Д.Амарбаясгалан: УИХ 2025 онд жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 20 байраар ахилаа


6-р сарын 30
22 цаг 01 минут

 

 

 

Эрхэм Парламентын спикерүүд ээ, 

Хүндэт Улсын Их Хурлын гишүүд, парламентын гишүүд ээ, 

Олон улсын болон үндэсний парламентын албан хаагчид аа, 

Парламентын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулагчид аа, 

Та бүхэнд Олон улсын парламентын холбооны 136 жилийн ойн баяр болон Олон улсын парламентын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.  

Монгол Улс тэртээ 1962 онд нэг намын тогтолцоотой, социалист дэглэмтэй улс байх үедээ Олон улсын парламентын холбоонд гишүүн болж, дэлхий дахинаа энх тайван, хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох, сайн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахын төлөөх үзэл санаанд нэгдэн, олон жил тууштай хамтран ажиллаж ирлээ.  

Монгол Улсын Их Хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн механизм дахь оролцоогоо илүү идэвхжүүлж, парламентын гишүүдийн зүгээс үндэсний хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцуудыг мөрдөж, хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.

Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл, үйлдлээр” уриатайгаар тэмдэглэж буйг Монгол Улсын Их Хурал бүрэн дэмжиж, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх шийдвэртээ тууштай байж, бодит үйл хэрэг болгон ажиллаж байгаагаа үүгээр илэрхийлье. Мөн энэ хүрээнд Олон улсын парламентын холбооноос дэвшүүлсэн улс төр, нийгэм дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн "10 үйл ажиллагаа"-г хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, одоогийн амжилтаа бататган, ахиулахын төлөө хичээх болно.

Энэ дашрамд, 2023 онд Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн орчинд жендэрийн асуудлаар тогтолцооны өөрчлөлтийг амжилттай хийсний үр дүнд 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хуралд сонгогдсон 126 гишүүний бүрэлдэхүүнд олон нам, олон бүлгүүдийн төлөөлөл багтаж, үүний 25.2 хувь нь буюу 32 эмэгтэй гишүүнтэй боллоо. 

Бид энэ амжилтаараа Ази тивдээ тэргүүн улсуудын нэг болж, дэлхийн дунджид ойртон, Жендэрийн зөрүүтэй байдлын 2025 оны индексээр өмнөх оноос 20 байраар ахиж 85-аас 65 дугаарт эрэмбэлэгдэн, улс төрийн эрх мэдлийн үзүүлэлт 11 байраар урагшилсныг дурдахыг хүсэж байна.

Монгол Улсын үе үеийн парламент нь эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллыг сайжруулахаас гадна нийт иргэдийнхээ иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм соёлын эрхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенц, түүний нэмэлт протоколуудыг соёрхон баталж, Монгол Улс 100 гаруй олон улсын олон талт гэрээ, конвенцод нэгдэн орж, багагүй үүрэг амлалт авчээ.

Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь гэдэгт бид итгэдэг. Иймд  парламентын эн тэргүүний үүрэг нь улс орны энх тайван байдлыг хадгалах, иргэдийнхээ ая тухтай амьдрах боломжтой амгалан тайван нийгмийг бүрдүүлэх гэдэгтэй бүгд санал нийлнэ гэж бодож байна.

Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил”-ийн бодлого санаачилж, эрх зүйн соёлыг түгээх, Монголын ард түмний засаглах эрхийг хангахыг зорилго болгосон стратеги баримтлан ажиллаж байна.

Даяаршлын энэ цаг үед нэгэнд нь тохиосон аюул гамшиг, дайн, зөрчилдөөн, халдлага, худалдааны хязгаарлалтууд нь далайн цаадах улсын иргэдийн амьдралд ч нөлөөлдөг болсон тул ардчилал, сайн засаглалын бэлгэ тэмдэг болсон парламентууд манлайлал үзүүлж, энх тайван байдлыг дор бүрнээ хамтдаа бэхжүүлэхийг уриалж байна.

Иймд энэхүү өдрийг тохиолдуулан Олон улсын парламентын холбоо, Парламентын спикерүүддээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс дэлхийн энх тайван, эв нэгдэл, хүмүүнлэг байдлыг цогцлоохын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргахыг хичээнгүйлэн хүсье.

Та бүхний энх тайван, ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах их үйлсэд нь илүү их амжилт хүсье. 

Даян дэлхий амар амгалан, улс үндэстэн бүр эв найрамдалтай байх болтугай. 

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА 
ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй8 цаг 32 минутын өмнө“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа8 цаг 34 минутын өмнөНархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ8 цаг 37 минутын өмнөДүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ8 цаг 39 минутын өмнөМонгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ8 цаг 42 минутын өмнөМонгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв8 цаг 47 минутын өмнөТөсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 51 минутын өмнөОлон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна8 цаг 59 минутын өмнөЗахиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ9 цаг 3 минутын өмнөД.Амарбаясгалан: УИХ 2025 онд жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 20 байраар ахилаа9 цаг 5 минутын өмнөУ.Хүрэлсүх: Манай охид дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ6 сар 29. 21:53Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна6 сар 29. 21:38Нийслэлийн өдөр, даншиг наадмын үндэсний сурын харвааны эрхий мэргэнүүд тодорлоо6 сар 29. 21:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо6 сар 29. 21:28Нийслэлийн өдөр, даншиг наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна6 сар 29. 21:25“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо6 сар 29. 21:23Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ6 сар 29. 21:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа6 сар 27. 22:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсанбөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:06Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулав6 сар 27. 22:02Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа6 сар 27. 21:56“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:45Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ6 сар 27. 21:42Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:39“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт оролцох зөвлөхүүдэд мэдээлэл өглөө6 сар 27. 21:37ТББХ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 27. 21:31Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна6 сар 27. 21:26МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна6 сар 27. 21:24Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа6 сар 27. 21:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.