 21:5410 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина6 сар 25. 19:29Хотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 25. 19:26Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 25. 19:23ТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ6 сар 25. 19:18Б.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ6 сар 25. 18:48Г.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав6 сар 25. 18:14Узбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 25. 16:52Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна6 сар 25. 16:47МАН дахь наяад оныхон П.Наранбаярыг онилж, Г.Занданшатарын танхим руу ээлжит довтолгоогоо хийж эхлэв6 сар 25. 16:36ЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо6 сар 25. 15:36Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа6 сар 25. 15:31Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын чуулганд өнгөрсөн сард огт суугаагүй6 сар 25. 15:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа6 сар 25. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа6 сар 25. 14:54ХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав6 сар 25. 14:51"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа6 сар 25. 14:47“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна6 сар 25. 14:41Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана6 сар 25. 14:38"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна6 сар 25. 14:35Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.