Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо


7-р сарын 1
23 цаг 11 минут

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2025.07.01) Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг явууллаа. Тус зөвлөлийн гишүүн Ц.Сүхбаатарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учир Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ээс Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, зөвлөх багш Горчинсүрэнгийн Адьяаг нэрийг дэвшүүлээд байгаа юм.

Нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар даргалан явуулав. Тэрбээр хуулийн дагуу Байнгын хорооны гишүүдийн ирц, хэлэлцэх асуудал, сонсголд оролцогчид, зорилго, сонсголын дэгийг танилцуулаад, НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн тухай мэдээлэл хийлээ. Нэр дэвшигч Г.Адьяа 1987 онд ЗХУ-ын Москва хотноо Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний дээд сургуульд хөдөлмөрийн эдийн засагч мэргэжил эзэмшиж, 2004 онд ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академид эдийн засгийн ухааны окторын зэрэг хамгаалжээ. Сүхбаатар аймгийн хүнсний үйлдвэрээс 1974 онд ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 1987-1992 онд МҮЭ-ийн төв зөвлөлийн зохион байгуулагчаас ерөнхийлөгч хүртэл дэвшин ажиллаж, 2004 онд Улсын их Хурлын гишүүнээр сонгогдож байв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөхөөр 2008 оноос, МҮЭ-ийн Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 2012 оноос ажиллаж байгаад 2021 оноос өнөөг хүртэл МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд багшилж байна. Нэр дэвшигч Г.Адьяа НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвших болсон үндэслэл, томилогдсон тохиолдолд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч танилцууллаа. Тэрбээр НДҮЗ-д хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлж, нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, даатгуулагч төвтэй нийгмийн даатгалын үйлчилгээг үндэсний хэмжээнд хөгжүүлэхэд мэдлэг боловсрол, хуримтлуулсан туршлагаа хуваалцаж ажиллахаа илэрхийлэв. Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ оны зургадугаар сарын 26-ны хуралдаанаас томилогдсон, нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээч, Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Д.Далхжав дараа нь дүгнэлтээ танилцууллаа. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн талаар МҮЭ-ийн Холбооноос ирүүлсэн албан ёсны баримт бичиг, шинжээчийн тавьсан ажил мэргэжлийн шинж чанартай асуултуудад хариулсан байдалд үндэслэн дүгнэлт гаргасан байна. Мэдлэг, чадвар, бүтээл, хөгжил буюу хийх ажлынхаа талаар мэдлэгтэй, түүнийг амьдралд хэрэгжүүлсэн туршлагатай хүнээс чанартай бүтээгдэхүүн гарч, улмаар нийгэм хөгжилд нөлөөлнө гэсэн логик дарааллыг баримтлан дүгнэлт өгснөө тэрбээр танилцуулав.

Нэр дэвшигч Г.Адьяа мэдлэгийн хувьд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн шат шатны сургалтуудад хамрагдаж, хөдөлмөрийн болон эдийн засагийн чиглэлээр тодорхой мэдлэг олж авсан байгааг тэрбээр өгүүлж, НДҮЗ-ийн гишүүнээр ажиллахад зөрчилдөх зүйлгүй гээд, 1979 оноос өнөөг хүртэл хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр тасралтгүй ажилласан нь салбарын хувьд туршлагажсан гэж үзэх үндэслэл болохыг онцлов. Нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчин, даатгуулагчдын хамрагдалт, шимтгэл төлөлт, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх боломж, сангийн хөрөнгийн зохистой ашиглалт, өр төлбөр тооцоололын талаар дэвшүүлсэн санаанууд нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалан ажиллах мэргэшил, дадлага туршлагатай гэж шинжээч дүгнэсэн байна.

Манай улсад 1990 оноос өмнө өнөөгийн хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын чиг үүргүүдийн тодорхой хэсгийг МҮЭ-ийн байгууллага хариуцдаг байсан үеэс эхлэн нэр дэвшигч хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашиг, нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн удирдлага, зохион байгуулалтын талаар тодорхой ажил, албан тушаал эрхэлж, ном, бүтээл бичиж туурвиж ирсэн түүний ажил үүрэг гүйцэтгэх ур чадвар илтгэж буйг шинжээч дурдаад, үүний бататгах үүднээс мэргэжлийн түвшний зарим асуултыг тавихад онол, арга зүйн талаас оновчтой хариултыг өгснийг мэдээлсэн юм. Улсын их Хурлын гишүүн, МҮЭ-ийн Холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх зэрэг хариуцлагатай албан тушаал эрхэлснээс түүний хамт олныг удирдаж, төлөөлж ажиллах ур чадвар эзэмшсэн гэж үзэх үндэслэл болж буйг дурдлаа.

Дээд боловсролын байгууллагад багш, судлаач, сурган хүмүүжүүлэгчээр ажиллаж бу нэр дэвшигч нийгмийн харилцааны ёс зүйн хэм хэмжээг сахиж, бусдад эерэг үлгэрлэл үзүүлж ажиллах, түүнчлэн өөрт ногдуулсан үүрэг хариуцлагыг ухамсарлан ойлгох ёс зүйтэй, хамт олон болон системийн байгууллагадаа хүлээн зөвшөөрөгдсөн, сонгогч олон түмний итгэлийг даах ёс зүй төлөвшсөн гэж дүгнэсэн байна. Мөн ажлын дадлага туршлагад дүгнэлт хийж, нийгмийн даатгалын хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэг туршлагатай тул нэр дэвшсэн албан тушаалд нийцэх бөгөөд мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын шалгууруудыг бүрэн хангасан гэж үзжээ.

Нэр дэвшигчийн танилцуулга болон хараат бус шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлээд нийгмийн даатгалын сангийн оролцогч талуудыг үүрэг оролцоо, ашиг алдагдлыг хэрхэн тодорхойлох талаар асуув. Түүний асуултад нэр дэвшигч Г.Адьяа хариулахдаа хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжсэн шилжилтийг хийхдээ Польш зэрэг зүүн Европын орнуудад нийгмийн даатгалын сан дампуурсан тохиолдол гарсныг дурдаж, үүнийг зөв, зохистой дарааллаар оновчтой төлөвлөж, ухаалгаар хэрэгжүүлэх нь бидний өмнө тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудал гэдийг онцолсон юм. Тэрбээр нийгмийн даатгалын салбарын өнөөгийн тоон үзүүлэлтийг танилцуулж, зохистой харьцаа алдагдах байдалтай болсныг анхааруулж, энэ салбарын шинэчлэлийг улс орны эдийн засгийн реформ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, гурван давхаргат тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй гэсэн юм. Мөн бүх шатны нутгийн удирдлагууд нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэдээ ямар эрсдэлтэй тулгарах вэ гэдгийг ойлгож, тэдэнд мэдлэг, мэдээлэл олгож, сайн дураар даатгуулахыг дэмжиж, идэвхжүүлж ажиллах шаардлагатайг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн тэтгэврийн доод хэмжээг тэгшитгэсэн нь зөв эсэх, нийгмийн даатгалын шимтгэлтэй хамт цуглуулж байгаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн ач холбогдлыг дээшлүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар асууж хариулт авлаа. Мөн сонсголд оролцогч Б.Гүнжилмаа, Ч.Бат-Эрдэнэ нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зохистой хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэхэд юуг анхаарах, тэднийг нийгмийн даатгалын шимтгэлийнхээ үр ашгийг хүртдэг болгохын тулд юуг хийх, сангийн зарцуулалт, хуваарилалтыг хэрхэн оновчтой тогтоож, шаардлагагүй зарцуулалтууд үгүй болгох, зөв төлөвлөхөд юуг анхаарах, авч хэрэгжүүлж болох гадаадын өндөр хөгжилтэй орнуудын сайн туршлагыг хэр судалсан болон даатгуулагчдын эрх ашгийн төлөө улс төрийн намын бодлогыг сөрөх чадавхын талаар асуулт асууж, хариулт авав. Мөн Ч.Бат-Эрдэнэ НДҮЗ-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүд бүгд тэтгэвэр авагчдыг төлөөлөх хүмүүс байгаа нь онцовчтой эсэхийг МҮЭ-ийн Холбооны төлөөллөөс асууж тодруулсан юм. Нэр дэвшигч Г.Адьяа Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогчдын асуултад хариулахдаа нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэвийн хэмжээг тогтоох актуар тооцооллыг нарийвчлан хийж, хөрөнгийн дутагдлаас сэргийлэх, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарал хандуулах цаг болсныг онцолсон юм. Үүний тулд зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбараас Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрөх хөрөнгийн тодорхой хувийг нийгмийн даатгалд зарцуулах, тэтгэврийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшин, инфляцтай уялдуулан шинэчилж байх, үйлдвэрлэлийн осолд өртсөн болон мэргэжлээс шалтгаалах өвчинд нэрвэгдсэн иргэдийг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж, хөдөлмөрийн чадварыг сэргээн ажлын байранд шилжүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бодлого баримталж ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогчид НДҮЗ-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн талаар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат НДҮЗ-ийн үйл ажиллагаа хаалттай байдгаас болж иргэд, ялангуяа залуучууд нийгмийн даатгалын талаар ойлголтгүй, эсвэл буруу ойлголттой байх, түүнчлэн үүн хамрагдахгүй байхыг уриалах хандлаг их гарч буйг анхааруулж, тус зөвлөлийн хурал, үйл ажиллагааг нээлттэй болгох, даатгуулагчидтай нүүр тулж, санал бодлыг нь сонсож ажиллахыг зөвлөн, осол, гэмтэлд өртсөн иргэн нийгмийн даатгалын үйлчилгээ авч чадахгүй байхад Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан ихээхэн хэмжээний үлдэгдэлтэй, түүнийгээ арилжааны банканд хүүтэй хадгалуулж байгаа нь тус сан муу ажиллаж байгаагийн илрэл гэдгийг хэллээ. Түүнчлэн нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийг шинэчлэх хүрээнд хөдөлмөрийн насыг нэмэх, хүнд, хортой нөхцлийг байхгүй болгох зэрэг зохицуулалт оруулахаар төлөвлөж байгаа нь цагаа олоогүй шийдэл гэдгийг онцолж, хуулийг даатгуулагчдад ээлтэй болгоход анхаарч өгөхийг хүссэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нэр дэвшигчийг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, хөдөлмөрийн эдийн засгийн ухаанаар мэргэжсэн эрдэмтэн, судлаачийн хувьд НДҮЗ хуулийн дагуу улс төрчдөөс хараат бусаар бие даан ажиллах, шинжлэх ухаанчаар асуудлыг шийдвэрлэдэг мэргэжлийн байх, нээлттэй байхад нөлөө үзүүлж, дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун мөн дэмжиж байгаагаа хэлээд, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг зөвлөж, ажилчдаа хайрладаггүй ажил олгогчдоос болж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдлууд гардгийг анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа хараат бус шинжээч Д.Далхжавын мэргэжлийн дүгнэлтийг сайшааж, нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан мэдлэг, чадвар, туршлагын хувьд ихээхэн итгэл төрүүлж байгааг дурдаад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, хүний эрхийн асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Түүнчлэн сонсголд оролцогч Ч.Бат-Эрдэнэ нийгмийн даатгалын сангийн зарцуулалт, орлогыг сайжруулж байж даатгуулагчдын эрх ашиг хангагдаж, түүний хүрээ, хүртээмж өргөжих учир энэ талаар анхаар, хууль, эрх зүйн шинэчлэлт, тогтолцооны реформд идэвхтэй оролцож, дэмжиж ажиллахыг хүсэв. Нэр дэвшигчийн сонсголыг даргалан явуулсан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар дүгнэлт болгож үг хэлсэн юм. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүд, оролцогчдоос зохистой хөдөлмөр эрхлэлтийн нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчид дарамт болохгүй, ажилчдад зохистой байх талаас шинэчлэн сайжруулах санал гарч байгааг тэрбээр дурдаж, НДҮЗ-ийг бие даасан, хараат бусаар ажиллахад анхаарах, нийгмийн даатгалын тогтолцоог шинжлэх ухааны үндэстэй, судалгаа шинжилгээтэйгээр төлөвшүүлэх, нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийг шинэчлэх асуудалд талуудын оролцоог бүрэн хангах, олон нийтийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудал хөндөж буйг танилцуулав. Мөн Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нийгмийн даатгалтай уялдуулах талаар идэвхтэй ажиллах, тэтгэвэр тооцох аргачлал, итгэлцүүрийг зохистойгоор дахин шинэчлэн тогтоох, Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, эрсдлийг хамтдаа хуваалцах, тус сан болон Нийгмийн даатгалын сан хоорондын ажил хэргийн болон бодлогын уялдааг хангах, тэтгэврийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинтэй нийцүүлэх, өвлүүлэх, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн тогтолцоо, үйлчилгээтэй холбоотой зохицуулалтыг шинэчлэх, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийг сайжруулж ажлын байранд шилжүүлэх болон хувилбарт үйлчилгээг нэврүүлэх зэрэг олон саналыг хэлж, хүний эрхийн шинэ ойлголтууд, нэр томъёог судлахыг зөвлөж буй нь ажил хэрэгч байгааг сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар дүгнэв. Үүгээр НДҮЗ-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол өндөрлөлөө. Сонсголын тайланг Байнгын хорооны гишүүд үргэлжлүүлэн, хаалттай хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ5 цаг 31 минутын өмнө2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2025.07.01) хуралдаан 16 цаг 52 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451 тэрбум төгрөгөөр сайжирч, 920 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан гэв. Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын нийт 51 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна. Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 211 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 148.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 62.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороонд харьяалагдах 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн 17 төсөл, арга хэмжээнд 122.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 53.3 хувьтай гарсан гэв. Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Инновац, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тоймлон танилцуулав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 тайлан нэгтгэгдсэнээс 10 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан тайлант онд гүйцэтгэл гараагүй байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 5 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн тайланд 36 тайлан нэгтгэснээс 16 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамрууллаа. “Хөгжлийн банк” ХХК-д төрийн аудит дүгнэлт гаргаагүй гэв. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 13 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 3 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна. Дээр дурдсан аудитын дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах дараах асуудлуудыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Төрийн үйлчилгээний e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг санхүүгийн тайланд бүртгэх, цаашид хөгжүүлэлтийн зардлыг капиталжуулах асуудлыг шийдвэрлэх; Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас олгосон санхүүжилт нь татаасны хэлбэрт шилжиж байгаад анхаарч тус сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, сангийн эх үүсвэрийг дэд бүтэц бүтээн байгуулалтад чиглүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулах асуудлыг анхаарахыг танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн бусад эргэлтийн хөрөнгө дансанд бүртгэлтэй хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч ажиллах; Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах болон төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах шаардлагатай гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий аудитор хуралдаанд танилцуулсан. Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тус төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслүүдийн талаар танилцуулсан. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын 2025 оны батлагдсан нийт төсөв 118.4 тэрбум төгрөгөөс 79.6 тэрбум төгрөг болж хөрөнгийн зардлаас 12.4 тэрбум төгрөг, урсгал зардлаас 26.5 тэрбум төгрөг нийт 38.9 тэрбум төгрөг буюу 32.8 хувь буурсан байна. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан төрийн албаны реформын шинэчлэлийн хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулахаар төлөвлөсний дагуу салбарын хэмжээнд нийт 540 орон тоо батлагдсанаас 50 орон тоог бууруулахаар төлөвлөсөн гэлээ. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Хуулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг өмнөх төсвөөс өөрчлөлтгүй, зарлагыг 53.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ дараах асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн санал болгов. Төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх ТЕЗ нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд ТЕЗ-д өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх эрхийг олгохыг анхаарахыг хүсэв. Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч үзэхийг дүгнэлтээр санал болгожээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлцүүлгийн явцад гарц шийдэл олох хэрэгтэйг мөн дурдсан. Дээрх саналуудаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол байнга гарч байгааг анхааралдаа авч, дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгааг хэллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулсан юм. Улаанбаатар хотод 2025 оны байдлаар цахим шилжилтийн нийт 8 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. Улаанбаатар хотын теле камерын нэгдсэн төв байгуулах, авто замыг бүрэн камержуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан нэгдсэн төв болон 9 дүүрэгт теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, өндөр хурдны интернэтээр холбожээ. Төвийн 6 дүүрэг нь 40 гегабайт, алсын 3 дүүрэг 100 мегабайтын урсгалаар холбогдсон. Төслийн гүйцэтгэл 97 хувьтай байгаа гэв. Нийслэл дэх автозамын 176 уулзварын 150 дээр төсөл хэрэгжсэнээс 145 нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Харин цахилгааны болон шилэн кабелийн гэмтлийн улмаас 5 уулзвар дээр ажил үргэлжилж байгаа гэв. Камержуулсан 150 уулзвар дээр замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлдэг талаар танилцууллаа. Хоёр дахь төсөл буюу нийтийн тээврийн цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн салбарын томоохон цахим шилжилтийг хийж байгаа хэмээн тодотгоод нийтийн тээвэрт зөвхөн картаар зорчих бус, олон улсын болон дотоодын бүхий л банкны картаар зорчих боломжтой болгожээ. Мөн аппликэйшн ашиглаж төлбөр төлөхөөс гадна шаардлагатай мэдээллээ авах боломжийг бүрдүүлсэн гэв. Нийтийн тээврийн парк шинэчлэлтйг хүрээнд хүн тоологч камер, зорчигч, жолоочийн хяналтын камер, жолоочийн зөрчлийн хянах, дотор хяналтын камерууд, бодит цаг хугацаагаар тухайн автобуснуудыг хянах урд, арын хяналтын камер гэх зэрэг 10-12 хяналтын төхөөрөмжөөр тоногложээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар дата центр төслийг танилцуулах үеэр төслүүдийн төсөвт өртөг, хугацаа, зардлын тооцоо гэх зэргийг тодруулах шаардлагын хүрээнд мэдээллийг хойшлууллаа. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.5 цаг 36 минутын өмнөМонгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа5 цаг 42 минутын өмнөНийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 цаг 50 минутын өмнө“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа5 цаг 55 минутын өмнөНийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо5 цаг 59 минутын өмнөМонгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав6 цаг 4 минутын өмнө“Сэлбэ хотын бүтээн байгуулалтад олон улсаас босгосон 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан” гэдэг үндэслэлгүй” гэв6 цаг 9 минутын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна6 цаг 13 минутын өмнөҮндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ6 цаг 16 минутын өмнө100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ6 цаг 18 минутын өмнө“Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгана6 цаг 21 минутын өмнөХ.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй6 сар 30. 22:35“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа6 сар 30. 22:32Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ6 сар 30. 22:30Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ6 сар 30. 22:27Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 22:24Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв6 сар 30. 22:20Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 30. 22:16Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна6 сар 30. 22:08Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ6 сар 30. 22:04Д.Амарбаясгалан: УИХ 2025 онд жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 20 байраар ахилаа6 сар 30. 22:01У.Хүрэлсүх: Манай охид дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ6 сар 29. 21:53Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна6 сар 29. 21:38Нийслэлийн өдөр, даншиг наадмын үндэсний сурын харвааны эрхий мэргэнүүд тодорлоо6 сар 29. 21:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо6 сар 29. 21:28Нийслэлийн өдөр, даншиг наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна6 сар 29. 21:25“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо6 сар 29. 21:23Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ6 сар 29. 21:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.