Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй


6-р сарын 30
22 цаг 35 минут

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Багахангай дүүрэгт ажиллаж, бүтээн байгуулалт, үерийн далан шуудуу, явган хүний зам, соёлын төвийн барилгын ажилтай танилцлаа. Мөн тус дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн барилгын нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, асуудлын шийдлийг хэлэлцсэн юм. Уг 44 дүгээр цэцэрлэг 2008 онд ашиглалтад орж, үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа боловч барилгыг ашиглалтад оруулахад улсын комисс хүлээж аваагүй, бичиг баримтын асуудалтай байгаа юм. Учир нь тухайн барилгыг барьсан компани дампуурсан. Бичиг баримт дутуу бүрдүүлсэн. Чанаргүй барилга барьсан. Багахангай дүүрэг хоёр хороотой бөгөөд уг цэцэрлэгт нэгдүгээр хорооны хүүхдүүд суралцдаг. Нийт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт одоо 200 гаруй хүүхэд суралцаж, цэцэрлэг хүрэлцээгүй учраас улсын комисс хүлээж аваагүй ч ашиглахаас өөр аргагүйд хүрсэн гэдгийг Багахангай дүүргийн Засаг даргын орлогч Х.Цогцэцэг тайлбарлалаа. Энэхүү цэцэрлэгийн барилга дээр холбогдох дүгнэлт гаргуулж, шийдвэрлэх талаас нь авч үзэх хэрэгтэйг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай үүрэг болголоо. 44 дүгээр цэцэрлэгийн барилгын зарим хэсэгт хана цуурсан, шал цөмөрсөн, сангийн асуудлууд байгаа зэрэг нь хүүхэд сурч боловсроход хэцүү гэдгийг хотын орлогч хэлэв.

Багахангай дүүрэгт нийт гурван цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Цаашид нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 200 хүүхдийн цэцэрлэг хэрэгтэй байгааг тус дүүргийн Засаг даргын орлогч Х.Цогцэцэг учирласан. Багахангай дүүрэг төмөр замын бүтээн байгуулалттай уялдан хөгжих боломжтой буюу дөрвөн зүг рүү чиглэсэн төмөр замын зөрлөгтэй. Төмөр зам, аж үйлдвэрийн бүсээр дагуул хот болон хөгжих бүрэн бололцоотой. Мөн Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн далан байгууламж, аж үйлдвэрийн паркт нь дэд станц, цахилгаан эрчим хүчний хангамж хүрэлцээгүй. Соёлын төв өргөөний барилгын ажил удааширч байгааг шийдүүлэх шаардлагатайг Багахангай дүүргийн холбогдох албаныхан хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй6 цаг 52 минутын өмнө“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа6 цаг 54 минутын өмнөНархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ6 цаг 57 минутын өмнөДүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ6 цаг 59 минутын өмнөМонгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ7 цаг 2 минутын өмнөМонгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв7 цаг 7 минутын өмнөТөсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 11 минутын өмнөОлон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна7 цаг 19 минутын өмнөЗахиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ7 цаг 23 минутын өмнөД.Амарбаясгалан: УИХ 2025 онд жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 20 байраар ахилаа7 цаг 25 минутын өмнөУ.Хүрэлсүх: Манай охид дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ6 сар 29. 21:53Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна6 сар 29. 21:38Нийслэлийн өдөр, даншиг наадмын үндэсний сурын харвааны эрхий мэргэнүүд тодорлоо6 сар 29. 21:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо6 сар 29. 21:28Нийслэлийн өдөр, даншиг наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна6 сар 29. 21:25“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо6 сар 29. 21:23Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ6 сар 29. 21:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа6 сар 27. 22:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсанбөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:06Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулав6 сар 27. 22:02Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа6 сар 27. 21:56“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:45Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ6 сар 27. 21:42Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:39“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт оролцох зөвлөхүүдэд мэдээлэл өглөө6 сар 27. 21:37ТББХ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 27. 21:31Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна6 сар 27. 21:26МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна6 сар 27. 21:24Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа6 сар 27. 21:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.