“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт оролцох зөвлөхүүдэд мэдээлэл өглөө


6-р сарын 27
21 цаг 37 минут

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун санаачилж, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, А.Ариунзаяа, Д.Энхтуяа нар хамтран боловсруулсан “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийн нээлт ирэх долоо хоногт болно. “Туршлага бол хүч” уриан дор хэрэгжүүлэх тус хөтөлбөрт хамрагдаж буй анхны 13 оролцогчтой өнөөдөр (2025.05.27) Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Энхтуяа нар уулзаж, мэдээлэл өглөө. Ахмад настнууд бол асар их мэдлэг, туршлага хуримтлуулсан хүний нөөцийн томоохон бүлэг юм. Мэдлэг боловсрол, ажил, амьдралын арвин их арга, туршлагаараа бий болгосон тэдний хүч, нөөцийг Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд татан оролцуулах, төрийн залуу түшээд, тэдний ажлын албаны залуу албан хаагчидтай хуваалцах, зааж сурган өвлүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж буйг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун дурдаж, “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөр хэрхэн хэрэгжих талаар тодорхой тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцах, ажиллаж амьдрах хугацаандаа тус улсын ахмад настны асаргаа, халамжийн тогтолцоо, үйлчилгээг судалсны хувьд Ахмад настны тухай Монгол Улсын хуулийг боловсронгуй болгож хэрэгжилтийг хангах, тэдний нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, сэтгэл зүйг хамгаалах чиглэлээр түлхүү ажиллаж байгаагаа танилцуулж, Улсын Их Хуралд лобби бүлэг байгуулаад байгаагаа дурдлаа. Парламентын үйл ажиллагаанд ахмад настнуудыг оролцуулж, тэдний нийгмийн оролцоо, идэвх санаачилгыг өрнүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэр хэрээр тодорхой хэмжээнд орлогыг нэмэгдүүлэх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Улсын Их Хурал ахмад үеэ хүндэтгэн дээдлэх, тэднээсээ суралцах, халамжлах талаар нийгэмд эерэг нөлөө үзүүлж, үе хоорондын харилцааг нягтруулах, залгамж холбоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Улсын Их Хурлын үлгэрлэл манлайллын дагуу бусад байгууллагууд үйл ажиллагаандаа ахмад настнуудын хүч, нөөцийг ашиглах, тэдэнтэй идэвхтэй хамтран ажиллах жишиг болж, түгэн дэлгэрэх боломж бий. “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт эхний ээлжинд Улсын Их Хурлын дарга асан С.Төмөр-Очир, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Чилхаажав, Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор Ц.Нацагдолгор, физик, математик, эдийн засгийн ухааны багш Ж.Сандуйжав нарын 13 ахмад настан оролцож, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Г.Дамдинням, Ж.Золжаргал, Х.Баасанжаргал, Д.Пүрэвдаваа нарын 12 гишүүнд зөвлөнө. Ахмад настнууд эдийн засаг, геофизик, санхүү, математик, геологи, хууль, статистик, сэтгэл судлал зэрэг олон төрлийн мэргэжлийн мэргэжилтэй бөгөөд төрийн аудит, уулын инженер, хууль тогтоогч, багш, нягтлан бодогчоор 30-аас дээш жил ажилласан туршлагатай ажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа6 сар 27. 22:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсанбөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:06Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулав6 сар 27. 22:02Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа6 сар 27. 21:56“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:45Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ6 сар 27. 21:42Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:39“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт оролцох зөвлөхүүдэд мэдээлэл өглөө6 сар 27. 21:37ТББХ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 27. 21:31Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна6 сар 27. 21:26МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна6 сар 27. 21:24Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа6 сар 27. 21:21И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна6 сар 27. 21:19“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ6 сар 27. 21:16Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 26. 14:46Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 26. 14:43Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 26. 14:38УИХ-ын Тамгын газрын албан хаагчдад зориулсан Ёс зүйн сургалт боллоо6 сар 26. 14:36"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна6 сар 26. 14:32Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина6 сар 26. 14:30“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно6 сар 26. 14:27Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 25. 21:5410 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина6 сар 25. 19:29Хотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 25. 19:26Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 25. 19:23ТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ6 сар 25. 19:18Б.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ6 сар 25. 18:48Г.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав6 сар 25. 18:14Узбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 25. 16:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.