Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна


6-р сарын 27
21 цаг 26 минут

Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо Алтай хотхоны хажууд буюу Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажлыг ГУББГ-аас гүйцэтгэж байна. Тухайн орчимд ус ихээр тогтдог учир 1428 метр шугам угсралтын ажлыг зургаадугаар сарын 2-ноос эхлүүлсэн. Ажлын явц 70 орчим хувьтай байна. Энэ талаар болон энэ онд ус ихээр тогтдог байршлуудад угсрах шугам хоолойн ажлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Алтай хотхоны зүүн Нарны гүүрний урд өнгөрсөн жилүүдэд их хэмжээгээр ус тогтож байсныг иргэд мэдэж байгаа байх. Сүүлд орсон хоёр удаагийн борооноор ус тогтоогүй. Энэ жил Их дэлгүүр, Баянгол зочид буудлын хажууд буюу Хүүхдийн ордон орчимд, Олимпын гүүрний хажууд буюу хүүхдийн паркийн зүүн талд ус тогтсон. Эдгээр байршилд ус зайлуулах шугам байгаа хэдий ч ус тогтсон шалтгаан нөхцөлийг манай байгууллагаас шуурхай илрүүлж, зохион байгуулалт хийж ажиллаж байна. Шугам угсралт дээр 4 бригад, засварын ажилд 1 бригад, цэвэрлэгээний нэг бригад дээрх ус тогтсон байршлуудад ажиллаж байна. Ус тогтоод байгаа шалтгаан гэвэл Улаанбаатар хотын шугам хоолой 1980 он хүртэл ихэнх байгууламжууд баригдсан буюу насжилт хэтэрсэн. Улаанбаатар хотын одоогийнх шиг барилгажаагүй үед шугам хоолойгоо хийсэн учраас 300, 400-гийн шугам хоолойг ихэвчлэн угсарсан байдаг. Тиймээс барилгажилт ихсэхэд шингээх талбай байхгүй, ус их орж ирээд шугам ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн иргэд, ААНБ санаатай болон санамсаргүй шугам хоолойг эвдэх, таслах үйл ажиллагаанууд гардаг. Ус тогтсон байршил бүр дээр бид шуурхай ажиллаж, нөхцөл байдлыг тодруулдаг гэдгийг иргэд маань ойлгоосой. Жишээлбэл, Олимпын гүүрэн дээр насос шахаж дийлэхгүй болсныг сайжруулж сольсон. Ер нь шугам угсралтын ажил гүйцэтгэх явцад газар доогуурх шугам сүлжээ мэдээллийн сантай зөрөх, бүр мэдээллийн санд байхгүй шугам сүлжээ ч тааралдах нь бий” гэлээ. Энэ онд нийслэлийн хамгийн их ус тогтдог долоон байршилд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөж шинэчилнэ. Тухайлбал, Энхтайваны гүүрний дор, Хувьсгалчдын гудамж буюу Бөмбөгөрийн орчимд, Вокзал орчим, Ажилчны гудамж зэрэг байршилд ус зайлуулах шугам хоолойг үе шаттай угсарч байна.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа6 сар 27. 22:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсанбөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:06Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулав6 сар 27. 22:02Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа6 сар 27. 21:56“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:45Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ6 сар 27. 21:42Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:39“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт оролцох зөвлөхүүдэд мэдээлэл өглөө6 сар 27. 21:37ТББХ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 27. 21:31Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна6 сар 27. 21:26МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна6 сар 27. 21:24Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа6 сар 27. 21:21И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна6 сар 27. 21:19“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ6 сар 27. 21:16Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 26. 14:46Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 26. 14:43Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 26. 14:38УИХ-ын Тамгын газрын албан хаагчдад зориулсан Ёс зүйн сургалт боллоо6 сар 26. 14:36"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна6 сар 26. 14:32Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина6 сар 26. 14:30“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно6 сар 26. 14:27Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 25. 21:5410 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина6 сар 25. 19:29Хотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 25. 19:26Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 25. 19:23ТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ6 сар 25. 19:18Б.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ6 сар 25. 18:48Г.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав6 сар 25. 18:14Узбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 25. 16:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.