Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ


6-р сарын 30
22 цаг 24 минут

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.30) хуралдаан гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр 15 цаг 35 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр болов. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу даргалсан юм.

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан холбогдох танилцуулгыг хийв.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга, Зам, тээврийн сайд, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Эрчим хүчний сайдын багцын нийт 259 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна.

Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 2 их наяд 368.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, үүнээс урсгал зардалд 751.3 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 1 их наяд 612.0 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороонд харьяалагдах 10 төсвийн ерөнхийлөн захирагчийн 474 төсөл, арга хэмжээнд 1 их наяд 520.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 84.0 хувийн биелэлттэй гарсныг Б.Жавхлан сайд танилцуулсан.

Дараа нь Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 29 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 20 байгууллагад дүгнэлт гаргаж, 6 байгууллагыг түүвэрт хамруулсан. Үйл ажиллагаа зогссон, хууль эрх зүйн зохицуулалт тодорхой бус зэргээс шалтгаалан 2 байгууллага аудитад хамрагдаагүй, 1 байгууллага татан буугдсан байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 5 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 13 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн байна.

Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 36 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 30 байгууллагад дүгнэлт гаргаж, 6 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Аудитаар Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, 16 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 11 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт, 2 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгснийг тэрбээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын төсвийн 2024 оны санхүүгийн тайланд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн гэв. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 36 тайлан нэгтгэгдсэнээс 16 байгууллагын  санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 13 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 3 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна.

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд харьяа 77 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэснээс 51 байгууллагад дүгнэлт гаргаж, 26 байгууллагыг түүвэрт хамруулсан аж. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 43 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 8 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн 2024 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгснийг С.Магнайсүрэн аудитор танилцуулав.

Үндэсний статистикийн хорооны даргын төсвийн 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 23 тайлан нэгтгэснээс 13 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 10 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн болон харьяа 13 байгууллагад “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 10 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 5 байгууллагад дүгнэлт гарган, 5 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа  1 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 4 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэв.

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 33 тайлан нэгтгэснээс 29 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 4 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 25 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 4 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэлээ.

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 тайлан нэгтгэснээс 3 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 4 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 2 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 1 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэв.

Аудитын дээрх дүгнэлтээс үндэслэн анхаарах асуудлуудыг Монгол Улсын Ерөнхий аудитор үргэлжлүүлэн танилцуулсан юм. Төсвийн тухай хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын хэрэгжээгүй төсөл, арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийг төсвийн жил дамжуулан төсвийн ерөнхийлөн захирагчийн барьцаа хөрөнгийн дансанд байршуулах шийдвэр гаргаж байгаа асуудлыг судалж,  барьцаа хөрөнгийг чөлөөлөх шаардлагыг анхаарахыг танилцуулсан.  Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын хөрөнгө оруулалтын дансны бусад эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй барих шилжүүлэх төрлийн концессын гэрээгээр хэрэгжүүлж дууссан, улсын комисс хүлээн авсан хатуу хучилттай автозам, зогсоол, дэд бүтэц, станцын өргөтгөл зэрэг хөрөнгийг шилжүүлэн авах төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг тогтоож, балансаас баланст шилжүүлэх талаар дурдсан. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглал, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны хараат бус, ил тод байдлыг хангах талаар Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой болгож, хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагыг анхаарахыг хүсэв. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжиж, компанийн олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэн үр ашиг, засаглалыг сайжруулах талаар дүгнэлтэд дурдсан байлаа.

“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын менежментийн төсөл”-ийн 15 жилийн хугацаатай концессын гэрээний төлбөрийг Эдийн засаг, хөгжлийн сайдын төсвийн төсөлд улсын төсөвт төвлөрүүлэх орлогоор тусгаж, Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн боловч орлогын төлөвлөгөө батлаагүй, гүйцэтгэлээр 6.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн тул орлогын төлөвлөгөөг батлуулах хэрэгтэй хэмээгээд анхаарал хандуулах талаар дурдсан.

Аудитаар тогтоосон төлбөрийн акт, хүргүүлсэн албан шаардлага, өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулж, алдаа зөрчил гаргахгүй байхад анхаарал хандуулахыг хүссэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, М.Мандхай, Б.Жаргалан, Ж.Алдаржавхлан, С.Эрдэнэбат нар Байнгын, дэд хорооны эрхлэх асуудлын хүрээнд Сангийн сайд, Монгол Улсын Ерөнхий аудитор болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Г.Лувсанжамц нар Байнгын хороо Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлсэн. Ингээд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Дараа нь  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухайҮндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайНийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд танилцуулга хийлээ.

Эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй. Тиймээс хэмнэлтийн тодотголд бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталсан болохыг танилцуулсан. Цомхон, бүтээмжтэй төртэй байхын тулд төрийн албаны орон тоог 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн 9 хувиар бууруулахаар тооцсон гэв. Мөн төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардал, төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасын зардал, байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшуулал, хөтөлбөр, арга хэмжээний зардал зэргийг хэмнэхээр тооцож холбогдох өөрчлөлтийг тодотголын төсөлд тусгаснаа Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд танилцуулсан.

Энэ хүрээнд, Эдийн засаг, хөгжлийн сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 17.0 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 15.0 тэрбум төгрөгөөр, нийт 33.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн болно. Салбарын хэмжээнд 176 орон тоо буурч, 1910 орон тоотой байхаар тооцсон байна.

Зам, тээврийн сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 1.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 76.0 тэрбум төгрөгөөр, нийт  77.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн болно. Тус салбарын төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 26 орон тоогоор бууруулж, 256 орон тоотой байхаар тооцжээ. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 2.2 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 21.1 тэрбум төгрөгөөр, нийт 23.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Тус салбарын төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 9 орон тоогоор бууруулж, 122 орон тоотой байхаар тооцжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 1.7 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 0.2 тэрбум төгрөгөөр, нийт 1.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн болно. Тус салбарын төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 33 орон тоогоор бууруулж, 332 орон тоотой байхаар тооцсон гэв.

Эрчим хүчний сайдын багцаас төрийн албан хаагчдын орон тоог 9 хувь буюу 10 орон тоогоор бууруулж, 100 орон тоотой байхаар тооцсон. Дээрх хэмнэлтийн бодлогын хүрээнд Эрчим хүчний сайдын багцаас 739.6 сая төгрөгөөр буурахаар төлөвлөсөн гэлээ.

Харин “Дулааны цахилгаан станц III” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехийн барилга байгууламжид гарсан гэнэтийн аваар осол, гал гарч томоохон эрсдэл үүссэнтэй холбогдуулан гамшиг ослын хохирол, хор уршгийг бууруулах, өвлийн их ачаалалд дулаанжуулалтын тоноглолын бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлагын хүрээнд 35.5 тэрбум төгрөг, Дулааны станцууд болон эрчим хүчний компаниудын найдвартай ажиллагааг хангах зорилгоор 9.1 тэрбум төгрөгийг, эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн хугацааг уртасгасантай холбоотой 26.0 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгасан байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд төрийн чиг үүргийг оновчтой зохион байгуулж, цомхон, чадварлаг бүтцээр ажиллах зорилт тавьж зарим сайдын чиг үүргийг ойролцоо чиг үүрэг эрхэлдэг, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бусад сайдын эрхлэх асуудалд шилжүүлэх болсонтой холбогдуулан төсвийн тодотголын төсөлд зарим өөрчлөлтийг тусгасныг Сангийн сайд Б.Жавлхан онцлов. Тухайлбал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын чиг үүрэгт, 20 минутын хотын хөгжлийн асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын чиг үүрэгт тус тус шилжүүлж холбогдох төсвийн өөрчлөлтийг тусгажээ.

Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болж байгаа гэлээ.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа нар хууль санаачлагч болон Сангийн сайд, Ерөнхий аудитор, төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй6 цаг 28 минутын өмнө“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа6 цаг 30 минутын өмнөНархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ6 цаг 32 минутын өмнөДүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ6 цаг 35 минутын өмнөМонгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ6 цаг 38 минутын өмнөМонгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв6 цаг 43 минутын өмнөТөсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 цаг 47 минутын өмнөОлон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна6 цаг 55 минутын өмнөЗахиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ6 цаг 58 минутын өмнөД.Амарбаясгалан: УИХ 2025 онд жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 20 байраар ахилаа7 цаг 1 минутын өмнөУ.Хүрэлсүх: Манай охид дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ6 сар 29. 21:53Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна6 сар 29. 21:38Нийслэлийн өдөр, даншиг наадмын үндэсний сурын харвааны эрхий мэргэнүүд тодорлоо6 сар 29. 21:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо6 сар 29. 21:28Нийслэлийн өдөр, даншиг наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна6 сар 29. 21:25“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо6 сар 29. 21:23Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ6 сар 29. 21:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа6 сар 27. 22:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсанбөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:06Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулав6 сар 27. 22:02Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа6 сар 27. 21:56“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:45Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ6 сар 27. 21:42Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:39“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт оролцох зөвлөхүүдэд мэдээлэл өглөө6 сар 27. 21:37ТББХ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 27. 21:31Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна6 сар 27. 21:26МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна6 сар 27. 21:24Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа6 сар 27. 21:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.